Махны экспортоос хагас тэрбум ам.доллар олох боломжтой

Монгол мал аж ахуйн орон. Өнгөрсөн оны мал тооллогоор малын тоо 50 сая давсан. Ер нь 30 сая орчим малтай байхад бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлдөггүй ч гэх юм билээ. Тэгээд ч ирэх өвөл, хавар хатуухан болно, малаа нядал гэх сургаар махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буураад байгаа. Харин Засгийн газрын зүгээс махны экспортыг нэмэгдүүлж, валют олох зорилго тавьжээ. Үүний дагуу ХХАА-н сайд Р.Бурмаад махны экспортыг нэмэх үүргийг өгсөн байна. Тиймээс салбарын сайд, махны үйлдвэрүүдийн эзэн, шинжээч, шийдвэр гаргагчдыг хамтад нь цуглуулж махыг их хэмжээгээр экспортлох гарцыг олохоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, түүний эдийн засгийн зөвлөх Дагбаин Балта Балданович нараас гадна Монгол Улсын сайд М.Энхсайхан, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Батцогт, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд зэрэг албаныхан оролцлоо. Манай улс энэ жил 5.6 сая толгой малын 128.5 мянган тонн мах экспортлох зорилго тавьжээ. Махыг мэдээж хоёр хөршдөө нийлүүлэх боломжтой. Хятад руу амьд мал гаргах боломжгүй, харин ОХУ-ын Буриадын хил орчмын бүс нутагт малыг хөлөөр нь нийлүүлэхээр ярилцаж байгаа аж. Хятад улс л гэхэд жилд 57 сая мал хүнсэндээ зарцуулдаг. ОХУ, Өвөрмонгол, Шинжаанд монгол хонины махыг хэрэглэх сонирхол маш их байдаг юм байна. Вьетнамд ямааны мах нийлүүлэх боломж ч байгаа аж. Тэгэхээр монгол махны хэрэгцээ их гэдэг нь илэрхий. Энэ их хэрэгцээний өчүүхэн хэсгийг хангахад манай эдийн засагт нэмэр болохуйц валют орж ирэх боломж ч бий. Гэтэл манай улсыг шүлхийтэй бүсэд тооцон хорио цээр тогтоосон учраас мах экспортлоход хүндрэл үүсгэжээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн үйлдвэрийн аргаар бэлдсэн мах гаргах гэхээр тийм хүчин чадалтай үйлдвэр цөөн. Тиймээс махны үйлдвэрүүдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийг нэмэх зэргээр Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг ХХАА-н сайд Р.Бурмаа ярьсан. Төлөвлөсөн хэмжээний махыг экспортолж чадвал хагас тэрбум ам.доллар орж ирэх боломжтойг ч тэрбээр хэллээ. Харин ОХУ- аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын эдийн засгийн зөвлөх “Монголд зөвхөн үхэр, тахиа, гахайн мах нийлүүлэх квот олгосон” гэв. Түүнчлэн тэрбээр Монголоос мах авахдаа тавих шаардлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Өнгөрсөн оны есдүгээр сард манайхаас 10 мянган тонн мах авах квот олгожээ. Гэвч энэ хэмжээнд хүргэж чадаагүй. Үүнд хэд хэдэн алдаа байсныг ч тайлбарлав. Мөн Монголоос зөвхөн өвөл мах нийлүүлдэг. Гэтэл жилийн аль ч улиралд тасралтгүй нийлүүлж байх шаардлагатайг ч хэлсэн. Харин Элчин сайд И.К.Азизов хатуу үгийг шулуухан хэлсэн. Тэрбээр ОХУ ойрын хоёр гурван жилд л гаднаас мах авна. Гурван жилийн дараа гэхэд дотоодын хэрэгцээгээ хангахуйц тахиа, гахайны махтай болно. Энэ асуудлыг Засгийн газар шийдсэн. Тиймээс танайх яарах хэрэгтэй гээд том зах зээлийг байлдан дагуулахын тулд үйлдвэрүүд хамтарч нэгдэж байж амжилтад хүрэхийг ч анхааруулав. Мөн Дархан, Чойбалсан зэрэг өмнө нь ажиллаж байсан махны үйлдвэрүүдээ буцаан сэргээхийн тулд үйлдвэрүүд нэгдэж ажиллах, Засгийн газраасаа дэмжлэг авахыг зөвлөлөө. Тэрбээр “Миний одоо хэлэх үг М.