Парламентийн спикерүүд тунхаглал батална

УИХ-ын дарга З.Энхболд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож байна. Бага хурал 3 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Бүгд хуралдаан-V, VI ерөнхий хэлэлцүүлгээр үргэлжилж байгаа юм.

 

Өнөөдөр 13.00-15.00 цагийн хооронд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Панел хэлэлцүүлгийн илтгэлүүд болох, “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал”-уудыг хэлэлцэнэ.

 

Олон Улсын парламентын холбооноос зохион байгуулж буй энэхүү хурал 2015 онд тохиож байгаагаараа чухал. 5 жил тутамд болдог энэхүү бага хурал тухайн улс орны парламентын батлавал зохих гол гол хуулиуд, хэлэлцвэл зохих олон улсын асуудлуудыг хэлэлцдэг. Энэ удаагийн чуулган 2015 онд тохиосноороо 2015 онд дуусч буй Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэх, хэрэгжилтийн үеэр дэлхийн нийтээр анхаарвал зохих алдаа оноог үнэлж цэгнэх, мөн ирэх 15 жилийн Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрхэн тодорхойлох вэ гэдэг асуудлаар олон улсын парламентын түвшинд юу хийвэл зохистойг энэхүү хурлаар мөн хэлэлцэж байна.

 

Мөн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцогч 120 гаруй орны Парламентын спикерүүд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал:Бидний хүсч буй ирээдүй сэдвийн дор Тунхаглалаа батална. Тунхаглалын зарим зүйлийг дурдвал:

 

- Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр дайн дажингаас ангид, ядуурал, өлсгөлөн үл тохиох, тэдний эрх, эрх чөлөө, нэр төрийг нь хүндэтгэх чадвартай тийм л ертөнцийг бид хамтын хүчин чармайлтаар бий болгох нь туйлын зорилт юм.

 

- Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг ардчиллын төв цэг байгууллага мөн. Бид, дэлхийн парламентын спикерүүд, бидний өмнө тулгарч буй олон олон сорилтуудыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн дуу хоолойг илэрхийлэхээр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд хуран цуглаад байна.

 

- Энэхүү Тунхаглалыг баталснаар бид онцгой үүрэг, хариуцлага хүлээхийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлж, хамгаалах, энх тайвныг бэхжүүлэх зорилгоор батлагдсан олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилготой билээ. Энэ нь илүү сайн сайхан ертөнцийг бий болгоход чиглэгдсэн хамтын хүчин чармайлт төдийгүй ардчиллын хэм хэмжээг хангахад чухал ач холбогдолтой.

 

- Бид ардчилалд суурилсан, энх тайван, хөгжлийн эрин үед амьдарч буй хэдий ч бид саад бэрхшээлтэй тулгарсаар байна. Дайн ба зөрчил нь дэлхийн зарим өнцөг буланд өрнөж, энэхүү байдал нь зарим тохиолдолд хэт харгислалын шинж чанартай болж байна. Үүний уршгаар сая сая хүн тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсаар байна. Энэ нь дэлхийн зарим бүс нутагт ардчиллын амин сүнс болсон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үзлээс ухарч буй хэрэг юм. Мөн аймшигт террорист халдлагууд дэлхийн өнцөг бүрт гарсаар байна. Иймд, дэлхийн парламентууд хамтын ажиллагаагаа сайжруулж, НҮБ-аас баталсан тогтоол, олон улсын конвенци зэрэг холбогдох бүхий л гэрээний хэрэгжилтийг дэмжиж терроризмтай тэмцэх болно.

 

- Бид цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгохын тулд илүү хүчин чармайлт гаргахыг уриалж байна. Бид хүний наймаа, хар тамхи, хууль бус зэвсгийн худалдаа, хүн хулгайлах, мөнгө угаах зэрэг зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хүчтэй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхэд яаралтай арга авч ажиллахыг энэхүү тунхаглалаар уриалж байна гэжээ. Тунхаглал албан ёсоор батлагдсаны дараа бүрэн эхээр нь хүргэх болно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2015.09.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Монголоо аваръя хөдөлгөөний зохицуулагчийг баривчлав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

МУИС: Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр МУИС-ийн бүрэлдэхүүн хэдэн ч сургуульд зэрэг бүртгүүлж болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдаанаар

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Сураггүй болсон 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04

Монгол кинонууд олон улсын зах зээл дээр гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Согтуу жолоочийн эрхийг гурван жил хүртэл хасна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Төрийн банк малчдад 23 тэрбум 969.6 сая төгрөгийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Хотын дарга Су.Батболд ертөнцийн сайхан бүсгүйчүүдээс 20 саяыг харамласангүй!

...

Дэлгэрэнгүй » 2016.10.17

Дарханы АН-ын гишүүд З.Энхболд даргыг огцрохыг шаардаж намын байрандаа суулт зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10