Гаалиас холддоггүй О.Ганбат хэний хүн бэ

Энэ сарын 8-ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын шийдвэр гарч Гаалийн Ерөнхий Газрын даргаар О.Ганбат дахин томилогдон ажиллаж эхэлсэн. Б.Цэнгэлийг тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, өмнөх дарга О.Ганбатыг ийнхүү томилсон явдал олон хүний анхаарлыг эрхгүй татаж буй юм. Энгийнээр бодоход, Гаалийн ерөнхий газрыг нэг өрх гэж бодоход эцгийг нь өөр хүнээр сольж, удалгүй буцааж явуулаад, хуучнаа авчирч байгаатай утга нэгэн буюу. Ямар тоглоом биш дээ. Гаалийн байгууллага гэдэг нийгмийн аюулгүй байдал, улсын төсөв, санхүүтэй холбоотой онцгой ач холбогдолтойгоороо хэн дуртай нь дарга болж, халж солигдох газар байж таарамгүй. Нэг нь өгөөд, нөгөө нь аваад сурчихсан гэж муугаараа дуудуулдаг энэ байгууллагын даргын суудал их “үнэ цэнэ”-тэй учраас ч “алаан” болдог биз. Гол нь олонд ил байгаа нь бус, ийм шийдвэр гаргуулж чаддаг цаад “эзэд” нь хэн байдаг вэ гэдэг сонирхолтой. Намын гарлаар нь яривал Б.Цэнгэл МАН, О.Ганбат МАХН-ын “угшилтай”. Төмөр замын Р.Рашийн хүргэн Б.Цэнгэлийн хувьд Шадар сайд У.Хүрэлсүхийн хүн гэдгээрээ олонд чичлүүлсээр ирсэн бол О.Ганбатын хувьд Сангийн сайд асан Ч.Улааны нэр түүнийг үргэлж дагаж явсан. ГЕГ-ын дарга байхдаа Б.Цэнгэл өдөрт 80-100 хүний тушаал гаргаж халаа сэлгээ хийж байсан, Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ээлжийн болон жирэмсний амралт авсан хүмүүсийг орон нутагт шилжүүлж байсан мэдээллүүд хөвөрч байв. МАН-ын дарга нарынхаа судсыг атгаж чадсан учраас ГЕГ-ын даргын албан тушаалд тухалсан ч гэдэг. ГЕГ-ын дарга нар солигдож, хуучин нь буцаан томилогдоод байгаагийн учир О.Ганбатад ч байдаг гэлцэх юм. Зарим эх сурвалж хэлэхдээ түүний ард Сангийн сайд асан Ч.Улаан найз нь бий. Шадар сайд Д.Оюунбаатар болох сургаар түүнийг буцаан суудалд нь суулгасан үйлдэлд Н.Энхбаярын хүч нөлөө их байсныг ч хэлэх хүн олон ажээ. -О.ГАНБАТАД САХИЛГЫН ШИЙТГЭЛ ОНООСОН НЬ Ч.УЛААН, МАХН ХОЁРТОЙ ХОЛБООТОЙ- Тэрээр 1960 онд Дундговь аймагт төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Орос хэлний багшийн дээд сургуулийг орос хэлний багш, Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгсчээ. 2007-2010 онд Удирдлагын Академийн доктарантурт суралцаж дүүргэсэн. Тайваний Олон Улсын Худалдааны дээд сургуульд зах зээлийн харилцаа судлалаар, Шинэ Зеландын Виктория их сургуульд англи хэлний чиглэлээр, Япон улсад гүйцэтгэх засаглалын хөгжлийн менежмент, БНХАУ, ХБНГУ зэрэг улсуудад эдийн засгийн чиглэлээр, Удирдлагын Академид "Орчин үеийн менежерүүдийн сэтгэлгээний шинэчлэл, мэдлэг, инновацийн менежмент" зэрэг чиглэлээр суралцаж мэргэшсэн гэж өөрөө намтартаа бичжээ. 1983-1986 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд багш, 1987-1990 онд Сүхбаатар аймгийн ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1990-1997 онд хувийн хэвшилд, 1997-1998 онд Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Сангийн Яаманд МХШҮГ-ын дарга, 2006-2009 онд Санхүүгийн зохицуулах хороонд ажлын албаны дарга, 2013-2015 онд Гаалийн Ерөнхий Газрын даргаар тус тус ажиллаж байсан. Төрийн албаны тэргүүний ажилтан. Энэ эрхэм ГЕГ-ын дарга болсныхоо дараа буюу 2013 онд сахилгын шийтгэл хүртэж, зургаан сарын цалингийнхаа 20 хувиар торгуулсан байдаг. Тухайн үед түүиийг яаж шийтгэсэн шалтгаан тийм ч тодорхой бус байсан ч “Ажлын хариуцлага алдсан” гэдгээс өөр тоймтой тайлбар байгаагүй билээ. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН-ын нөхөд, ялангуяа тухай үеийн Сангийн сайд Ч.Улааны “торгон цэргүүд”-ийг албан тушаалаас нь буулгаж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байсан юм. О.Ганбатад сахилгын хариуцлага тооцож зэмлэл хүртээсэн нь МАХН, Ч.Улаан хоёртой холбоотойгоос гадна Замын-Үүдийн гаалийн дарга нартай холбоотой гэдэг. Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Замын-Үүдийн гаалийн ажил байдалтай газар дээр нь очиж танилцаж ирээд О.Ганбатад “Гаальд шахсан МАХН-ын хүмүүс чинь ажлаа мэдэхгүй байна, ажлаа мэддэг хүмүүсээр соль” гэж анхааруулжээ. Гэвч тэднийг халж солиогүй тул Засгийн газрын хуралдаан дээр Ч.Улааных нь нүдэн дээр О.Ганбатыг дуудаж ирүүлэн сахилгын шийтгэл оногдуулсан гэдэг. Ч.Улааны суган дороос нэр дэвшиж, Засгаас дэмжлэг хүлээснээр энэ албан тушаалд очсон ч Гаалийн хоёр дахь “Баатар” нь О.Ганбат болох вий гэсэн болгоомжлол гаальчдын дунд яригдаж байсан билээ.

2015.09.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

Өнөөдөр балжиннямтай өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнөөдөр 12 цагт дуусна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.09

Бясалгал танд ямар хэрэгтэй вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

ХСҮТ хавдартай хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Монгол улсын Хөгжлийн банк ажлаа тайлагналаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.09

“Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг олон улсын хэлэлцээрээс ганзага дүүрэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.15

Малчдын улсын зөвлөгөөн бэлчээрийн асуудлыг шийдэхэд чиглэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.17

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31