Иргэд түрээсийн байранд амьдрах гэж газраа чөлөөлөөгүй шүү !!! Хотын дарга аа

Тохилог орон сууцанд орох гэж газраа чөлөөлсөн иргэдийн ихэнх нь түрээсийн байранд амьдарч байна Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг өнгөрсөн 2013 оноос эхлүүлсэн билээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд Улаанбаатар хотын найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбайн 16 мянга 109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршил 75 хэсэгчилсэн талбайгаас 21 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран барилгын ажлаа эхлүүлсэн. Гэхдээ дээрх төсөл хэрэгжүүлэгчдийн шалгарсан цаг хугацаа, төсөл хэрэгжих талбайн онцлог зэргээс хамааран төслийн ажлын явц харилцан адилгүй байна гэж нийслэлийн Гэр хороолол, дахин төлөвлөлтийн газраас мэдэгдсэн. Иргэд орон сууцанд орох гэж газраа чөлөөлсөн хэдий ч орон сууцлах ажил удааршсан хэвээрээ байна. Тохилог орон сууцанд орох гэж газраа чөлөөлсөн иргэдийн ихэнх нь түрээсийн байранд амьдарч байна. Төслийг хэрэгжүүлж байгаа зарим компаниудын санхүүжилт байхгүй учраас барилгын ажил зогсчээ Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 40.3 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд энэ онд шинээр 14 байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл, есөн байршилд автозамын зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн байгаа аж. Төслийг хэрэгжүүлж байгаа зарим компаниудын санхүүжилт байхгүй учраас барилгын ажил зогссон байгаа аж. Энэ байдлаас хархад нийслэлийн иргэдийн хурал гэр хорооллын дахин төлөвлөлт хийнэ гэсэн нэрийн дор зүгээр иргэдийг хохироож байна . Ингэж иргэдийн амьдрал хүнд учруулж байхаар НИХТ- чид өөрсдийнхөө гадаад дотоодод тансаглаж байгаа мөнгөөрөө барилгын ажил нь зогссон байгаа компаниудад санхүүжилт хийж, түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийг орон сууцанд оруулах хэрэгтэй байна. Сонгинохайрхан дүүргийн нэгдүгэр хороо иргэн Л. Лхагважав “Гэр хорооллын дахин төлөвлөлийн ажил хийж байгаа нь сайн хэдий ч ажил явахгүй байна. Газраа чөлөөлёөн иргэд түрээсийн байранд хэдэн сар жилэр байж байна. Цаг хугацаанд ажлаа хийж чадахгүй байсан бол ингэж иргэдэд хүндрэл учруулах хэрэггүй шүү дээ. Үнэхээр орон сууцлах гээд байгаа бол цаг хугацаа алдахгүй хийх хэрэгтэй байна лээ” Харин иргэн н.Долгор энэ их дэмий ажил. Хэдэн барилгын компани төрөөс мөнгө идэж чанаргүй барилга барьж байна. Ер нь нэг үгээр хэлхэд иргэдийн газрыг хямд үнээр авч иргэдийг чанаргүй орон сууцанд оруулж байна шүү дээ. Энэ жил сонгууль болох сургаар хэдэн барилга ашиглалтанд орж магадгүй” гэв. Газраа чөлөөлсөн иргэд нэг иймэрхүү хүлээлтийн байдалтай байна.

2015.10.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Засгийн газар ирэх даваа гарагт хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос олгож байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Рио 2016: Олимпид оролцож буй хамгийн залуу тамирчин Б.Есүй

...

Дэлгэрэнгүй » 2016.08.08

МАН-ын ГЕНСЕК-ээр хэн гэдэг эрхэм сонгогдох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

”Сайн аав” кино хөдөө орон нутгаар гарах хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19

Ардчилсан намын шаардлагын хариуг өгөв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.01

Усан спортын ач тус ба усан сангуудын мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.02.20

М.Алтаннар: Онлайн багш танай гэрт зочилно

...

Дэлгэрэнгүй » 2016.09.20