Бензиний үнийг бууруулахыг шаардлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар шатахууны үнийн талаар Уул уурхайн сайд Р.Жигжидэд асуулга тавьж, үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авахыг шаардлаа. Учир нь 2014 оны тавдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байна. Иймд дэлхийн зах зээл дээр үнэ нь гурав дахин буурсан нефть бүтээгдэхүүнтэй холбогдуулан манай дотоодын зах зээлийн үнийг ганц ч төгрөгөөр буулгах зохицуулалт хийгдэхгүй байгаагийн үндэслэл шалтгааныг тайлбарлаж, УИХ, олон нийтэд мэдээлэхийг Уул уурхайн сайдаас хүссэн байна. 2015 оны нэгдүгээр сард УИХ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг валютаар биш төгрөгөөр тооцож, ингэхдээ 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авдаг болсон нь ам.долларын ханш 1990 төгрөгт хүрсэн өнөөгийн нөхцөлд импортлогчдод томоохон хөнгөлөлт болж байгаа юм. Мөн шинэчлэлийн Засгийн газар 3,5 их наяд төгрөгөөр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж, үүнээс “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд нефть импортолдог 12 компанид 190 тэрбум төгрөгийн зээлийг маш бага хүүтэй өгч, Монголбанк нефть импортлогчдод ам.долларыг зах зээлийн ханшаас хямд үнээр олгож ирсэн. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авах, шатахууны үнийг улсын хэмжээнд ижил байлгах боломж, тооцоо судалгааны чиглэлээр тодорхой мэдээлэл өгөхийг энэхүү асуулгад онцолжээ.

2015.09.02

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ц.Нямдорж гишүүн сайд болоод цагдаагийн алба хаагчдаа мартсан гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Зөв соёмботой төрийн далбаа мандуулъя

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хямралыг давахад ард түмэн биш, төр бүсээ чангална

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Сингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагаас суралцаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.06

СҮХБААТАРЧУУД ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ НЭГДЭЖ БАЙНА

...

Дэлгэрэнгүй » 2018.11.25

Б.Нарантуяа: Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг

...

Дэлгэрэнгүй » 2016.11.09

Сагсан бөмбөгийн лигийн тоглогч, сэтгүүлч Б.Батхишигт чин сэтгэлээсээ туслацгаая

...

Дэлгэрэнгүй » 2015.12.25