О.Баасанхүү: Би үхэхээс айдаггүй. Үхэл миний хувьд шагнал

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа. -С.БАЯРЦОГТ ГЭДЭГ ХҮН ҮНЭХЭЭР УРТ ГАРТАЙ ЮМ- -ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан ч Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Үндсэн хуулийн цэцийнхэнтэй ойрд нэлээн “үзэж” байна аа. Энэ асуудал юу болж байна вэ? -Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гэдэг нэртэй энэ байгууллага, тэнд ажиллаж байгаа цэцийн гишүүд үнэхээр ялзарчихсан. Би Очирбат гэдэг хүнийг сайн дураараа огцрох ёстой гэж бодож байгаа. Өөрийгөө өмгөөлөөд, хамгаалаад, би анхны Ерөнхийлөгч, би өөрийнхөө байр савыг хэндээ зарах нь миний эрх ч гэх шиг. Ингэж Монголын ард түмнийг нулимдаг хүн хэрэггүй. Миний мэдэж байгаагаар АТГ-аас тодорхойлолт авсан. Монгол Улсын хуулийг зөрчсөн байна лээ, тэр хүн. Цэцийн тухай хуулиар АТГ-ын энэ бичгийг шүүхээр баталгаажуулсны дараа Цэцэд хүргүүлэх ёстой юм билээ. Алтан цагаас минь энэ Очирбат гэдэг хүн үрчих юм даа гээд байлгаад байсан. Ер нь энэ Цэц ялзарчихсан байна. -Ялзарсныг нь юугаар баталгаажуулж байна вэ? -Сая өргөдөл гаргасан хүн хэлж байна. “Цэцэд Үндсэн хууль зөрчлөө гээд өргөдөл өгсөн юм байна. Гэтэл Баярцогт сайд чамд ажил өгөх гэж байгаа учраас энэ Үндсэн хуулийн зөрчил гэж хүлээж авахаа больё” гэсэн бичиг өгсөн байна. Юу вэ. Төрийн албаны зөвлөл юм уу? Хуулийн заалт зөрчсөн үү, зөрчөөгүй юу тухай ярих ёстой болохоос Баярцогт нь хүнд ажил өгнө үү, өгөхгүй байна уу, ажлаас хална уу, ажилд авна уу тэр хүнд хамаагүй. Монгол Улсын Үндсэн хуулийн буюу хуулийн заалтын манаач. Тэгсэн сая хууль тогтоогч болчихсон. Үндсэн хууль зөрчсөн үү, Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна уу гэдэг дээр хяналт тавьдаг байгууллага болохоос биш, хууль тогтоогчийн эрх эдлэхгүй. Тэгтэл хууль тогтоогч нь хууль, тогтоолын төсөл өргөн барьж болохгүй ээ гээд дүгнэлт гаргаж байгаа юм. Энэ нь цаад утгаараа аваад үзэхээр дахиад Баярцогтыг хамгаалах гэсэн оролдлого. Гэхдээ азаар энэ бүтэхгүй. -Яагаад бүтэхгүй гэж? -Хэрвээ энэ заалтыг магадгүй Их хурал хүлээж авлаа гэхэд би хамгийн сүүлд сайдыг өргөн барьсан гишүүнээр үлдэнэ. Энийг хүлээж авахгүй гэвэл бүх юм хуучнаараа явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт УИХ-ын 7.1-ийн 12-ыг түдгэлзүүллээ гэж байгаа юм. Би 7.1-ийн 12-ыг хэрэглээд, УИХ-д тогтоолын төслөө өгсний дараа УИХ тэрийг авч, дараа нь Их хурлын гишүүн УИХ-д ийм юм өргөн барьж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Тийм учраас УИХ хуулиа хэрэглэх ёстой. -УИХ Дэгийн тухай хуулиараа шийднэ гэсэн үг үү? -Дэгийн тухай хуулиа хэрэглээд, С.