Сурагчид 9 сарын 1-нд чанартай, хямд үнэтэй хувцасаар гангарах нь

  Сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийдэг бүлэг хүмүүс эгэл жирийн иргэдийг шулж байгааг хаа хаанаа ярьж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар “Төмөр трейд”, “Шүтэн уул” гэх мэт нэр бүхий долоон компанийг тендерт хууль бусаар шалгаруулсан маргаан саяхан Улсын дээд шүүхээр хэлцэгдэж, тэдний буруутайг тогтоожээ. Тиймээс ирээдүй болсон хүүхэд багачууд маань чанартай хямд үнэтэй дүрэмт хувцасаар хичээлийн шинэ жилдээ гангарахаар болжээ.

 


      Учир нь “Шилмэл загвар”, “Өүлэн Мэнч”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани байгаа юм. Тэд өнгөрөгч онд сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газраас 23 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөд дээрх долоон компанид есөн тэрбум төгрөг олгосон байна. Мөнгө завшигчид маань тухайн үед 55 мянган төгрөгийн үнэтэй байсан дүрэмт хувцасыг даруй 140 мянган төгрөгөөр үнэлж, 17 мянган ширхэг дүрэмт хувцасыг өмнөд хөршид үйлдвэрлэн оруулж ирсэн нь ч гааль дээр илчлэгдэж байсныг уншигч та санаж байгаа.

 


       Тэгвэл энэ бусармаг байдлыг шат шатны шүүх авч хэлэлцээд дээрх компаниуд болон тендер будилуулсан нөхдийг буруутайг тогтоосноор өнөөдөр хүүхэд багачууд маань 140 мянган төгрөгийн үнэтэй, чанаргүй хувцсаар биш “Батзүү” компанийн үйлдвэрлэсэн 38-55 мянган төгрөгийн үнэтэй, чанартай хувцасаар гангарах болсон нь эцэг эхчүүдийн сэтгэлийг амраагаад байна.

 


       Энэхүү буруутай асуудлыг тогтоож нийгэмд шударга ёс тогтоохын тулд шат шатны шүүх бараг хоёр жилийн хугацаанд хэлэлцэж байж саяхан Улсын дээд шүүхээр тендер өгсөн Х.Золжаргал нар болон нэр бүхий долоон компанийг буруутайд тооцжээ. Энэ тухайд эргэн дурдахад, тус маргааныг Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж, Х.Золжаргал нар нь холбогдох олон хууль тогтоомж зөрчөөд зогсохгүй дээрх бүлэглэл ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар болж байсан юм.

 


       Учир нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэр гарч, түүнд дурдахдаа “ҮХААЯ-ны хариуцаж үйлдвэрлэсэн дүрэмт хувцас чанарын шаардлага хангаагүй. Хэрэглэгчдийн эрх ашигийг илт зөрчсөн өндөр үнэтэй. Салбарын сайдын 2013 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалд хяналт тавьж ажиллаагүй” гэх буюу “...дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжихээр өгсөн 23 тэрбум төгрөгийг ҮХААЯ-наас долоон ААН-д өгсөн бөгөөд 14 тэрбум төгрөг чухам юунд зарцуулагдсан нь тодорхой бус...”хэмээжээ.

 

 


       Мөн шийдвэрт дурдахдаа “...зах зээлд өрсөлдөх зарчим түүний хууль дүрмийг зөрчиж, цөөн компанид давуу эрх олгосон...” гэх буюу “...Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, Батзүү, Энхзүр, Их шаглаа компаниудын гаргасан нэхэмжлэлийн шаардлгыг бүхэлд нь хангаж БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын болон ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай...” гэжээ.

 


        Гэтэл хууль бусаар тендер авсан  нөхдүүд тэмцэл өрнүүлж, “Батзүү”, “Их шаглаа”, “Энхзүр” компаниудын хийсэн хувцасыг шалгажээ. Шалгахдаа ямар ч мэргэжлийн баггүйгээр шатааж шалгасан тухай санаанд оромгүй зүйлийг өөрсдөө хэвлэл мэдээллээр цацаж байсныг ч уншигч та санаж байгаа. Уг нь ном дүрмээр бол мэргэжлийн байгууллагууд байж, стандартын дагуу шалгах ёстой атал тэд өөрсдийн дураар хувцас шатааж, энэ нь болохгүй байна, энэ нь болж байна гэсэн мунхагдуу дүгнэлтийг дур мэдэн гаргачихаад хэвлэл мэдээллээр цацах нь хуульд харш шүү дээ. Хамгийн наад зах нь “Батзүү” компанид энэ тухай мэдэгдэх нь бүү хэл хаанаас авсан нь мэдэгдэхгүй дүрэмт хувцас авч шатаачихаад хэвлэлээр цацсан нь санаанд оромгүй явдал болж байсан. 

 


       Ийнхүү анхан шатны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатанд авч хэлэлцээд 2015 оны долдугаар сарын 1-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдвэрээ гаргажээ. 


 

       Ямартай ч хүүхэд багачууд нь хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил, есдүгээр сарын 1-нд үнэ хямд, чанартай хувцасаар гангарах нь.   

2015.08.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Н.Учрал: Инновацийн тухай хууль “хөл, гар”-гүй болсон

...

Дэлгэрэнгүй » 2016.11.08

Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу

...

Дэлгэрэнгүй » 2015.09.08

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Хадгаламжийн хүүгээс татвар авахааргүй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.21

ЭЕШ-ын хариу 12.00 цаг гэхэд тодорхой болно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

“Мянга сонсохоор нэг үз”

...

Дэлгэрэнгүй » 2015.09.18