Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй !!!

Шинэ сайдууд томилогдож, төрийн алба буух эзэн, буцах хаягтай боллоо. Удтал хүлээлгэсэн зургаан сайдын орыг залган М.Зоригт, З.Баянсэлэнгэ, Б.Болор, Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар, Г.Баярсайхан гишүүд томилогдож Ч.Сайханбилэг тэргүүтэй Засгийн газар сая нэг юм "элэг бүтэн" болох нь тэр. Сайдууд үүрэгт ажлаа хүлээж аваад 72 цаг өнгөрлөө. Зарим нэг нь зах зухаасаа ажил албаа эхлүүлж байна. Өчигдөр гэхэд л Зам тээврийн сайд, сошиал ертөнцөд хамгийн алдартай М.Зоригт яамныхаа ажилтан албан хаагчдын сошиалд холбогдох "утсыг" нь тасалж ажлаа эхлүүлсэн.Г.Баярсайхан сайд салбарынхаа мэрэгжилтнүүдтэй уулзаж харагдсан. З.Баянсэлэнгэ сайд тамгаа гардаж авсан сурагтай. Тэгвэл эдгээр хүмүүсээс хамгийн хүнд нөхцөл байдал руу орсон хүн нь Б.Болор гишүүн. Сангийн яам гэдэг бол өнөө цагийн "шүдний өвчин". Гал дунд орлоо гэхэд болно. Эдийн засгийн нөхцөл байдал улам л дордох тийшээ хандлаа. Төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр үлгэн салган цагтаа бууж байгаа ч гэсэн зарим хувийн хэвшлийнхэн цалингийн бараа харалгүй хоёр, гурван сарыг үдлээ. Сангийн сайд хэлэхдээ "Хамгийн түрүүнд төсвийн тодотголыг хийнэ" гэсэн. Хийхээс ч өөр аргагүй байдалд хүрчихсэн байгаа. Гэхдээ төсвийн тодотгол хийнэ гэдэг нь тийм ч сайхан зүйл биш юм. Тодотгол гэдэг зүйл нь "нэмнэ эсвэл хасна" гэдэг хоёр л өнцөгтэй. Харин энэ удаа хасна гэдэг ганц л "журам" үйлчилнэ. Хамгийн сүүлийн мэдээгээр төсвийн орлогын биелэлт 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэлтийн биелэлт эхний хагас жилийн байдлаар 534.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гараад байгаа. "Шийдлийн" Засгийн газар гарч ирээд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай 41 дүгээр тогтоолыг УИХ-аар батлуулсан. Тэр нь өнөөдөр хэрэгжиж ч байгаа юм уу, үгүй ч юм уу бүү мэд.Сүүлийн үед эдийн засагчид болон улс төрчдийг айлгаж буй нэг айдас бол дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт унаж буй түүхий эдийн үнэ. Нөгөө бидний хамгийн том эдийн засгийн орлогыг бүрдүүлэгчид болох нүүрс, алт, зэсийн үнэ сүүлийн саруудад тогтмол уналаа. Цаашдаа ч нөхцөл байдал хэцүүдэх төлөвтэй гэж мэргэжлтнүүд дүгнэж байна. Ч.Сайханбилэгийн засгийн газар төсвийг тултал нь танасан. Гэвч өнөөдөр тэдний тооцол дахиад салхинд хийсчихлээ. Манай улсын импортын хувь хэмжээ буурч, гааль дээрээс олох татварын алдагдал асар багаслаа. Энэ бол эдийн засаг агшиж буйгийн хамгийн том дохио. Орлогын тасалдлын бас нэг үүсвэр бий. Өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Тэгээд өмч хувьчлалын үзэл баримтлал УИХ-аар баталсаны дараагаар дээрх орлого бараг 70 гаруй хувиар буурахаар боллоо. Энэ хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал нэлээн өндөр хувьтай гарах гээд байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай. Төсвийн тодотгол хийнэ гэдэг бол монголчууд бид бүсээ чангална гэсэн үг. Нэгэнт байдагаар нь чангалсан байгаа бүсийг нь чангалж байгаад ард түмнийхээ "голыг" нь тасдах вий дээ.

2015.09.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо -

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Улиастайн гүүр хүртэл дугуйн замтай болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлт гаргахаар зэхэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Путинтэй нэг сургууль төгссөн Монгол генерал

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Арьс ширний салбарт эко технологи нутагшиж экспортыг дэмжив

...

Дэлгэрэнгүй » 2018.11.19

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29