Жүжигчин Л.Сөрөлт таксины жолооч болжээ

Сүүлийн үед киноныхон ихээхэн шүүмжлэл дунд ажиллах болсон. Эх зохиолоос эхлээд өнгө сүүдэр, санаа сэдэл, ур чадвар нь хүртэл бүгд л гологддог юм байх. Аливаа зүйлийг хийхэд заавал шүүмжлэл дагуулдаг учраас үүнд гайхаад байх юмгүй. Харин мэргэжилтнүүдийн хувьд “Манай кино нэг хэсэг чимээгүй болсон. Харин одоо хөдөлгөөнд орж байна, аливаа зүйл хөдөлж байна гэдэг сайн хэрэг” хэмээн ам сайтай байх болжээ. Нөгөө талаар манай киночид гаднынханг их дуурайх юм. Өөрийн гэсэн юм алга гэх шүүмжлэл байгаа нь аюултай. Энэ бол монгол киночдын анхаарах зүйл болсон гэдэгтэй би вээр ч санал нэгдэнэ. Бусдыг хуулбарлаад ямар ч бүтээл гарсан сайн гэх арга байхгүй. Гагцхүү өөрийнхөөрөө байх нь чухал. Харин өнгөрөгч баасан гаригт “Twins Film” студийн ээлжит уран бүтээл болох “Такси” уран сайхны кино нээлтээ хийлээ. Үзэгчдийн уур амьсгалд нэгдэн суухад киноны зарим хэсэгт байн байн алгаа ташиж байгаагаас харвал шүүмжлэлд бага өртөх кино болж дээ гэж бодож суулаа. Дуучдыг дуулахад л алгаа ташиж суудгаас кино үзэж суугаа үзэгчид тэгтлээ алгаа ташаад байсныг санахгүй байна. Шуудхан дүгнэж хэлэхэд аль ч талаас нь харсан жинхэнэ Монгол уран бүтээлчдийн бүтээсэн Монгол кино болжээ хэмээн нэг ч гэсэн шүүмжлэлээс холуур өнгөрч байгаад баярлаж суув. Киноны өрнөл хэсэг зарим нэг шийдэлд үзэгчид уулга, алдах, инээд цацруулах хоёрыг хослуулж байгаагаас үзвэл уг кино нь учиртай ухааралтай инээдээр дүүрэн юм гэж дүгнэж болохоор. Ямартай ч монголын сайхан уран бүтээлчид монгол уран бүтээл хийжээ гэж дүгнэхэд хүргэнэ. Судлаачдын хэлснээр “кино хөдөлгөөнд орсон” шигээ ялангуяа намрын эль саруудад олон арван кино нээлтээ хийдэг жишиг тогтоод багагүй хугацааг өнгөрөөжээ. Бүгд л дээр хэлсэн шүүмжлэлийг дагуулдаг. Үнэн хэрэгтээ харийнхныг дуурайх, тэднийг тахин шүтэх үзэл манай киночдын бүтээлд ажиглагдах болсныг нуугаад яахав. Ийм цаг үед “Такси” хэмээх Монгол төрх агуулсан, Монгол инээд цацруулсан, Монгол ухаарал хайрласан жинхэнэ Монгол кино үзэгч олны хүртээл болж байгаад баярлаж суулаа. Уншигч олон маань олон кинон дунд төөрч, сонголтоо хийж чадахгүй бол шуудхан л “Такси” уран сайхны киног нэг үзэхэд гэмгүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Кино эхлэхдээ л үзэгчдийг шууд байлдан дагуулж байна. Өнөөдрийн саарал нийгэмд хөглөж байгаа хоёр архичин залуугийн эгэл амьдралаар уг кино эхэлнэ. Тэд архи олж уух гэж хэрхэн ухаан зарж байгаа, хэрхэн худлаа хэлж ярьж байгаагаас гадна нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг нь өнөөдөр алхам тутамд байдаг эгэл жирийн зүйл боловч үүнийг уран сайхны аргаар хошин хэлбэрт хүргэхээр үзэгч түмэн шууд л эхлэл хэсгээс нь шимтэн үзэж харагдана лээ. Тодруулбал, шуудхан л хөтлөөд эхэлж байв. Гол дүр болсон хоёр нөхөр нь өдгөө цагт үзэгч олны хайр хүндэтгэлийг нэгэнт хүлээсэн “Шинэ үе” продакшний жүжигчин Л.