Эх нялхсын дулааны шугам дээр барилга барихыг завджээ

9-р сарын 30 10 цаг 15 минут Эх нялхсын дулааны шугам дээр барилга барихыг завджээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /хуучнаар Эх нялхас/-ийн дулаан, цэвэр усны шугам дээр барилгын ажил эхлүүлэхийг завдсан тохиолдол гарчээ. Эх нялхсын эмнэлгийн есөн барилга, дээр нь Монголын үндэсний их сургууль зэрэг олон обьект дулаан, цэвэр усаар хангагддаг төв сүлжээ Баянгол болон Эх нялхсын эмнэлгийн дунд байрладаг юм байна. Уг байршил дээр Баянгол эмнэлэг өргөтгөл хийхээр газар шорооны ажил эхлүүлэхээр аж ахуйн хэлтсийн даргаар ахлуулсан хэсэг хүн энэ сарын 19-нд хүнд оврын автомашинтай орж өрөмдлөг хийхээр дайрчээ. Гэвч энэ талбайн газар доогуур дулааны төв сүлжээтэйгээс гадна Эх нялхасын эзэмшлийн талбай болохыг эмч ажилтнууд хэлж байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар сур­гууль, цэцэрлэг, эмнэл­гийн орчимд олгосон газрын зөвшөөрлийг цуцалж буй билээ. Эх нялхсын ажилтнууд энэ захирамжийг үндэслэн барилгын ажлыг зогсоохыг Баянгол эмнэлгээс шаарджээ. Энэ тухай ЭХЭМҮТ-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Н.Анандра ярихдаа “Тэр өдөр амралтын өдөр байсан. Баянгол эмнэлгийнхэн манай эмнэлгийн гол хаалгаар хүнд даацын автомашин оруулж өрөмдлөг хийж, хайрга асгахыг завдсан. Түүнийг нь манай харуулууд эсэргүүцэж зогсоосон. Баянгол эмнэлэг манай байгууллагын эзэмшлийн газарт халдсан тохиолдол зөвхөн энэ биш. Өнгөрсөн 2013 оны тавдугаар сард ч ийм үйлдэл гаргаж, эмнэлгийн хашаа, хайсыг эвдэж байсан. Бас л амралтын өдөр. Ер нь амралтын өдрөөр тус эмнэлгийнхэн манай эзэмшлийн талбайд халдаад байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Цэвэр ус, дулаан хангамжийн төв сүлжээ, гол магистраль төвлөрсөн хэсэг дээр барилга бариулах битгий хэл бид дээгүүр нь автомашин явуулахаас ч эмээдэг. Хэрэв тэр үед өрөмдлөг хийгээд газар доорх шугам сүлжээг гэмтээсэн бол дулаан, усны хангамж тасрах эрсдэл үүсэх байсан” гэлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эзэмшлийн 87542 ам метр талбайтай. Эмнэлгийн захиргаа талбайнхаа хэмжээгээр улирал бүр газрын татварт 1.4 сая гаруй төгрөг төлдөг юм байна. Уг талбайд дулааны шугам сүлжээний төв бас ордог байна. Есөн обьектод нь 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд жилд 11 мянга гаруй нярайг эх барьж, 175 мянган эх, хүүхдэд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг. 39 мянга гаруй хүн хэвтэж эмчлүүлдэг үндэсний эрүүл мэндийн байгууллага. Улсын хэмжээнд эх, нялхасын эрүүл мэндийг сахин хамгаалж буй тус байгууллагын цэвэр ус, дулааны шугам сүлжээ онцгой обьект учраас эмч ажилтнууд Баянгол эмнэлгийн барилгын ажлыг эсэргүүцэж байгаагаа хэлж байлаа. Эмнэлгийн газар доорх шугам, сүлжээг 1988 онд до­лоон обьекттой байх үеийн байгууламж гэнэ. ЭХЭМҮТ-ийн эзэмш­лийн талбай, шугам сүлжээний төв дээр ба­рилга барих бол­сон шалтгааныг тод­руу­лахаар Баянгол эм­нэл­гийн менежер Б.Лувсан­цэрэнтэй уулзсан юм. Тэрээр “Эмнэлгийн удирдлагууд гадаад явсан. Мэдээ­лэл өгөх боломжгүй” гэв. Б.Заяа Эх сурвалж: Зууны мэдээ

2015.09.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Аавуудад өгөх алтан зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

Айлуудын халаалтыг ирэх сарын 15-нд өгнө

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Наадмын өдрүүдээр Хүй долоон худаг руу Railbus явна

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

УИХ өнөөдөр 10 гаруй асуудал хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Exclusive компани хэрэглэгчдээсээ худалдан авсан цамцаа буцааж өгөхийг хүслээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07

“Шөнийн бороо” дууг хэн нь илүү амилуулсан бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Цагаан суварга болон Хөх цавын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

Шинэ Ерөнхий сайдын "марафон"

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06