Баярцогтын асуудлыг шийдэх ёстой. Хэрвээ шийдэхгүй бол би УИХ-ын даргыг Цэцэд өгөхөөс өөр гарц үлдэхгүй. Яагаад гэвэл УИХ-ын дарга нь УИХ-ын чуулганыг зохион байгуулна гэсэн байгаа. Тэгэхээр хуралдаан зохион байгуулахгүй бол дарга эрх мэдлээ хүлээж авсан мөртлөө Дэгийн тухай хуулиар долоо хоногийн дотор байнгын хороо, долоо хоногийн дараа нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ гэсэн заалтыг санаатайгаар зөрчүүллээ гэдэг асуудлаар Цэцэд гомдол гаргана. Ийм л дарааллаар явж байна. Өөрөөр хэлбэл энэ Баярцогт гэдэг хүн үнэхээр урт гартай юм. 25 жил төрд байсан хүн гэдэг бол асар их юм сурсан байдаг байх. Гэхдээ сайныг нь ч сурч байна, мууг нь ч сурч байна. Хэн энэ хүнийг ийм ёсзүйгүй болгосон юм. Энэ систем, Их хурал, Цэц бий болгочихсон байна. Тийм учраас энэ хүн айлын эрх хүүхэд шиг сууж байна. Уг нь надаар ингэж тогтоол гаргуулахгүйгээр энэ хүн өөрөө огцорчих ёстой байхгүй юу. Сайн дураараа “Уучлаарай, би андуурчээ. Би 31 дүгээр тогтоол гаргуулахдаа ямар нэгэн төрийн өндөр албан тушаал хашихгүй гэж хэлээд, УИХ-ын дэд даргаасаа огцорсон. Энэ сайд гэдэг чинь төрийн өндөр албан тушаал юм байна. Би огцоръё” гээд өргөдлөө дахиж өгөөд огцорчих ёстой юм. Тэгвэл энэ маш хурдан шийдэгдэнэ. -Гэхдээ манай улс төрчдөд өөрөө огцрох ухамсар байхгүй шүү дээ? -Даанч энэ хүн тэгэхгүй юм байна л даа. Өнөөдөр хүртэл Өргөдлийн байнгын хороон дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхныг дуудахад хүндэтгэхгүй, ирэхгүй байгаа юм. “Би хэвлэлийн хурал зарлая. Ямар ч арга алга” гээд өөр рүү нь утасдуут нөгөө хүмүүсээ явуулж байгаа юм. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Тогтоолын төсөл тэр хүнд таалагдсан байж болно, таалагдаагүй байж болно. Үүнийг олонхиороо шийдээд явдаг. Энэ бол утгагүй асуудал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна. -ИРГЭН Н.ЭНХБАЯР ГЭДЭГ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗОГСОЖ БАЙГАА ЮМ- baasanhuu-УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дэмжсэн. Одоо хэрэгжүүлэх асуудал нэлээд маргаантай байх шиг? -Өршөөлийн хуулийн хувьд 4.1, 7.1 гэдэг дээр хориг тавьсан. Ерөнхийлөгч 5.1, 9.1 дээр хориг тавиагүй. Яагаад хориг тавиагүй вэ гэвэл 5.1 дээр хориг тавиад хүлээгээд авчих юм бол 5.1 хэрэгжих боломжгүй болно. 9.1.3 дээр хориг тавьчих юм бол 9.1.3 хэрэгжих боломжгүй болно. Ерөнхийлөгчийн байр суурь бол 5.1-ийг, 9.1.3-ийг хэрэгжүүлэхийг хүсч байгаа. 4.1, 7.1-д яагаад хориг тавьсан бэ гэхээр 5.1 дээр тодорхой заалт нэмүүлмээр байна, 9.1.3 дээр тодорхой заалт нэмүүлмээр байна гэдэг хүсэлтэй байгаа. Тэр хүсэлтээ юугаар илэрхийлж байгаа вэ гэхээр 4.1 дээр 5.1-ээс бусад, нөгөөх нь 9.1-ээс бусад гэсэн өгүүлбэр байгаа учраас тэр юмаа нэмээд бусдаа хэрэгжүүл гэдэг л үндэслэлээр хориг тавьсан юм билээ. -Та хоригийг дэмжээгүй? -Ерөнхийдөө ажлын хэсгийн гишүүдийн