Н.Энхбаяр хэргээ хүлээн зөвшөөрч байж өршөөгдөнө


Өнгөрөгч долоо хоногт батлагдсан Өршөөлийн тухай хуулийн төслийн эргэн тойронд багагүй маргаан дэгдэх болов. Н.Энхбаярт зориулагдсан гэх хуулийн төслийн цаад утгыг харвал яг ч түүнд зориулагдаагүй бололтой. Учир нь Өршөөлийн хуулинд хамрагдаж буй этгээд өөрийн гэм буруутайг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой байдаг аж. Өршөөлийн хуулийг батлахгүй гэх зарчим байж болохгүй. Шоронжсон Эрүүгийн хуулийн золиосонд санаандгүй үйлдлийнхээ балгаар хоригдсон олон аав ээжийн хүүхэд бий. Өршөөлийн хууль бол тэдэнд боломж олгож буй явдал. Харин үүний хажуугаар суганд нь юм хавчуулаад авлигачид, албан тушаалтны хэргийг дайж болохгүй л гэдэг зарчмыг барих ёстой юм. Гэхдээ хуулийн хүрээнд онц хүнд гэмт хэрэгтэнг суллахгүй гэдгийг албаныхан хэлж байв.

-ГЭМ БУРУУГАА ӨӨРӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ХҮН Л ХУУЛИНД ХАМРАГДАНА-

Хэрвээ үнэхээр энэ хууль Н.Энхбаярт зориулагдсан нь үнэн бол тэрээр гэм буруутайгаа өөрөө хүлээн зөвшөөрч байж өршөөгдөх ёстой. Гэтэл тэрээр “Та гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч өршөөлд хамрагдлаа гэсэн үг үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Мэдэхгүй. Миний ойлгосноор хаалттай хэлэлцсэн учраас доторх цэг таслал, таны хэлж байгаа шиг үг, өгүүлбэр байгаа юу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Би гэм буруутай үйлдэл хийсэн юм байхгүй. Үүнийг ч хууль хяналтын байгууллага шалгаад тогтоох байх. Шууд хэлбэл би гэм буруутай үйлдэл хийгээгүй учраас өршөөлд хамрагдах эсэхийг мэдэхгүй” хэмээн хариулаад амжсан. Өөрийгөө цагаадах ёстой хэмээн үздэг. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “2009 оны Өршөөлийн хуулийн дараа Л.Гүндалай ийм алдаа гаргаж байсныг би санаж байна. Өршөөлийн хуульд өөрөө орж, гэм буруутай гэж гарын үсэг зурчихаад дараа нь намайг цагаатгалаа гэж хэвлэлээр өөр зүйл ярьж байсан. Араас нь хуулийн байгууллага та гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Өршөөлийн хуульд хамрагдсан шүү гэж тайлбар хийж байсан. Тиймээс өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа хүн бүхэн Өршөөлийн хуульд хамрагдах бус шүүхээрээ эцэслэн шийдвэрлэгдэх талаар явах байх. Харин гэм буруутай гэж бодож байгаа иргэд болон хуулийн алдаан дээр шорон руу ачигдахад хүрч байгаа иргэд өршөөлийн хуулинд сайн дураараа бүгд орно” гэж байв. Тэгэхээр Н.Энхбаярыг шүүхээс гэм буруутайг нь тогтоосон байхад өөрийгөө цагаадах ёстой гэж үзэж байгаа нь сонин. Угтаа бол Өршөөлийн хуулинд хамрагдсаныхаа дараа “Би цагаадсан” гэх байж. Өршөөлийн хуульд тухайн иргэн заавал гэм буруутайгаа хүлээн зөвшөөрөх ёстой, хоёрт учруулсан хохирлоо барагдуулахаа илэрхийлэх ёстой гэсэн хоёр нөхцөл тавих санал оруулсан байна. Өршөөл гэдэг бол гэм буруутай эсэхийг шүүх тогтоон хуулиар ял оноодог. Харин гэм буруутай гэж бодож байгаа иргэд болон хуулийн алдаан дээр шорон руу ачигдахад хүрч байгаа иргэд өршөөлийн хуулинд сайн дураараа бүгд орно. Тэгэхээр Н.Энхбаяр хэрвээ өөрийгөө гэм буруутай гэдгийг хүлээн  зөвшөөрч гарын үсэг зурвал хэвлэлүүдийн таамаглаж байсанчлан түүний улс төрийн сонгуульд оролцох эрх нээлттэй болно. Харин өөрийгөө гэм буруугүй хэмээн хэлсээр байгаа бол Өршөөлийн хуулинд хамрагдах боломжгүй юм. Тэгэхээр “Шударга ёс” эвслийн зүгээс уг хуулийг түүнд зориулж өргөн барьсан гэхэд маргаантай аж. Үүний цаана улс төрийн өөр ашиг сонирхол бийг үгүйсгэх аргагүй.

2015.08.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүний эхэсийн тарилга эрүүл-залуу байлгах, нөхөн сэргээхэд өндөр үр дүнтэй

...

Дэлгэрэнгүй » 2019.04.26

С.Жавхлан оффшорчид, уурхайн эздийг сонгуульд оруулахгүй хууль санаачилжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.04.25

Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно

...

Дэлгэрэнгүй » 2019.04.23

" Капитал" дампуураагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.04.23

Я.Содбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Түймрийн голомтод сельфидсэн дарга

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Цагдаагийн постыг тойрч, шороон замаар тээвэрлэлт хийж байх явцдаа зам тээврийн осол гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Хүний эхэсийн тарилга эрүүл-залуу байлгах, нөхөн сэргээхэд өндөр үр дүнтэй

...

Дэлгэрэнгүй » 2019.04.26

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэхээр ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Улаангом сумын удирдлагууд: Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

“Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Я.Содбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2019.04.18

Ерөнхийлөгч авлигын тухай илтгэлээ англиар хөрвүүлснээ жиргэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

Зуны амралтаар хөдөө явахдаа орон сууцны хулгайгаас айх хэрэггүй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22

Х.Баттулга: Сонгууль маань амжилттай явагдана гэж найдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

АН-аас ХОЁР, Эвслээс ДӨРВӨН сайд томилогдоно

...

Дэлгэрэнгүй » 2015.07.29

Нефтийн үйлдвэр барих ажилд цэргүүдийг дайчилна гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25

Цэнгээний газрууд шөнийн 04.00 цаг хүртэл ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2015.07.14