Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

Үндсэн үүргээ гүйцэтгэсэн чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Үндсэн үүрэг гэдэг нь чухамдаа Өршөөлийн хууль гэсэн үг. Хэдийгээр ээлжит бус чуулганыг зарлахдаа улс орны өмнө тулгамдсан чухал асуудлыг хэлэлцдэг ч тийм жишиг энэ удаад алдагдсан гэхэд болно. Анхнаасаа УИХ-ын дарга өргөн бариагүй асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь өргөн бариагүй байхад спикер захирамж гаргахдаа эхний ээлжид хэлэлцэхээр болсон. Харин түүний энэхүү үйлдлийг МАН-ынхан эсэргүүцэж, хууль бус чуулганд оролцохгүй гэдгээ илэрхийлэн, ээлжит бус чуулганы нээлтэд нэг нь ч хүрэлцэн ирээгүй юм. Гэтэл үүнтэй зэрэгцэн хэсэг иргэн мэдээлэл хийж, УИХ-ын даргын энэхүү үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлэн, Үндсэн хуулийн Цэцэд хандаж байгаагаа хэлсэн юм. Энэ бол ээлжит бус чуулган эхлэхдээ л маргаан дагуулсны илрэл. Энэ чуулганыг учир мэдэх хүмүүс хэлэхдээ “Ган, зуд эсвэл эдийн засаг биш сайд огцруулж, засгаа тогтворгүй болгох, улмаар Эдийн засгийн болон Эрүүгийн өршөөлийн хууль батлах гэж байгаа нь учир дутагдалтай” гэж хэдэнтээ хэлсэн. Гэвч хэн ч юу ч гэж хэлсэн эрх баригч хүчин АН-ынханд хамаагүй болсон энэ цаг үед Төрийн тэргүүний үг хүртэл хүчгүйдээд байгаа. Монгол төрийн номер нэг эрхэм “МАН-ын зургаан сайдыг огцруулж, засгаа бужигнуулах шаардлагагүй” гэж хэлсэн ч түүнийг ингэж хэлснээс ердөө хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимынхаа сайд нарыг сэлгэх тогтоолыг УИХ-ын дарга өргөн барьсан нь яах аргагүй энэ удаагийн чуулганы онцлох үйл явдал. Харин дараагийн анхаарал татсан бас Цэцэд хүрэхээр болсон хоёр дахь асуудал нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй асуудлыг хэлэлцэж, 280-аад аж ахуйн нэгжийг “боомилсон” явдал. Тодруулбал, Сангийн сайдын шийдвэрлэснээр төрийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч санхүүжилтээ авч чадаагүй явсаар4-5 жил болж байгаа 280-аад аж ахуйн нэгжид төр өрийн бичиг буюу вексель бичсэнээр аж ахуйн нэгжүүд авлагаа авах боломж бүрдсэн ч Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор хуралдааны дундуур оруулж ирэн, вексель бичих ажлыг зогсоож, байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж шалгасны дараа векселийг үргэлжлүүлнэ гээд үүрэгдсэн. Товчхондоо, энэ бол төрийн ажлын уялдаа холбоо ямар байгааг харуулснаас гадна төр жирийн иргэддээ хэрхэн дарамт болж чаддагийн бодит жишээ болсон юм. Бас болоогүй уг ажлын хэсгийг Тавантолгойг хаваржин гацаасан алдарт Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан. Гэтэл асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагчаас энэ талаар тодруулахад “Энэ талаар мэдэхгүй” гээд сууж байх жишээтэй. Нэг ёсондоо, ээлжит бус чуулганаар ингэж 280-аад аж ахуйн нэгжийг боомилсон шийдвэр гарсан. Харин хамгийн сүүлийн буюу их шуугиан дэгдээж байгаа асуудал нь Өршөөлийн хууль. Эдийн засгийн өршөө-лийн хууль баталж, татвараа бараг-дуулалгүй, их хэмжээнд хүртэл нь нууж чадсан олигархиудын компани, аж ахуйн нэгжүүдийн толгойг илсэн хууль баталсан. Гэтэл үүнд ханаагүй бололтой, “Улсын болон хувь хүний нууцтай холбоотой асуудал” гэх нэрийн дор Өршөөлийн хуулийг хаалттай хаалганы цаана хэлэлцсэнээр авлигачдыг тэр аяар нь өршөөсөн хуулийг батлаад байна. Хэдийгээр хүүхэд, эмэгтэйчүүд, залилан хийсэн гэх мэт хүмүүсийг өршөөх гэж байна хэмээн гадна рекламдаж байгаа ч энэ хуулийг эхний ээлжид мэдээж МАХН-ын дарга Н.Энхбаярт, харин дараагийн ээлжид томоохон авлигачдад, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан том толгойтнуудад зориулсан нь хэний ч нүдэнд илхэн. Энэ ч утгаараа хүргэн Дэнзэнгээс авахуулаад “Алтанхуягийн” Гансүх зэрэг АН-ын угшилтай нөхөд наранд гарахаар болоод байгаа. Товчхон дурдахад, ээлжит бус чуулган нэг иймэрхүү л болж өнгөрөв. Анхнаасаа ч ард түмэнд хэрэгтэй асуудлыг хэлэлцэхээр товлоогүй шигээ масст хэрэгтэй нэг ч хуулийг ээлжит бус чуулганаар нугалсангүй. Харин ч төр засагт тогтворгүй байдал үүсч, түмэн олны бухимдах сэдэв хэд хэдээр нэмэгдэв бололтой.

2015.08.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуулийн төсөл батлагдсанаар иргэд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

Монгол хүнд тохирсон ӨГЛӨӨНИЙ ЦАЙ-ны жор

...

Дэлгэрэнгүй » 2017.09.06

БОАЖ-ын салбарын Удирдах ажилтнууд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.02.13

“Сансар” сүлжээ дэлгүүр таны оноог ихэд арвижуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.26

Ж.Энхбат: Мотоциклийн ослын улмаас он гарсаар 18 хүн амиа алдсан

...

Дэлгэрэнгүй » 2016.05.27

Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Төгсөгчдийг хүлээж авах ажлын байр бэлэн үү

...

Дэлгэрэнгүй » 2016.06.03

Айл өрхүүд халаалтаа авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

Зүсээ хувиргасан "казино" буюу залуусын хэтэвчийг тэмтэрсэн автомат тоглоомын газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29