зүгээс ямар байр суурьтай байгаа вэ гэхээр 4.1, 7.1 гэсэн энэ хоёр заалтын найруулгын хувьд тодорхой өөрчлөлт хийгээд явъя, яагаад гэвэл нэм гэдэг тэр санаа хууль тогтоох, хууль санаачилсантай адил харагдаад байгаа учраас нэмэх боломжгүй юм гэдгээр ажлын хэсэг санал хураагаад шийдвэрээ гаргасан. Одоо байнгын хороогоор орно. Байнгын хороон дээр зарчмын хоёр санал явж байгаа. Нэг нь “Уучлаарай, хориг хүлээгээд авчихсан юм чинь нэмэх ёстой”, нөгөөдүүл нь “Хориг хүлээгээд авчихсан ч гэсэн хууль санаачлагч мөртлөө нэм гэдэг өгүүлбэрээр нэмчихдэг юм биш. Тийм учраас нэмэхгүй” гэсэн зарчмын хоёр том байр суурь дээр зогсож байна. Энэнээс болоод парламент дээр жижиг хэмжээний зөрчил үүсээд байна. Зарим нэг хүмүүсийг хардаад байгаа юм. -Хардуулж байгаа гишүүдийн нэг та, мөн үү? -Намайг хардаад байна. Юу гэж хардаад байгаа вэ гэхээр “Чи аль талд нь орох гээд байнаа” гэж. Би аль, алиныг нь мэдэж байгаа. Яагаад гэхээр би хуульч учраас. Бараг аль, алиныг нь мэдэж байгаа ганц хүн байж магадгүй. Зарим нь хуульч биш учраас сэтгэл хөдлөлөөрөө, зарим нь хуульч байсан ч дарга, цэргийнхээ шахалтаар янз бүр байна. Тийм учраас шахалт гэх нь хаашаа юм, хардлага бол байгаа. Хардахдаа заримдаа солиорол шиг зан гаргаж байгаа. Гэхдээ хэн нэгнийг алчих хэмжээний, боочих хэмжээний, сүрдүүлгийн хэмжээний юм бол байхгүй. Буу зэвсэгтэй хүнээр өөрийгөө хамгаалуулах хэмжээний юм ч байхгүй. Зүгээр л энд онолын маргаан явж байгаа. Чуулган болуут захирамж хэрэгжих ёстой. Захирамжаар Их хурлын дарга нэгдүгээр асуудал нь Өршөөлийн хуулийн асуудлыг шийд гэсэн. Тэгээд шийдэхээр хүн бүр кнопоороо шийднэ. Зарим нь нэмэх ёсгүй гээд, зарим нь нэмэх ёстой гээд эсрэг кнопдоно. Их хурлын гишүүн болгон өөр, өөрийнхөөрөө шийдээд явна. Би ч гэсэн тэгээд л явна. -МАХН-ынхан энэ хоригийг эсэргүүцээд байгаа нь намын дарга Н.Энхбаяртай холбоотой гэх юм? -Манай намынхан энэ дээр санаа зовж байгааг би ойлгож байгаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг гэмт хэрэгтэн, гэмт хэрэгтэн дүүгээ авчир гээд төрийн тэргүүн нь Монгол Улсын Прокуроруудын хурал дээр мэдээлэл хийж, хоёр цаг тэр хүн рүү дайрсан. Тэгэхээр нам намын даргаа хэлмэгдүүлэхийг хүсэхгүй. Хэлмэгдээсэй гэж бодохгүй. Тэр утгаараа хэлмэгдлийн эсрэг зогсох ёстой гэдэг дээр маш болгоомжтой хандаж байгаа. Би ч гэсэн байр сууриа илэрхийхийлсэн. Би авлига, албан тушаалын гэмт хэргийг дэмжихгүй. Гэхдээ төрийн тэргүүн нь иргэний эсрэг явж байгаа бол иргэнийхээ талд л зогсоно. Тэр иргэн өмнө нь хэн байсан нь хамаагүй. Одоо хэн байгаа нь хамаагүй. Би иргэнийхээ л талд зогсоно. Яагаад гэвэл нэг ч гэсэн иргэний эрхийг хамгаална гээд тангараг өргөсөн Их хурлын гишүүн. Тийм учраас би иргэн Энхбаяр гэдэг хүний эрхийн төлөө