Парламентын ойд зориулсан барилдаанд улсын залуу арслан Э.Оюунболд түрүүллээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2015.09.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

 

 

Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр, 25 жилийн өмнө яг энэ өдөр буюу 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд андгай тангарагаа өргөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхлүүлж байсан талаар дурдаад нийт монголчууддаа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.

 

Бөхийн барилдааны нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АИХ-ын депутатуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

 

 

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Б.Баянмөнх, Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун, Б.Бадамсүрэн, А.Алтанхуяг, Э.Даш, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, аймгийн арслан А.Отгонбаатар, М.Бадарч нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо.

 


 

Энэ удаагийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд найм даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш нар үлдэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


2015.09.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

“Сансар” сүлжээ дэлгүүр “Улаанбаатар өвлийн наадам-2018”-д ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.02.05

Зүрхний өвчинг анагаах “дарс” бэлтгэх жор

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

Давааны цаана даваа буюу НӨАТ-ын баримт

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

УИХ-ын даргын ҮХ зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай мэдээллийг нь хянасан цэцийн гишүүний шийдвэрт гомдол гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Ч.Хүрэлбаатар: Товлосон хугацаанд хариу өгөхгүй бол хамтарч ажиллах боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

М.Энхболд: Монгол төрийн тогтолцоо нь бодлогогүй удирдлага, болчимгүй хэдэн дарга нарын буруутай үйлдэл, бүтэлгүйтлийн золиос болох учирг

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд халаас гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Цэргийн алба хаахын хажуугаар хос мэргэжилтэй болох сайхан боломж залууст нээгдлээ Бичлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21