Энхсайхан сайдыг уурлуулах байх. Танайх нүүрсээ зөөх биш эрүүл агаар устай энэ сайхан орон органик бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байна. Цэвэр, органик бүтээгдэхүүнээ ашиглан дэлхийн бренд бий болгооч” гэв. ОХУ- ын зүүн бүсийн өрсөлдөөнт зах зээл рүү орох боломжтойг, органик бүтээгдэхүүний хэрэг лэгч нь дэлхийн баячууд байгааг ч дуулгав. Хэлэлцүүлгийн үеэр “Махны холбоо”-ны гүйцэт гэх захирал Б.Очирбатаас дараах зүйлийг тодрууллаа. -Оросын талаас мах авах шаардлагаа танилцууллаа. Махны компаниуд хүлээн авахад хэр боломжтой шаардлагыг тавьсан бэ? -Шаардлага нь шинэ биш л дээ. Олон жил ОХУ-д мах экспортолсон компаниуд шаардлагыг биелүүлсээр ирсэн. Хамгийн гол нь бидний хүсэн хүлээсэн зүйл салаа туурайтай малын мах гаргавал их хэрэгтэй зүйл байсан. Гэтэл салаа туурайтай малын маханд квот байхгүй, өөрсдөө боломжоороо өгч болно гэж байна. Оросын компаниуд зөвхөн үхэр, адууны мах авахыг хүсдэг. Бог малын мах авдаггүй. Тэгэхээр богийн мах гаргах боломж хаагдмал хэвээрээ үлдлээ. -Өвлөөс өмнө мал, махаа арай ашигтай нөхцөлөөр гаргах хүсэл хүн болгонд байгаа. Малыг хөлөөр нь гаргах, үйлдвэрийн аргаар боловсруулахын аль нь дээр вэ? -Холбооны зүгээс үйлдвэрийн аргаар боловсруулахыг л дэмжинэ. Амьд мал экспортлох тал дээр махны бүх үйлдвэр эсрэг байгаа. Амьд малыг гаргахад Монголын сайн чанарын ген алдагдах аюултай. Түүнээс гадна өдийд малыг хөлөөр нь гаргана гэдэг маш эрсдэлтэй. Хил дээр аваачиж нэг сарын хугацаанд хорионд байлгадаг. Сарын дараа шинжилгээ авч оруулах эсэхээ шийднэ. Олон тооны мал тэнцэхгүй, буцааж туух хэцүү, хүнд байдалд ордог. 2009 онд Булган, Сэлэнгэ аймгаар амьд мал гаргахаар болсон. Малчид шууд туугаад гаргачих юм шиг санаад зохион байгуулалтгүй их хэмжээний мал тууж очсон. Сарын хугацаанд мал нь муудаж, нэг ч малаа гаргаж чадаагүй. Тиймээс заавал амьдаар гаргах шаардлага байдаг бол эрт урин дулаанд гаргах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар оройтсон. -Махны үнийн талаар хийсэн судалгаа байдаг уу? -Адууны мах дунджаар 2.4 ам.доллар байдаг. Гэтэл мах авахаар ОХУ-аас ирж байгаа компани нэг кг адууны махыг 130 рублиэр авна гэж байна. Энэ нь хоёр ам.доллар хүрэхтэй үгүйтэй үнэ. Тиймээс үнийн асуудал компаниудыг махаа гадагшаа гаргахад бэрхшээл болж байгаа. -Махны экспортыг нэмэх өөр ямар арга байж болох вэ? -Бидний найдвар одоо БНХАУ л байна. Хятадаас хорио цээр, эрүүл ахуйн хүмүүс ирж шинжилгээ хийгээд богийн мах авна гэвэл хамгийн дөхөм, ашигтай гарц болно. Богийн махаа экспортолж чадвал ашиг олох боломж байна.

2015.09.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Д.Жагдаг: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг биологийн болон байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147