Б.Сайнбаяр: Төрийн нэрийг гутаасан хүмүүс төр барьж байна

Монголын Консерватив намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Сайнбаяртай ярилцлаа.

 

-Монгол улс салбарын зургаан сайдгүй сар болж байна. Тухайлбал эдийн засаг элгээрээ хэвтчихсэн энэ үед Сангийн сайдгүй байна гэдэг их том алдаа юм шиг санагдаж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна ?

 

-Сүүлийн 15 жилд намаараа талцдаг жишиг улстөрд бий болсон шүү дээ. Цаг үе хямарсан энэ үед ганц сангийн сайд нь биш Монгол Улс зургаан сайдгүй байна гэдэг  хамгийн том эмгэнэл. Эцэг нь эзгүй айлын өнгө төрх ямар байдаг билээ. Өнөөгийн нийгэм нэг тиймэрхүү л өнгө төрхтэй байна. Шууд хэлэхэд Монгол Улс эзгүйрчихлээ. Энэ их хямралаас залуус л монголыг гаргаж чадна. Түүнээс биш өнөөдөр Төрийн толгойд байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн хэн гуай ч алтан гургалдай шиг донгодоод чадахгүй. Учир нь хүүхдийн зохиолд гардаг “Худалчуудын хот” гэдэг шиг өнөөгийн нийгмийн удирдлага худалчуудаар дүүрсэн шүү дээ.  

 

-Ерөнхийдөө улс төрчид залуучуудынхаа боловсролд, ирээдүйн сайн сайханд анхаарч байна гэж ярьдаг ч бодит амьдрал дээр эсрэг бодлого бариад байх шиг санагддаг.  Тухайлбал оюутаны сургалтын төлбөр тэнгэрт хадчихлаа. Энэ нь борчуудын хүүхдүүд их дээд сургуульд суух эрхгүй болчихлоо гэсэн үг. Энэ тал дээр юу гэх вэ?

 

-Миний хувийн бодлоор Монголын боловсролын системийг Герман школд шилжүүлбэл зүгээр санагддаг. Тухайлбал оюутан бүр хөдөлмөр эрхэлэх нөхцөл бололцоотой. Тэр хөдөлмөрийг үнэлэх ёстой. Залуучууд Монголыг авч явна гэж ярьдаг. Гэвч өнөөгийн нийгэмд залуучууд руу чиглэсэн зөв бодлого чиглэл байхгүй байна. Ер нь яагаад залуучуудын яамыг байгуулж болохгүй гэж. Залуучуудын соён гэгээрэл боловсролд хандсан зүйлсийг хийх цаг нь болсон санагддаг. 

 

-Та нэг удаа оюутнуудын төлбөрийг улс даах ёстой гэж байсан. Тийм боломж байна уу?

 

-Тийм боломж байгаа. Оюутолгой, Тавантолгой бол Монголын хэвлийд байгаа баялаг. Энэ баялаг нөхөн сэргэгдэх зүйл биш. Оюунаас гарсан баялаг бол хэзээч шавхагдахгүй. Монголд олон сургуулиудын хэрэг алга. Чиглэл чиглэлийн тоотой хэдхэн сургууль байхад 100-200 мянган оюутныг бодлогоор сургаад тэр сургуулийг бүгдийг нь төр өөрийн мэдэлд авбал үнэгүй сургах боломж байгаа. Энд материаллаг бааз болон цалингийн зардал хэрэгтэй. Тэгэхээр зөв санаа санаачлага гаргаж чадвал Монголын төсөвт  ямарч хүндрэл учрахгүй.

 

-Охидууд нь их сургууль төгсөөд бар, кафе, цайны газар ажиллаж байна. Эрчүүд нь барилга дээр ажиллаж байна. Тэгэхээр ажлын байр хомс болохоор их сургууль төгсөөд хэрэггүй юм шиг санагддаг?