зогсож байгаа юм. Энэ хүнээс эрх мэдэл авах гээд зогсож байгаа юм биш. Үүнийг мушгиж болохгүй. Би түрүүлж хэлээгүй, төрийн тэргүүн өөрөө түрүүлж хэлсэн байхгүй юу. Төрийн тэргүүн өөрөө Өршөөлийн хуулийг улстөржүүлсэн. Өнөөдөр улстөржүүлсэнээс болоод надаас авахуулаад олон хүн кнопдохдоо болгоомжилсон. Түүнээс хууль яриад явсан бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. -ТӨРӨӨС ХАМГААЛАЛТ АВАХГҮЙ БОЛ ЕСӨН ШИДИЙН ДАРАМТ ИРЭХ БОЛОМЖ БАЙНА- -Хардлага, дарамт гэлээ. Ойрын үед таны жиргээ сошиалд нэлээн хүчтэй явж байна. “Х.Тэмүүжинг өргөн барихад дарамт байсан. Үүн шиг лав байгаагүй” гэж жиргэсэн байсан. С.Баярцогтыг өргөн барьсантай холбоотойгоор танд нэлээдгүй их дарамт иржээ гэж ойлгосон? -Тэмүүжин дээр Цэц ажиллаагүй. Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг шиг хамгийн дээд байгууллага ажиллаагүй байхгүй юу. Тэмүүжингийн үед хэн ажилласан бэ гэвэл намын дарга нар, бүлэглэлүүд ажилласан. Тэд Тэмүүжинг өргөн барихад 14 хоног шийдэх асуудлыг хоёр сар болгосон. Завсарлага аваад, хэлэлцэж байгаа ч юм шиг, нууцын зэрэглэлд оруулаад хамгийн инээдэмтэй нь Хуульзүйн сайд, Ерөнхий прокурор дээрээс нь Тагнуулын дарга, Цагдаагийн дарга, хууль хүчний бүх байгууллагынхан орж ирээд тайлбар өгөөд, энэ зүйл чинь миний хариуцлагын тухай ярьж байсан зүйлийг дарамт болгоод явуулчихсан. Эцэст нь энэ өргөдлийг хэлэлцүүлэх нь ч өөрөө утгагүй болоод явчихсан. Дарамтад хэн дуртай байх вэ. Гэхдээ энэ дарамтыг дагаад намайг хайрладаг хүмүүс давхар дарамтад орж байгааг харах хэцүү байдаг. Тийм учраас энэ дарамт хэцүү шүү л гэж хэлээд байгаа юм. -Таныг өнөөдөр төрөөс бие хамгаалагч гаргуулах хүртэл дарамтад орсон гэж олон нийт ойлгоод байна? -Яагаад байж болохгүй гэж. Төрөөс хамгаалалт авья гэсэн санаа л даа. Төрөөс хамгаалалт авахгүй бол өөр есөн шидийн дарамтууд ирэх боломж байна. Тийм учраас сэтгэгдлээ л илэрхийлж байгаа юм. Авчихсан ч юм байхгүй. Яагаад гэвэл өөрийнхөө дотроо бодож байгааг гаргахгүй бол дэлбэрчих гээд байдаг. Уур хүрч, бухимдал төрдөг байхгүй юу. Хорт хавдар чинь энэнээс эхэлж үүсдэг гэсэн. Би хэнд ч дарамтлуулдаггүй, хэн ч намайг дарамталж чадахгүй. Би үхэхээс айдаггүй. Яагаад гэвэл үхэл миний хувьд шагнал. -Намынхандаа гомдсон ч юм уу, нэг тийм утгатай жиргээ байсан? -Нам чухал ч ард түмэн түүнээс илүү чухал гэж үү? Манай Сүхбаатар дүүргийн намын хорооны дээр байдаг уриа шүү дээ. Би тэр замаар явж байгаад ингэж бичсэн юм. Энд ямар нэгэн утга байхгүй. Манай даргын хэлсэн Албан тушаалтны эрх мэдлээс ард түмний эрх мэдэл илүү гэж үг байдаг. Тэрэнтэй адилхан намын байрны дээр байдаг үгээ л бичсэн юм. -Тэгвэл 25 жилийн нөхөрлөл үгүй болж байна гэдэг нь ямар учиртай юм бэ? -25 жилийн нөхөрлөл үгүй болж байгааг хараад