Нүдний хараанд сайнаар нөлөөлөх 6 хүнс

Бидний хамгийн үнэт мэдрэхүйнүүдийн нэг нүд, харамсалтай нь тэрээр тун өртөмтгий бөгөөд бидний амьдралын хэв маяг гэх мэт гадны нөлөөнөөс болж байнга эрсдэлд орж байдаг. Нүдний хараа муудахыг бид хөгшрөлтөөс үдсэн жам ёсны зүйл гэж үздэг боловч, үнэндээ нүдээ илүү урт удаан эрүүл байдлыг нь хангаж, хамгаалах хангалттай олон арга зам бий.
Жишээлбэл, тамхи татахаа болих, комьпютерийн дэлгэцээс аль болох хол суух эсвэл зориулалтын нүдний шил хэрэглэх нь бидний Нүдний аюулгүй, аз жаргалтай байдалд хувь нэмэрээ оруулна. Гэсэн хэдий ч бидэнд нүдээ эрүүл байлгаж, өвчлөлөөс сэргийлэхэд шаардлагатай зарим төрлийн уургаар хангах эрүүл дэглэм гэж байдгийг та мэдэх үү? Доорх жагсаалтаас нүдэнд хэрэгтэй эрүүл хүнсийг мэдэж авч, өөрийн хооллолттойгоо харьцуулаарай.

1. Өндөгний шар 
Та өндөгний шарыг холестролын хэмжээг ихэсгэнэ гэж үздэгээсээ болоод байнга цагаанаас нь ялгаж хэрэглэдэг бол энэ удаад дахиад нэг бодоод үзээрэй: Лос Анжелесын “Dougherty Laser Vision” нүдний эмнэлгийн захирал Paul Dougherty-ийн хэлснээр, өндөгний шар бол “lutein” хэмээх нүдэнд нэн чухал шаардлагатай шар пигмент антиоксидантийн гол эх үүсвэр юм. Мөн өндөгний шаранд цайр агуулагддаг бөгөөд эдгээр 2 нэгдлүүд нь хөгшрөлтөөс үүсэх нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэлт болон 65 наснаас эхлэн хүмүүсийн нүдний хараа муудалтын шалтгааныг удаашруулахад тусална. Өндөгний шарыг идэх хамгийн сайн арга нь юу вэ? Түүхийгээр нь! Гэдэс тань өвдөх болов уу хэмээн санаа зовох хэрэггүй: түүхий өндгөнд чанаснаас илүү lutein агуулагддаг. Мөн бидний бие ногоон навч гэх мэт өөр бусад хүнснээс антиоксидант олж авах бүрэн боломжтой. Мөн олив болон кокосын тос lutein-аар баялаг байдаг.

2. Бууцай (мөн навчит хүнсний ногоо)
Та юу ч хийдэг байлаа, ногоон ургамал идэхээ мартаж болохгүй. Чанасан бууцай, буржгар байцай, манжин гэх мэт навчит ургамлуудад нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчин, нүдэнд цагаа унах гэх мэт нүдний архаг өвчний эрсдлийг бууруулдаг болох нь нотлогдсон lutein болон zeaxanthin-ыг туйлын их хэмжээний агуулагддаг байна. Хольсон ногоонуудаас хэрэгтэй зүйлээ олж авахад өндөгний шараас илүү хялбар байхгүй хэдий ч, тэдгээр хүнсний ногоонууд таны нүдний эрүүл мэндэд шаардлагатай antioxidant олж авах хамгийн сайн сонголт болж чадна.

3. Яргай загас (ба бусад тослог загас)
Яргай загас, хар амар загас, туна загас, хар хайган загаснууд нь зөвхөн амттай биш, тэдгээрт бидний нүдний торлог бүрхэвч болон бүтцийг, нүд хуурайших хам шинж, ялангуяа хөгшрөлтөөс үүдэлтэй нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэх өвчнөөс сэргийлэхэд тусалдаг омега-3 өөхний хүчил DHA-ээр нэн баялаг байдаг. Эдгээр тослог загасны 2-оос 4 хэрчим нь нүдний эрүүл мэндийг бүрэн хангаж чадна. Гэвч хэрэв та далайн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй бол загасны тос юм уу, маалингны үрний тос болон үхрийн нүд жимсний үрний тос агуулсан хүнсний ногооноос шаардлагатай DHA-ээ нөхөж болох юм.