Сөрөлт, “ТВ коктейль”-ийн жүжигчин А.Өнөржаргал нар. Олон сайхан дүрээрээ үзэгчдийн сэтгэлд гүн оршиж чадсан хоёр залуу жүжигчин “Такси” киноны гол дүрийг тултал нь босгожээ гэхэд болно. Киноны адал явдалт инээдэмт дүрээс гадна, уг хоёр жүжигчний өөрсдийнх нь авьяас чадвар аргагүй л үзэгчдийг алга ташуулахад хүргэдэг бололтой. Мөн дүрүүдэд найруулагч С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, жүжигчин С.Өлзийхүү нар голлох үүрэг гүйцэтгэнэ. Зарим туслах дүрүүдэд “Шинэ үе”-ийн УГЖ Д.Ариунболд, Ж.Оюундарь, залуу жүжигчин Р.Адъяа гээд энэ цагийн авьяаслаг жүжигчид тоглосон нь үзэгч олныг өөрийн эрхгүй суудлаас нь өндөлзүүлсэн биз ээ. Арга ч үгүй гол дүрээ чимэж, улам үзэгчдийн сэтгэлд авчирч байгаа дүрүүдийг дээрх авьяаслаг жүжигчид бүтээсэн болохоор тэр. Гол дүрийн нэг болох Л.Сөрөлт найз А.Өнөржаргалаа орхиод хэд хоног гэртээ бүгнэ. Ингэхдээ түүний эгч болох Г.Чулуунцэцэгт найз А.Өнөржаргалаа үхсэн хэмээн орь дуу болно. Энэ хооронд Өнөржаргал нь дэлгүүрийн худалдагч С.Өлзийхүүгээс архи зээлээр авах гэж түмэн арга сүвэгчилж байгааг өнөөгийн нийгмийн уур амьсгалд авчирч наажээ. Тэр хоёрын дэлгүүрт тавьсан өрийн хэмжээ 111 мянган төгрөгт хүрч, аль аль нь муу ёрын тоо хэмээн сэжиглэж байгаагаар монголчуудын цээрлэх ёсыг ч харуулаад авсан байна лээ. Ингээд Л.Сөрөлт эгч Г.Чулуунцэцэгт нэгэн санал тавина даа. Гэнэт л одоо эгчийгээ газар гишгүүлэхгүй хэмээн саймширхад Г.Чулуунцэцэг за нисгэгч болох нь уу гэвэл Л.Сөрөлт үгүй ээ, Би таксины жолооч болно. Та харин надад урьдчилгаа болох 800 мянган төгрөг өг хэмээвэл архинд орчихсон дүүдээ эгч нь итгэхгүй. Ингэсээр байж Л.Сөрөлт түрээсийн такси авч, эгчийгээ хүрэх газарт нь хүргэж өгөөд мөнгө нэхнэ. Та ингээд мөнгө өгөхгүй бол би яаж түрээсээ төлж машинаа гаргаж авах юм хэмээн улаан цайм нэхнэ. Г.Чулуунцэцэг гайширч, би уг нь наад таксины чинь урьдчилгааг төлсөн биз дээ хэмээхэд Л.Сөрөлт түүний үгийг үл тоож мөнгө авдаг хэсгээс эхлээд гол дүрийн өөрийнх нь араншинг гаргажээ. Такси баазад очиход түүнийг найруулагч жүжичгин С.Баттулга тосч авна. Эхний үед таньдаг хүмүүс нь таарч, үнэ төлбөргүй шахам үйлчилгээ явуулсаар өнжиж байгаа зэрэг нь Л.