гайхаж байна. Би Гансүхийн хурлыг хараад дотроо тэгж л төсөөлсөн юм. Тавантолгойгоос болоод бие, биенээ хэмлэж байна гэдэг төсөөлөл байгаа юм. -Дэд сайд Тулга та хоёрын хооронд юу болсон юм бэ? Зодоон цохион биш юм аа гэхэд ямар нэгэн маргаан байгаа юу? -Юу ч болоогүй. Хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Маргах муудах, уулзах ярих, баярлах гээд юу ч байж болно. Тэр болгонд өнөөдөр ач холбогдол өгөөд байх хэрэггүй. Би өөрөө мэргэжлийн хуульч хүн. Би бүх асуудлыг хууль эрхзүйн хүрээнд зохицуулах чадвартай. -Жиргээгээр дамжуулж та өөрийнхөө хуульч гэдгийг хэн нэгэнд анхааруулсан, хандсан байсан? -Хүн дээр орж ирээд, орилж, хашгираад, янз бүрийн үйлдэл гаргавал тэр чинь гэмт хэрэг шүү дээ. Зүгээр л тийм зүйлийг хараад би хажууд нь болио гэж хэлсэн. Дотроо бодож байгаа зүйлээ л бичсэн. Хорвоогоор дүүрэн хоёр нүүртэй хүмүүс байна. Хоёр нүүртэй хүмүүсийг харахаар ой гутах юм гээд би бодлоо л бичсэн юм. Буруу юм юу ч байхгүй. -Жиргээнүүд чинь хэн нэгэнд л хандсан харагдаад байгаа? -Зарим нэгэн хүн өөрт нь эрх чөлөө өгсөн хүнийг мөнгө барьж долдойдож явдаг хүмүүсээс салгаж харж чадахгүй, өрөвдөлтэй санагддаг гэж Төрийн бүх удирдлагад хэлсэн. Бүгд тийм байгаа. Заавал Энхбаяр дарга биш бүгдээрээ л тийм байгаа. Тэдэнд эрх мэдэл эрх чөлөө өгдөг нь ард түмэн. Араас нь тэд албан тушаалуудаа зараад мөнгө авч байгаа. Би нэг хүнээс хамааралтай амьдардаггүй. Би УИХ-ын гишүүн учраас нийт массаар нь дүгнэлт хийгээд ярьж байгаа юм. Би Шийлэгдамбыг, Баярцогтыг, Элбэгдоржийг, Энхбаярыг бүгдийг нь ярьж байгаа. -ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ ХАМГИЙН ТҮРҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН- -Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн байгууллагуудын дарга нарын цалинг 30 хувиар бууруулах санал гаргасан. Төсөв танах зөв арга гэж харж байна уу? -Сайханбилэг юу гэж хэллээ. Би Монголын ард түмэнд улаан гэрлийн түгшүүрийн дохио өгмөөр санагдаж байна. Одонтой ээжүүдийн мөнгийг больё, төсвийг 15 хувь таная, хүүхдийн мөнгийг өгөхөө больё, төрийн албан хаагчдыг 15 хувь цомхотгоё, бид дампуурлаа гэж хэлсэн. Эхлээд гарч ирэхдээ “эдийн засаг эдийн засаг, эдийн засаг” гэж хэлсэн. Дараа нь хямрал, хямрал гэж гурав хэлчихээд, Оюутолгойн гэрээг харанхуй шөнөөр очоод зурчихсан. Дараа нь Тавантолгой гээд ярьсан. Сүүлийн үед Тавантолгойгоо эрчимжүүлж байгаа. Эхлээд тактик нь буруу байсан. “Ард түмээн та нарыг чангалаад өгье, тэгээд би ийм юм хийнээ” гэснээ одоо болиод та нарын дарга нарыг чангалаад өгье. Одоо тэгээд Тавантолгойгоо авчихья гэж байна. Монголын ард түмэнд өндөр, намхан албан тушаал гэж байдаггүй юм. Өндөр, намхан гэж байдаггүй. Өнөөдөр дунд сургуулийн багш, УИХ-д сууж байгаа хоёр хүн зүгээр л ажлаа хийж, цалингаа авч байгаа хүмүүс. Тэрийг өндөр, нам гээд дээш, доош нь болгох биш хүн бүр хууль, шүүхийн өмнө эрхзүйт, тэр утгаараа тэгш нийгмийг бий болгохын төлөө хүн бүр дуугарах ёстой. