Засгийн газар төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчжээ

Төр засгийн тогтворгүй байдал иргэдэд хүндхэн тус байна. Өнөөдөр улс орон маань хууль хэрэгжүүлэх гэж ихээхэн асуудал үүсгэдэг боллоо. Тэр ч бүү Засгийн газар нь төрийн хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа "гажиг" тогтолцоо нийгэмд үүсээд уджээ. Тодруулбал, Засгийн газар хууль бус тогтоол гаргаж төрийн хуулийг зөрчсөн асуудал үүсгэжээ. Засгийн газрын тогтоол буюу хууль зөрчсөн 327 дугаар тогтоол гэж юу вэ? Хууль хэрэгжүүлэх ёстой хамгийн том байгууллага бол гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар байдаг. Гэвч харамсалтай нь 2012 оноос хойш байгуулагдаад буй хоёр ч Засгийн газар төрийн хуулийг үнэгүйдүүллээ. Тодруулбал, МХЕГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын албыг холбогдох яамд болон аймаг, нийслэлийн дотоод аудитын газарт хувааж өгөхөөр шийдсэн байдаг. Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу тус байгууллага нь хөндлөнгийн ямар нэгэн хараа хяналтгүй байх ёстой. Харин Засгийн газрын хуралдаанаар гаргасан 327 дугаар тогтоол ёсоор дээрх байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, "чөдөрлөж" байгаатай адил зүйл болжээ. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөнөөсөө мөн юм. Санхүүгийн хяналт шалгалтын алба нь хөндлөнгийн, ямар нэгэн хараа хяналтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах нь ёстой байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газар дээрх тогтоолыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор гаргасан юм байна. Санхүүгийн хяналт шалгалтын алба яагаад байх ёстой вэ Монгол Улсын анх 1930 онд Санхүүгийн хяналт шалгалтын албыг үүсгэн байгуулсан. Өдгөө тус байгууллага үүсэн бий болоод 85 жилийг ардаа үдээд байгаа юм. Тус байгууллага нь Төрийн захиргааны хяналт шалгалтын давхардлыг арилгах, уялдаа холбоог сайжруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх зорилготой. Санхүүгийн хяналт шалгалт нь Мэргэжлийн хяналтын байгууллага дахь аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгадаггүй, зөвхөн Монгол Улсын төсвөөс санхүүждэг төрийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийдэг. Гэтэл дээрх байгууллагын хамгийн гол зүйл болох ямар нэгэн хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхэд саад болохуйц хууль бус тушаал шийдвэрүүдийг гаргасан юм. Тус газар нь 2014 оны эхний 10 сарын байдлаар 6.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн акт тогтоож улсын төсөвт төвлөрүүлсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчид сүүлийн дөрвөн жилд давхардсан тоогоор төрийн болон төрийн өмчит 1782 байгууллагад санхүүгийн хяналт шалгалт хийж улсын байцаагчийн актаар нийт 16.7 тэрбум төгрөгийн төлбөр тогтоож төсвийг хохиролгүй болгосон байдаг. Судалгаанаас харахад жил бүр төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан хэрэг буурахгүй харин ч нэмэгдсэн байдалтай харагдаж байна. Мөн сонгуулийн жилүүдэд хууль зөрчсөн учраас акт тогтоосон мөнгөн дүн нэмэгддэг. Гэтэл үүнийг хянаж шалгадаг төрийн хуулиар тогтоогдсон эрх бүхий Санхүүгийн хяналт шалгалтын албыг татан буулгаж чиг үүргийг нь яамд болон аймгийн аудитын газарт шилжүүлсэн нь асуудал дагуулаад байгаа юм. "Мордохын хазгай" буюу хууль зөрчсөн тогтоол, хууль зөрчсөн үйлдүүд Анх Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хууль бус 327 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд тухайн үеийн Шадар сайд Д.Тэрбишдагвад хэрэгжүүлэх үүрэг өгсөн байдаг. Харин үүнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Шинэчлэлийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Үүний дараагаар Сангийн дэд сайд С.Пүрэв МХЕГ-т албан бичиг ирүүлж Санхүүгийн хяналт шалгалтын албыг татан буулгаж, улсын байцаагч нарын эрхийг нь хураан авч аймаг, нийслэлийн дотоод аудит болон яамдад тараажээ. Нэг зүйлийг сануулахад Засгийн газрын тогтоолд нийслэлийн Дотоод аудитын газарт гэдэг нэг ч үг өгүүлбэр байхгүй. Мөн МХЕГ нь Шадар сайдын шууд захирдаг багцад багтдаг юм. Тиймээс МХЕГ-ын алба хэлтсийг өөрчлөн зохион байгуулах эрх Сангийн яам тэр тусмаа дэд сайдад нь байхгүй. Дашрамд дурдахад дэд сайд С.