Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ төрийн албан хаагчдыг шалтгаангүйгээр халж эхлэв

МАН-ын зургаан сайдыг өнгөрсөн долоо хоногт огцруулсан. Тиймээс Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт захирамж гаргаж эзэнгүй болсон яамдыг АН-ын сайдуудад түр хариуцуулж, үүрэг гүйцэтгэгчээр тавьсан. Тодруулбал, Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тус тус хариуцуулсан. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр буюу даваа гарагт Хөдөлмөрийн яамны зарим албан хаагчдыг ажлаас нь халжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн дарга Г.Билэгсайханыг чөлөөлж оронд нь н.Чойноровыг, Хөдөлмөр эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг чөлөөлж оронд нь хуучин ажиллаж байсан Л.Уртнасан нарыг тус тус томилсон байна. Ийнхүү МАН-ын сайдууд ажлаасаа чөлөөлөгдсөн даруйд АН-ынхан төрийн албан хаагчдыг хомроглон халах үйл ажиллагаагаа эхлүүллээ. Бүр дараагийн шинэ сайд нь томилогдоогүй байхад үүрэг гүйцэтгэгч нь уг ажлыг хийж байна. Хуулиар үүрэг гүйцэтгэгч нь хэнийг ч халах солих эрхгүй, өөрөөр хэлбэл, санхүүгийн эрх мэдэлгүй, зөвхөн тухайн албан тушаалтныг орлох үүрэгтэй. Гэтэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээж авсан даруйдаа төрийн албан хаагчдыг халж, сольж эхэллээ. МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалсан ч Ардчилсан намын бусад нам, эвслийн бүлгүүдтэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. Тиймээс одоогоор аль намд ямар яамыг өгөх нь хараахан тодорхой болоогүй байхад үүрэг гүйцэтгэгчид нь халаа сэлгээний ажиллагаагаа эхлүүлжээ. “Төрийн албан хаагч­дыг халахгүй, орон тоог нэг хү­нээр ч нэмэхгүй. Хэрэв нэгээр нэм­бэл хариуцлагыг хар толгойгоороо үүр­нэ” хэмээн ярьдаг АН-ынхан сайд нь томилогдоогүй байхад төрийн албыг бусниулж эхэллээ. М.Амур

2015.08.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Баабар: Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүү харагдана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Орхон аймгийн ЗДТГ-ын ажилтны мөнгө “идсэн” түүх АТГ-ынхны чихэнд хүрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Н.Энхбаярт "барьцаалагдсан" Шударга ёсынхон

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Оюутны зээлийг өнөөдрөөс олгож эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.05

Төрийн банкны баг тамирчид “Банкир-2016” сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.03

БЗД-ийн “Засаг ноён”, гараашийн эзэн хоёртой хариуцлага тооцъё

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22

У.Хүрэлсүх: Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэхэд Засгийн газар бүх талаар тусалж дэмжинэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.08