Улс төрийн намын удирдлагуудын уулзалт болж байна

МАН-ын санаачилсан улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд болж байна. Энэхүү уулзалтад парламентад суудалтай болон суудалгүй 18 намын төлөөлөл хүрэлцэн иржээ. Өөрөөр хэлбэл уулзалтын ирц 80 хувьтай байгаа юм. Улс төрийн намын удирдлагуудын уулзалт товлосон цагтаа амжилттай эхэллээ. МАН 27 дугаар Их хурлаасаа улс орныхоо язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч хамтран ажиллах санаачилга гаргасан билээ. Энэ хүрээнд МАН-ын даргын санаачилгаар улс төрийн намуудын дарга нарын түвшинд таван удаа, Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд зургаан удаагийн уулзалт зохион байгуулаад байгаа ажээ. Уулзалтын салхийг хагалж МАН-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ “ Өнөөдрийн энэ уулзалтаар Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар санал бодлоо солилцохоор цуглаад байна. Үндсэн хуулийн тухайд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Үндсэндээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох байгууллагаас нь санал авч, гишүүд нь гарын үсэг зураад УИХ-д өргөн барих бэлтгэл хангагдаж байгаа. Өнөөдрийн улс төрийн хямралт нөхцөл байдлаас гарахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал маш чухал. Сонгуулийн хуулийн тухайд гэвэл 1992 оноос хойш УИХ-ын зургаан удаагийн сонгууль болсон. Ер нь сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулийг байнга өөрчилж байсан. Өмнө нь болсон зургаан удаагийн сонгуулийн тав нь мажоритар, 2012 оных холимог тогтолцоогоор болж өнгөрсөн. Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж үзэж УИХ-д суудалтай намуудын оролцоог бий болгосон ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь ажлын хэсэг боловсруулсан хуулийн төслөө өнөөдрийг хүртэл санал авах, УИХ-д өргөн барих ажлыг хийгээгүй байна. Сонгуулийн тогтолцоо ямар байх вэ гэдэгт өнөөдөр бид саналаа хуваалцаж таарна. Иргэд олон түмэн 2012 оны сонгуулийн тогтолцоог төдийлөн таашааж үзэхгүй байгаа. МАН-ын зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгуулийн тогтолцооны талаар ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг Засгийн газраас санал авч УИХ-д өргөн барьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулийн автоматжуулсан тогтолцоог 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн. Гэвч үүнд иргэд ч улс төрийн намууд ч итгэл алдарсан зүйл байгаа. Тиймээс хар машинаар тоолох явдлыг хэрхэн үзэж байгааг намуудын саналыг сонсоно” гэлээ. Үүний дараа танхимд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хууль болон Сонгуулийн хуулийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Улс төрийн намуудын удирдлагуудын уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна.

2015.09.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

“МИАТ”-ийн Гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан М.Зоригт сайдыг шалгуулах өргөдлөө АТГ-т өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Сэлэм эргүүлж танхайрсан найман этгээдийн хоёрыг нь эрэн сурвалжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.13

Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

М.Энхсайханд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардав

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

О.Содбилэг: АН-ын дотоод зодоон хурцадсан учраас МАН-ЫГ засгаас гаргах асуудлыг ярьж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.03

Наадмын тасалбар буюу баярын өмнөх бухимдал

...

Дэлгэрэнгүй » 2015.07.07

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

УИХ-ын дарга М.Энхболд Баянхонгор аймгийн иргэдтэй уулзалт хийв

...

Дэлгэрэнгүй » 2016.10.05