"Шударга ёс" эвслээс шударга ёсыг хайж байна !!!

Чуулган өчигдөр ээлжит бусаар хуралдаж зургаан сайдыг үүрэгт ажилд нь томилсон. Ингэснээр энэ удаагийн ээлжит бус чуулган туулах ёстой замынхаа тэн хагасыг тууллаа гэсэн үг. Одоо гишүүдэд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх л үдсэн. Өчигдөр бүх зүйлийг эцэслэх боломж байсан уу, гэвэл байсан. Харин байнгын хороогоор хоригийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг "шударга бус" зүйл дээр завсарлага авчихлаа. Харамсалтай байна. Уг нь тодорхой болчихсон асуудал байсан. Завсарлага авах ямар ч шаардлагагүй бас үр дүнгүй. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон намын удирдлагуудын уулзалтын үеэр хүлээлт үүсгээд байгаа хориг хүлээж авах асуудлыг МАН-ын дарга эцэс болгосон. Тодруулбал тэрбээр "МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжих болно. Энэ бол намын шийдвэр" гэсэн. Харин даваа гарагт болсон бүлгийн хуралдааны үеэр хууль баталж, авилгалчдыг өршөөх гэж байсан АН-ынхан шившигтэйгээр "Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна" гэж мэдэгдсэн. Ер нь бол асуудал ингээд л дуусах ёстой байлаа. Ерөнхийлөгчийн хоригийг тухайн хуралд оролцсон УИХ-ын гишүүдийн 3/1-ээс дээш хувь нь дэмжвэл хүлээж авдаг хуультай. Энэ удаагийн ээлжит бус чуулганы хоёрдугаар асуудал нь Ерөнхийлөгчийн хориг. Тиймээс өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр "Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах заалтыг тусгах ёстой. Мөн албан тушаалтнуудын үйлдсэн албан тушаалын хэргүүдийг өршөөрд хамруулж болохгүй хэмээн Ерөнхийлөгч хориг тавьсан" гэж тайлбар өгөв. Гэвч түүнийг болон Ерөнхийлөгчийг эсэргүүцэж байсан ганц хүн нь Шударга эвслийн бүлгийн дэд дарга, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөхийг хэлсэн үгнийх нь төлөө "Гишүүдийг доромжилдог хэн юм чи. Том зантай амьтан. Зайл. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн хэн байгаа юм. Ийм нөхдүүдийг яах гэж танхимд байлгаад байгаа юм, гаргаач" гэх зэргээр уурсаж харагдсан. Хэн ч харсан, сонссон намын даргаа хамгаалж байгаа нь илт. Сайд болох гэж байгаа хүнд их л зохимжгүй харагдсан шүү. Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж батлан гаргасан Өршөөлийн хууль авилгачдыг өршөөснөөр ардчилсан ойгоороо ардчиллалаасаа нэг алхам ухарсан хэрэг. Авилгатай тэмцэнэ гэж ярьдаг хэлдэг нам болон хүмүүс үзэл баримтлалаасаа ухарсан явдал юм. Харин Ерөнхийлөгч азаар хориг тавиад түүнийг нь УИХ дахь намын бүлгүүд хүлээн авах гэж байтал цагтаа "Авилгалын загалмайлсан эцэг" гэж хочлуулж явсан эрхмийн намынхан нь хойш нь чангаалаа. Ардчиллалаа хамгаалж үлдэх хамгийн сүүлийн замд нь саад тотгор учрууллаа. Тэд ажлын тав хоногийн завсарлага авсан. Энэ нь магадгүй Н.Энхбаяр ээлжит нэгэн "нүүдэл" хийхээр цаг хожсон хэрэг байх. Ер нь нэгэнт тодорхой болсон асуудал дээр ингэж муйхарлаж төрийн ажлыг гацааж байхын оронд хуулиа биелүүлвэл хэн хэндээ хэрэгтэй. "Шударга ёс" нэртэй эвсэл иргэдэд шударга ёсыг амлаж гарч ирсэн. Одоо харин тэднээс шударга ёсыг хайгаад өчүүхэн төдийг ч олохгүй бололтой. Тэдэнд найдсан авилгачид бөөн бөөнөөрөө хэргээс мултрах өдрөө хүлээж байна. Дашрамд дурьдахад АТГ-аас гаргасан судалгаагаар АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдах юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол "өршөөгдөх" эрхмүүд: Н.Энхбаяр ялгүйд тооцогдож байна Өршөөлийн хууль батлагдсанаар ял эдлээд суллагдсан ч ялгүйд тооцогдох 205 албан тушаалтан байна. Тодруулбал, өмнө нь ял эдэлж байгаагүйд тооцогдож, намтар нь цэвэрших юм. Ингэснээр тэдний төрийн албанд ажиллах, сонгуульд өрсөлдөх бүрэн эрх нь нээгдэнэ. Үүнд, ял эдэлж байгаад суллагдсан нэр бүхий албан тушаалтнуудаас МАХН-ын дарга Н.Энхбаяр, генерал Т.Дашдэлэг, ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нар хамрагдаж байна. Тэдэнд гурван шатны шүүхээс ял оноож, зарим нь суллагдаж, зарим нь ялаа эдэлж байгаа. “Хүргэн хүү” Г.Дэнзэн өршөөгдөнө ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэставантолгой” ХХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэнг АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар шалгаж байгаа. Тэгвэл түүний хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа аж. АМГ-ын дарга асан Д.