Сөрөлтийн дүрийг улам тодотгож өгдөг. Хамгийн сонирхолтой нь нэг хүүхэн гар өргөж, түүнийг аваад хаачихыг асуувал Улаанбаатарын хамгийн өндөр байшинд хүргээд өг хэмээнэ. Ингээд хүүхэн бууж мань эр хүлээгээд зогсож байтал өнөөх хүүхэн өндөр байшингийн оройд ирмэгдээд зогсож харагдах нь тэр. Л.Сөрөлт ч байшин дээр гарч, унаж үхэх гэж байгаа түүнээс таксиныхаа мөнгийг нэхснээр үйл явдал өрнөнө. Тиймээс Л.Сөрөлт түүнд нэгэн домог ярьж өгснөөр хүүхний амийг авардаг. Энэ бүгддээ учиртай, ухааралтай инээд агуулсан үйл явдал өрнөдөг. Энэ өдрөөс хойш фээсбүүк, цахим орчинд таксины жолооч хүний амь аварчээ гэсэн мэдээлэл зурагтай цацагдаж мань эр од болно. Улмаар Л.Сөрөлт нөгөө хүүхэндээ дурласнаар түүний амьдралд цоо шинэ эргэлт ирж, түүний дотоод мөн чанарыг улам үзэгчдэд ойртуулах юм билээ. Л.Сөрөлтийн хайр дурлал ч дардан замаар явсангүй. Тэмцэл, нэхэл дагалтай үргэлжлэх аж. Энэ бүх тэмцлийн эцэст такси баазынхаа жолооч нарын оролцоотой тусгай ажиллагаа зохион байгуулж, хайрт хүүхнээ өөрийн болгоно. Яг энэ ажиллагаа явж байх үед Л.Сөрөлт Өскө найз дээр очоод гудамжинд архины бөглөө мултлаад уух гэтэл хайртай хүүхэн нь ирээд ингэлээ гээд юу өөрчлөгдөх юм бэ гэснээр тэр архиа болино. Энэ үед эгч нь ч ирнэ. Товчхондоо, кино хоёр архчин залуугийн нөхөрлөл, нэг нь хэрхэн архинаас татгалзаж, амьдарлд хөл тавьтж байгаагаар эхэлж, өрнөл хэсэгт хайр дурлалын адал явдал инээдээр үргэлжилнэ. Харин төгсгөлд нь нэгэнт архинаас гарч амьдралаа бодсон залуугийн хайр сэтгэл биелэлээ олж, хурим хийснээр гэгээлэг төгсдөг юм билээ. Тус киноны ерөнхий продюссерээр нь Г.Дарханбаяр, ерөнхий зураглаачаар Fine Art студийн зураглаач, найруулагч Д.Тэмүүлэн, дууны найруулагчаар Нарангэрэл, ерөнхий зураачаар Гүен нар ажилласан байна. А.Гал

2015.09.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

ХААН БАНК тэтгэврийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Н.Энхбаяр МҮАН-ын дарга М.Энхсайханыг намын даргын суудлаа Н.Батцэрэгт өг гэж шаарджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.01

Ч.Энхбат: Хөгжлийн банк хяналттай, нээлттэй, хариуцлагын систем рүү шилжсэн

...

Дэлгэрэнгүй » 2017.08.22

Б.Гүрсоронзон: Техникийн үзлэгт ороогүй автомашиныг камераар хянана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.09

2016 оны хамгийн үзэсгэлэнтэй 10 бүсгүйг "SELENA GOMEZ" тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Худалдааны захууд НӨАТ-ын баримт олгодог болно

...

Дэлгэрэнгүй » 2017.06.05

Өчүүхэн улстөрчид огцруулах тухай ярьдаг

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10