Хэрэгтэй үр дүнгээ хүртэхийн тулд хүнсний ногоогоо хамгийн сайн чанарын олив болон кокосын тосоор болгохоо мартуузай.

4. Berry ба цитрус жимс
Berry – ялангуяа алирс, нэрс жимснүүд нь таны нүдэнд зориулагдсан хамгийн эрүүл хүнснүүдийн нэг бөгөөд тэдгээр нь витамин A, C, E болон цайрын өндөр агууламжтай. Илүү дэлгэрэнгүй авч үзье: Витамин А бол нүдний үрэвслээс сэргийлдэг хүчирхэг антиоксидант. Витамин С нь АНУ-д хараагүйдлийн хоёрдох ерөнхий шалтгаан болоод байгаа нүдний даралтын (энэ нь нүдэнд байдаг даралт бөгөөд хэрэв үүнд хайхрамжгүй хандвал ихэсч, таны нүдний хараанд заналхийлнэ) эсрэг үйлчлэл үзүүлдэг байна. Витамин E танд нүдэнд цагаа унах өвчнөөс сэргийлэхэд тусална. Харин цайр нь танд шөнөөр юм харахгүй байх өвчнөөс нүдийг хамгаалахад тусалдаг хүчирхэг минерал юм. Товчхондоо, энгийн нэг blueberry нь таны нүдний ертөнцийг хамгийн сайн байлгах хоол тэжээлийн томоохон нийлүүлэгч болдог.

Цитрус жимс нь танд нүдний өвчний эсрэг тэмцэлд зориулагдсан өөр нэгэн туслагч бөгөөд тэд мөн л витамин С их хэмжээгээр агуулдаг.

5. Лууван (болон бусад улбар шар өнгөтэй ногоонууд)
Лууван болон хулуу, амтат төмс, манго гэх мэт бусад улбар шар өнгийн бүтээгдэхүүн нь муудсан харааг сайжруулж ид шид бүтээхгүй ч гэсэн, тэд таны нүдний ерөнхий эрүүл мэндийг сайжруулахад тус болно. Үнэндээ, эдгээр жимс хүнсний ногоонд, өндөгний шар, навчит ургамалтай адил lutein агуулагддаг бөгөөд мөн хүний бие шингээж аваад витамин А болгон хувиргадаг beta-carotene–ий агууламжтай. Бидний үзэж байгаагаар, витамин А бол нүдний эрүүл мэндэд туйлын ач тустай, тиймээс өдөр тутмын хоол хүнсэндээ лууван болон А витамин агуулсан хүнсний ногоо ашиглах хэрэгтэй.

Бүх шаардлагатай эрдэс бодисыг авахын тулд олон төрлийн berry болон цитрус жимсийг ээлжлэн хэрэглэхийг танд санал болгож байна.

6. Бүйлс
Бүйлс – бидний мэдэж байгаагаар нүдний эвэрлэг бүрхэвчид толбо үүсэлтийг удаашруулж, нүдэнд цагаа уналтаас хамгаалдаг витамин Е ээр баялаг маш олон төрлийн самарнууд байдаг. Өдөрт шаардлагатай тунгийнхаа ядаж хагасыг хүртэхийн тулд атга бүйлс болон витамин E-ээр баялаг хүнс , berry жимс идэхийг санал болгож байна.

Бид эрүүл мэнддээ тогтмол хяналт тавьж, өдөр тутам шаардлагатай эрдэс бодисоор хангах нь бидний үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр 6 зүйлийг өдөр тутмыг хоол хүнсэндээ ашиглахыг хичээгээрэй.

2015.09.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Мишээл Экспо”-гийн Б.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.18

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

“Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.04

З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Автомашины техникийн намрын үзлэгийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Хүний ЭХЭС-ийн бэлдмэлийг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.07

"Монгол туургатан" боксын тэмцээн маргааш эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.11

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Оюутолгойн тусгай цуваа хил дээрээс буцжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.03

Өнөөдөр 12.00 цагаас эхлэн замыг хэсэгчлэн хаана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17