Пүрэв албан бичиг явуулахдаа "Улсын мэргэлжийн хяналтын газар"-т гэсэн буруу толгойтой албан тоот хүргүүлсэн байдаг. Тус газрын нэр МХЕГ хэмээн өөрчлөөд удаж байгаа. Буруу толгойтой бичиг албан бичиг болж чадахгүй. Гэвч үүнийг нь хүлээн авч хэрэгжүүлжээ. Сангийн дэд сайд 10 дугаар сарын 30-ны өдөр дээрх албан бичиг өгсөн. Уг албан бичиг 10 дугаар сарын 31-ний өдөр МХЕГ-ын тамгын газрын даргад цохогдож очсон. 11 дүгээр сарын 03-ны өдөр уг бичгийг хаасан байдаг. Сангийн яамнаас бичиг ирээгүй байхад ирсэн мэтээр МХЕГ-ын дарга 10 дугаар сарын 27-ны өдөр "Чиглэл өгөх тухай" албан бичиг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ирүүлжээ. Ингээд яамнаас ямар болон Шадар сайдаас шийдвэр ирээгүй байхад улсын ахлах байцаагчдын эрхийг цуцалжээ. Тиймээс өнөөдөр улсын хэмжээнд санхүүгийн хяналт шалгалтын байцаагч байхгүй болоод байна. Төрийн байгууллагуудад тавих ёстой санхүүгийн хяналт шалгалт нь нэн чухал хэрэгтэй. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарсан болон үрсэн бүхий л хэргүүдэд дээрх байгууллага хөндлөнгийн хараат бус нөхцөл байдалтайгаар хяналт шалгалт хийж акт тогтоох ёстой. Мөн гагцхүү акт тогтоох бус бөгөөд ойлгуулан сурталчилах үйл ажиллагааг давхар зохион байгуулдаг юм. Ойрын өдрүүдэд цахим ертөнцөд шуугиан тариад байгаа НИТХ-ын төлөөлөгчдийн авсан урамшуулалын асуудал дээр тус байгууллага хяналт шалгалтаа хийх эрхтэй. Гэвч тус байгууллагыг татан буулгаж төрийн аудитын байгууллагад хамааруулах болсон. Харин төрийн аудитын байгууллагад хууль зөрчсөн төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд акт тогтоох эрх байхгүй. Төрийн хуулийг хууль биш "гууль" болгож байна Монголын хууль гурав хоног гэсэн яриа байдаг. Энэ нь үнэн бололтой. Хууль тогтоомж, дүрэм журамт захирагдан амьдардаг ардчилсан нийгэмд өнөөдөр хууль тогтооомжийг Үндсэн хуулийн цэц, Засгийн газар, дэд сайд гээд хэн дуртай болгон нь зөрчдөг болж. Дээрх хууль бус бусармаг үйл ажиллагааны талаар Санхүүгийн хяналт шалгалтын байгуулагынхан гурван ч удаа Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Харин цэц 14 хоногт хянаж шийдвэрлэх ёстой хуулиа зөрчиж гурван сарын дараа иргэн Г.Гүрбазар болон Г.Баярмагнай нарт хариу ирүүлжээ. Тэрхүү хариу нь илт Засгийн газрын талд гарсан байж. Мөн Их Хурлын даргад төрийн хууль зөрчсөн талаар албан бичиг хүргүүлжээ. Их Хурлын дарга МХЕГ-ын ахлах байцаагч Ч.Гүрбазар Их Хурлын даргад ирүүлсэн Засгийн газрын 327 дугаар тогтоол нь зарим хуулийн зүйл заалтыг зөрчиж буй талаар тодорхой зөрчжээ. Үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэж Засгийн газар даалгасан байдаг. Харамсалтай нь Засгийн газар дээрх асуудлыг ойшоож үзсэнгүй. Үүний дараа нь Цэц дээрх асуудлыг хууль зөрчсөн болох нь тодорхой учраас нэн яаралтай шийдвэрлэхийг сануулсан байдаг. Гэвч Засгийн газар "УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан өргөн барьсан Хяналтын тухай хуулийг батлагдсны дараа дээрх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн хариу ирүүлжээ Уг хууль нь одоогийн байдлаар Их Хурал дээр хоёр ч удаа унаад байгаа юм. Төрийн хууль зөрчсөн тогтоолыг Засгийн газар гаргасан мөртлөө үүнийгээ засч залруулахгүй шинэ хууль батлахыг хүлээнэ гэсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэх юм. Ямартаа ч өнөөдрийн байдлаар дээрх хууль бус тогтоол шийдвэрийн "ачаар" Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 37 санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагчийг Яамдад шилжүүлснээр 19 улсын байцаагчийн тушаал нь гараагүй, ажилд томилогдоогүй, цалин хөлс одоо болтол аваагүй байна. Ажилд томилогдсон улсын байцаагчдаас хоёр нь орон тооны цомхтголд оржээ. Мөн байцаагчид нь мэргэжилтнээр томилогдсон. Тогтоолд нийслэл, дүүрэгт орон тоо шилжүүлээгүй тул өнөөдөр 13 байцаагчийн ажил тодорхойгүй байна. Г.Ган

2015.09.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147