“Намайг л буруутга” ГЭНЭ ҮҮ?

Улстөрч тэр дундаа Ерөнхий сайд байсан хүн “бусдыг бус зөвхөн намайг буруутга” гэж хэлж байсан тохиолдол бараг үгүй биз. Ингэж хэлэхээсээ ч эмээдэг болсон энэ нийгэмд, тэр дундаа шүүх хуралдааны танхимд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлснээрээ өөрийн нэр хүндийг өргөв. Үүрэг өгсөн хүн нь өнөөдөр шоронд орох уу, үгүй юу гэдэг дээрээ тулчихаад, шүүх хуралдаан нь гурван өдөр үргэлжилж буй энэ үед түүнийг гэрчээр оролцож, бас болоогүй бүх бурууг өөр дээрээ авах үг хэлнэ чинээ төсөөлөөгүй биз. Харин тэр хэлэв. Өөрийн ахлах зөвлөх, баз хүргэн болох Л.Гансүхийг өмгөөлж чадаж байна. Шүүх хурлын байдал ч тэдний тал руу эргэж мэдэхээр болчихсон. Учир нь нэхэмжлэгч, хохирогчгүйгээр л Л.Гансүх гэдэг хүнийг яллах гээд л шүүгээд буй мэт олон нийтэд харагдаж эхэллээ. Өмнө нь мэдүүлэг өгөгсөд мэдүүлгээсээ буцаж, юу гэж хэлж байсан гэдгээ ч санахгүй байдалд орж, хохирсон ч юмгүй гэдгээ хэлж байна. Юу болох нь энэ вэ гэж олон л хүмүүс өөрөөсөө асууж байх шиг. Хэдэн өдөр үргэлжилж буй шүүх хуралдаанаас өмнө Л.Гансүхийг ямар буруутай хүн болох талаарх мэдээлэл цацагдаж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа 461 дүгээр ангид ахлах зөвлөхөө эргэж очсон нь хууль бус гээд л олон сөрөг мэдээлэл цацагдаж билээ. Харин энэ удаа байдал эсрэгээрээ эргэж, “тэнгэр цэлмэв”. Сайхан цаг бүрдэхэд Н.Алтанхуягийн оролцоо чухал болов уу. Тэр анх Л.Гансүхэд үүрэг өгч, ажил даалгасан. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг нь Шинэчлэлийн Засгийн газарт ногдож байлаа. Тийм ч учраас тэрбээр шүүгдэх хүн нь өөрийгөө гэж хэлсэн биз. Тэр хэлэхдээ “Л.Гансүх гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Нүүрсний үнэ буурсныг үнэхээр буруутгаж байгаа бол намайг л буруутга. Би Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байсан хүний хувьд хариуцахад бэлэн байна. Хүнд хэрэгтэй юм хийснийхээ төлөө яахаараа ингэж бурууддаг юм бэ” хэмээн шүүх хуралдааны танхимаас ярьсан юм. Түүнийг ингэж хэлж байгаад л талархмаар байгаа юм. Хэн нэг дарга үүрэг даалгавар өгсөн ажилтнаа өмгөөлөхөөс илүү, буруутгадаг. Түүнээс биш би буруутай юу, үгүй юу гэдэг асуултыг өөртөө тавьдаг дарга нар тийм ч олон биш. Цөөнх болоод буй дарга нарын нэг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн байж. Ёстой л эр хүн шиг зан гэдэг энэ байх. Унахдаа унаж, сэхэхдээ хамт сэхдэг байх энэ зан монголчууд бидний ховор зан болсоор удаж байгаа. Ийм цаг үед л Н.Алтанхуягийн хэлсэн үгийг сонсоод “Намайг л буруутга” ГЭНЭ ҮҮ? гэж гайхаж хүлээж аваад байгаа юм. М.Төр

2015.09.18

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хүүхдийн аминд хүрсэн нохойн эзнийг яллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад шалгалт явуулж, зөвлөмж чиглэл хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

Цэвэрлэгээний 15 машин зам талбай угааж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Төрийн банк хошой аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.20

Г.УЯНГА: Тэмцлийг хаана ч явуулж болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.15

Ч.Мөнхбаатар: У.Хүрэлсүх галлагаанаас хамааралтай угаарын асуудлыг шийдэж чадвал агуу юм

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

Мянганы луйвар: Гуя дагасан хүзүү буюу “Монголросцветмет”

...

Дэлгэрэнгүй » 2019.03.28

Амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

Монголын мэдлэгийн орон зайг шашин, мухар сүсэг эзлэн авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.05