Батхуяг суллагдана Авлигын хэргээр ял сонсож хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй АМГ-ын дарга асан Д.Батхуяг Өршөөлийн хуулиар суллагдах юм байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт суллагдсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч суллагдах хугацаа нь болоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Харин тэр Өршөөлийн хуулиар суллагдах боломжтой болсон. “Татварын” Ч.Гансүхийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана 2013 онд Татварын ерөнхий газрын дарга нарын нэр холбогдон, 18 тэрбум төгрөгийг завшсан хэрэг дуулиан тарьж байв. Тодруулбал, Татварын Ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Гансүх нь байцаагч О.Бямбасүрэнгийн данс руу 1-2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Түүнчлэн хэрэгт холбоотойгоор Төсвийн орлогын хяналтын хэлтсийн Эрсдлийн удирдлага судалгаа үнэлгээний хэлтсий дарга Н.Энхбат эхнэр н.Охиноогийнхоо дансанд дөрвөн сая ам.доллар хууль бусаар төвлөрүүлсэн гэх хэрэгт АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байв. “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх суллагдана АТГ-аас тайлбарласан “Энэ онд болон өнгөрсөн онд шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж албан тушаалын гэмт хэрэгт ял эдэлж байгаа Цэвэр агаар сангийн, Татварын албан тушаалтан нарын гэх мэт нийгэмд дуулиан тарьсан хэргийн холбогдогчид ч Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамрагдана” гэсний дагуу гурван шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсон ялаа эдэлж буй “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх ч Өршөөлийн хуулиар суллагдахаар болжээ. УИХ-ын гишүүн Лу.Болдын хэргийг хэрэгсэхгүй болгоно УИХ-ын гишүүн Лу.Болдыг 2013 онд АТГ-аас шалгаж байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй учир хэргийг нь түр түдгэлзүүлээд байсан. Түүнийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулж, үрэгдүүлсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар буруутган шалгаж байгаад түдгэлзүүлж байжээ. Улсад 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Б.Шинэбаатарын хэрэг өршөөлийн хуульд хамрагдана АТГ-т түдгэлзүүлээд байсан Эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын хэрэг мөн өршөөлийн хуульд хамрагдахаар болжээ. Түүнийг албан тушаалын байдлаа хэтрүүлэн ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчин “Гудамж” төслөөс мөнгө зарцуулсан. Улмаар улсад 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж байжээ. Гэвч түүний хэрэг ч мөн хэрэгсэхгүй болж, улс хохироод үлдэх нь. Ажлаа өгсөн ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж өршөөгдөнө Өнгөрсөн зургадугаар сарын эхээр ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдоржийг АТГ-аас шалгаж эхэлсэн. Түүнийг ЭХТА-ийн 263.2, 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангиар шалгаж байсан билээ. Улсын хөрөнгөнөөс завшсан гэх Г.Сэрээнэндоржийн хэрэг хэрэгсэхгүй болно Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндорж АТГ-т шалгагдаж байгаа ч түүнийг хэрэг хэрэгсэхгүй болох нь. Г.Сэрээнэндоржийг шинэ зүтгүүр худалдаж авахаар гэрээ байгуулж, 800 мянга гаруй ам.доллар шилжүүлсэн ч авсан зүтгүүр нь 400 гаруй мянган ам.долларын үнэтэй, хуучин зүтгүүр байсан хэмээн буруутган шалгаж байгаа.

2015.09.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Улаанбаатарт бороотой 20 хэм дулаан

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

УИХ-ын намрын чуулган ирэх даваа гарагт нээнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.29

Яг түүн шиг шоу- Амархүү Долгор-Эр хүн

...

Дэлгэрэнгүй » 2016.06.20

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг дараагийн Ерөнхий сайдаар томилох тохироо хийгдэж эхлэв

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Хуулиас ч илүү үйлчлэх фракцуудын тохироо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.06

Ц.Нямдорж гишүүн сайд болоод цагдаагийн алба хаагчдаа мартсан гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.10

"Бөмбөгөрийнхөн " уншиж байвал "Хорлоо эмээ охиноо төрүүлж яваа шүү ” гэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18