Дарга нараас хураагдах том оврын 80 машин дуудлагаар үйлчилдэг болно

Өнгөрсөн хугацаанд сайд, дарга нарын тансаг зэрэг­­лэлийн автомашиныг төрд буцаан авахаар багагvй бужигнаан болсон. Тус ажлын хүрээнд төрийн байгууллагуудаас том оврын тансаг зэрэглэлийн 60 орчим автомашиныг хурааж орон нутаг, хилийн боомтууд руу хуваарилсан. Тодруулбал, орон нутгийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хилийн заставуудад эдгээр автомашинуудыг тараасан. Харин дараагийн ээлжинд 80 автомашин хураах жагсаалт гаргасан талаар Төрийн өмчийн хорооноос мэдээлсэн. Гэхдээ тус ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа ч хоёрдугаар ээлжинд хураах 100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг машинуудыг өмнөх шиг орон нутагт тараахгүй аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын баазад төвлөрүүлж шаардлага гарсан үед дуудлагаар үйлчилдэг системд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад, Ерөнхий сайдын өгсөн үүрэг дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийсэн байдаг. Тодруулбал, төрийн өмчит байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байсны 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна гэсэн судалгаа гарсан. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторхи үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэлсэн. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. Үүнийг төсвөөс гаргадаг гэсэн үг. Тиймээс дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлаж, том оврын шатахуун их зарцуулдаг машинуудыг хурааснаар хий дэмий зарцуулалт багасч, төсөвт ирэх ачааллыг багагүй хувиар хөнгөлнө хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.

2015.09.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн "загалмайлсан эцэг" юм байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

10 жил утаатай ингэж "тэмцсэн", үр дүн хаана байна?

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

20 жилийн өмнөх хүн амины хэргийг шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Хулгай хар мөртэй гэдэг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

НӨАТ-ын сугалааны өчигдрийн тохирлоос 17447 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Улаангом сумын удирдлагууд: Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

МУСТА Дуучин Н.Мөнгөншагай ”Андгайт нутаг” уран бүтээлийг хүлээн авна уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.17

Өршөөл үзүүлбэл Ш.Алтантуяагийн хэргийг тогтооход тусална гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

Шилдгийн шилдэг 22 адуучин өрсөлдөнө

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Хот тохижилтын ажилд хувийн хэвшлийнхэн нэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.15

Хөвсгөлчүүд бурхан шашны тэргүүнээ зална

...

Дэлгэрэнгүй » 2017.06.13

Эрчим хүчээ нэмье

...

Дэлгэрэнгүй » 2018.05.18

С.Пүрэвсүрэн:Хэний зүрх бусдын төлөө цохилно тэр хүн агуу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02