 

-2010 оны Монгол Улсын хүн амын тооллогоор  10 жилийн дотор ажилгүйдлийн түвшин  ганцхан хувь өссөн байсан. Энэ нь бол өнөөх айхтар мичин жилийн зуднаас илүү гамшиг байхгүй юу. Хүнийг ажлын байраар хангаж чаддаг байж их дээд сургууль олонтой байх ётой биз дээ. Би дээд болосролтой болох замыг эсэргүүцээд байгаа юм биш чанартай, чадвартай боловсон хүчин бэлддэг хургууль, тийм боловсон хүчнээр хангагдах албан байгууллагыг л хүсээд байгаа юм.  

 

-Ирэх сонгуулиар та нийслэлд эсвэл УИХ-д сонгогдчихвол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

 

-Хэрэв нийслэлд сонгогдвол хамгийн түрүүнд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын бүтэц үүрэг, журам, хуваарийг өөрчилнө. Энэ нь сүүлийн 25 жилд тогтсон бүтцийг өөрчилнө гэсэн үг шүү дээ.  Эрч хүчтэй залуучуудыг сонгож  ажиллуулна. Иргэдээс авсан саналыг ажил хэрэг болгодог байна. Тэгэхгүй бол өнөөдөр нийслэлд сонгосон төлөөлөгчөө танихгүй дүүрэг, хорооны иргэд олон байна шүү дээ. Яагаад танихгүй байна гэхээр төлөөлөгч нь улсын ажил хийхгүй хувийн ажлаа л амжуулдаг нь тогтолцооноос болоод байна. Тухайлбал   БГД-ийн удирдлагыг АН авлаа. Гурван жилийн хугацаанд юу ч хийсэнгүй. Ямарч хөгжих дэвжих юм хийсэнгүй шүү дээ. Энэ бүхнийг цэгцэлье. Цэнгээний газруудыг хаая. Өөр болж бүтэхгүй бүхнийг устгая. 

 

-Цэнгээний газрууд хэрэгтэй юм биш үү. Иргэд л түүнийг ажиллуулж байгаа шүү дээ?

 

-Үүнийг өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Цэнгээний газар бол зөв боловсон цэгцтэй, цагийн хуваарийн дагуу, стандарттай ажиллуулдаг  байх ёстой. Түүнээс биш цаг хэтрүүлдэг, мөнгөний төлөө ажилладаг газруудыг хаах л хэрэгтэй. 

 

-Таны энэ ярьсан зүйл өмнө нь яригдаж л байдаг. Шинэ зүйл биш шүү дээ. Тэгэхээр та хүний санаагаар тоглолт хийгээд байгаа юм биш биз?

 

-Хуучин юм л муудсан, илжирсэн, ялзарсан байдаг. Их цөөхөн хуучин зүйл үнэ цэнээ хадгалдаг. Би хэний ч санаагаар тоглоогүй. Тэгээд ч хулгай хийчих өөдтэй шинэ санаатай улстөрч байхгүй. 

 

-Таны үеийн залуус ямар нэгэн хэмжээгээр амжилтанд хүрье гэсэн зорилго, зорилт тавьж  эхлэхээрээ л улстөр лүү орж ирэхийн мөрөөдөл хамт дагуулах юм. Тэгэхээр улстөр бол мөнгө олох талбар гэж үзээд байна уу, үгүй юу?

 

-Өнөөгийн залуус нам дагаж тахин шүтэх үзэл рүү орж байна. Үүнийг би юутай холбож тайлбарлах вэ гэхээр оюуны треоризм. Оюуны дархлаагүй байдал. Солонгосын KBS телевиз хэдэн сая төгрөгөөр хийсэн олон ангит киногоо Монголын телевизүүдэд үнэгүй өгч олон нийтэд цацдаг. Ингэж соёлын довтолгоо хийж байна.  Ингэж хүмүүсийг уруу татдаг. Өөрийнхөө соёлыг гүн гүнзгий нэвтрүүлж байна. Үүнтэй адил мөнгө бодож Төрийн толгойд гарсан улстөрч гэх нэр зүүсэн улстөрчийн нэр хүндийг унагасан хүмүүсээс болж залууст тийм халдвар бий болоод байгааг үгүйсгэхгүй.

- See more at: http://www.unen.mn/content/53718.shtml#sthash.vIxFbbJs.dpuf

2015.09.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147