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэж гаргаад хулгайчууд мөнгөө дуртайдаа ял эдлэхгүйгээр идэж болно. Зүгээр төрд ажиллаж байгаа албан хаагч дарга гэдэг орон тоон дэр очуутаа 30 хувиар цалингаа хасуулна. Юу гэсэн үг вэ. Тэр даргыг авлигачин гэж байгаа юм уу. Эсвэл 30 хувийн цалингаас гадна энэ хүн өчнөөн мөнгө авдаг гэж байгаа юм уу. Болохгүй шүү дээ. Тэр дарга байна уу, цэрэг байна уу тэр хүн төрийн ажлаа хийж байгаа. Тэгж ард түмнийг талцуулж болохгүй. Даргыг өмөөрөөд ч юм уу, ард түмний эсрэг зогсч байгаа юм биш. Би харин ард түмнээ өмөөрөөд даргын талд зогсож байгаа юм. Яагаад гэвэл тэр дарга сайн ажиллах ёстой. Муу, буруу ажиллаж байгаа бол хуулиараа тэр асуудал шийдэгдээд явна. -Ерөнхий сайдыг огцруулах бичигт та гарын үсгээ зурсан уу? -Би хамгийн түрүүн зурсан. Энэ хүн бушуухан явах хэрэгтэй. Миний харж байгаагаар 25 жилийн өмнө Монголын ард түмэн ардчилал хийсэн. Тэр үед төрд байсан хуучин хүмүүстэйгээ эд нар тохиролцоонд хүрсэн. Пунсалмаагийн Очирбат, Дашийн Бямбасүрэнтэй тохиролцоонд хүрээд, жинхэнэ шинэчлэлээ хийж чадаагүй юм. Яагаад гэвэл 25-тай хүүхдүүд айхгүй юу, төрийн дарга нараас. Тэгээд эрс өөрчлөлт хийж чадаагүй. 1986 онд батлах гэж байсан Үндсэн хуулийн төслөө хулхидаж оруулж ирээд, 1992 оны Үндсэн хууль гээд баталчихсан хүмүүс шүү дээ. 1986 онд Михайл Сергеевич Горбачевын өөрчлөн байгуулалтад зориулаад, Үндсэн хуулиа өөрчилье гээд ажлын хэсэг гаргачихсан зүйлээ 1992 онд Шинэ Үндсэн хуулиа гаргая гэхэд нь тэрийгээ гаргачихсан хүмүүс шүү дээ. Үндсэн хуулиа шинэ гэж хэлэх нь ч эргэлзээтэй. Тийм учраас шинэ нийгэм, шинэ сэтгэлгээ, шинэ тогтолцоотойгоо энэ хуучны хүмүүс чинь зохицож чадахгүй байгаа юм. Төрийн залгамж халаа гэдэг зүйлээ хувьсгал хийж өөрчилж чадаагүй юм. Хамтдаа төрийн хамаг хөрөнгийг хуваагаад идчихсэн, 20 дугаар тогтоолын дараагаас эхлээд. Тэгээд зарим нь Нарантуул дээр зогсож байхад зарим нь цэнхэр, ягаан тасалбараар “Наран трейд”-ийг хулгайлаад аваад суучихсан. Хулхидаад авчихсан, тэр хөөрхий ажилчид тэгээд хохирсон. Их дэлгүүр, “Наран трейд”, Гутлын үйлдвэр, Шаазангийн үйлдвэр, Шилний үйлдвэр хаана байна? Тоосгоны үйлдвэр хаана байгаа юм бэ? Бид бүх зүйлээ өөрсдөө хийдэг байсан байхгүй юу. -ХОРООНЫ ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ЁСТОЙ- -Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /өчигдөр/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийслэлийн дүүргүүд болон зарим аймгийн баг, хороодын Засаг дарга нар оролцож олон санал гаргасан байна. Тухайлбал, хорооны хэсгийн ахлагчийн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ. Өргөдлийн байнгын хороо энэ саналыг ажил хэрэг болгохын төлөө юу хийх вэ? -Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 25 жил болжээ. Энэ 25 жилийн хугацаанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, төсвийн тухай хууль гээд олон шинэ, шинэ хууль гаргаад, улс орон бол ерөнхийдөө хөгжлийнхөө жамаар явж байгаа. Гэвч өнөөдөр зайлшгүй шийдэх ёстой хэд, хэдэн асуудлууд байгаа юм байна гэдгийг олж харсан. Өргөдлийн байнгын хороон дээр 60 мянган өргөдөл ирдэг. Тэдгээрт анализ хийгээд үзэхээр анхан шатны нэгжээсээ эхлээд шийдээд явчихсан бол заавал УИХ, Өргөдлийн байнгын хороон дээр ирээд байх шаардлагагүй асуудал зөндөө байна. -Тухайлбал? -Жишээлбэл, багийн даргын шийдчих асуудал байж байна. Сумын дарга, аймгийн даргын шийдчих асуудлууд байна. Улаанбаатар хотын хувьд аваад үзэхээр хороо, дүүрэг гэх мэт. Засгийн газрын хүрээнд шийдчих асуудал байна. Хамгийн сүүлд УИХ, Ерөнхийлөгч гээд явж баймаар байгаа юм. Тэгэх юм бол УИХ-д ч тэр, Ерөнхийлөгчид ч тэр тодорхой цаг гарах учраас энэ улс орны бодлогын төлөө их юм хийж болох байхгүй юу. Гэтэл өнөөдөр харамсалтай нь тэр доод нэгжүүд асуудлыг шийдэж чадахгүй байна. Шийдэхийг ч хүсэхгүй байгаа юм. Энэний нэг том асуудал юу вэ гэхээр Улаанбаатар хотоор аваад үзэхэд 152 хороо байна. Зөвхөн Эрдэнэтээр аваад үзэхэд 25 баг байна. Нэг баг гэхэд 3000-4000 орчим хүн байхад нэг хороонд 15-20 мянган орчим хүн байна. Аймгийн төвийн Засаг дарга 10 мянга хүнтэй байхад нэг хорооны Засаг дарга 15 мянган хүнтэй байна гэхэд статусын хувьд ямар байх вэ. Асуудлын хувьд ямар байх вэ. Аймгийн дарга дээр бичиг бариад орж ирдэг хүн хороон дарга дээр бичиг бариад орж ирдэг хүний тоо нь, ярьж байгаа асуудал нь адилхан байдаг. Гэтэл аймгийн дарга Ланд 200 унадаг, хороон дарга багийн дарга шиг статустай учраас үсрээд л таван хүний орон тоотой. Тэр нь хаанаа ч хүрдэггүй. Хорооны цагдаа, эмнэлэг гээд байдаг. Гэтэл хорооны Засаг дарга нараас сургууль, цэцэрлэгт оруулаад өгөөч гээд нэхнэ, хорооны хог, ус гээд асуудал ярина. Нүүрс гуйна, халамжийн мөнгө гуйна гээд өдөр бүр асуудал үүсдэг. Энэ асуудлыг шийдэхгүйгээс болоод нөгөөдүүл нь бухимдаад төр засгаа харааж эхэлдэг. Тэгэхээр хуульзүйн талаасаа үүнийг зохицуулах ёстой юм байна гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Баг, хорооныхонтойгоо бүгдтэй нь уулзахаар миний саналтай нэг байна. -Хороодын хэсгийн ахлагч нарын цалинг нэмэх боломжтой юу? -Одоо төсөв батлах гэж байна. Улаанбаатар хот өнөөдөр Даншиг наадамд хэдийг зарцуулав, дүүргийн Иргэдийн хурлын дарга хэдийг авдаг юм, Богд уулаа

2015.09.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147