Эдийн засаг хямраагүй!!!

Эдийн засаг хямрлаа гэж амтай болгон ярьдаг болж. Уншигч та эдийн засаг хямарсан гэж бодож байна уу. Үгүй, эдийн засаг хямраагүй. Яагаад гэвэл эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал тартагтаа тулсан гэдгийг дарга нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Улс орныхоо төлөө зарцуулах ёстой төсөв хөрөнгөө найр наадам, зугаа цэнгэлд зарцуулж байна. Улс орныхоо төр засгийг хүссэн үедээ "нурааж" тоглож байна. Энэ бол эдийн засаг нь ангалын ирмэг дээр тулсан улс орны төрийн түшээдийн хийдэг үйлдэл хэрхэвч биш. Харин байгаагаа үрж ядсан арабын баячуудын хийдэг үйлдэл. Эрх мэдлийн төлөө үхэн хатан тэмцдэг хөрөнгөтнүүдийн хийх үйлдэл. Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн гэх Засгийн газар гурав хүрэхгүй жилийн дотор тавьсан өр нь өмнөх 20 жилд байгаагүй хэмжээнд хүрсэн. 14хувийн өсөлттэй байсан эдийн засгийн үзүүлэлт өнөөдөр долоо болтолоо доош уналаа. Чингис Самурай нэртэй өрийн бичиг үйлдэж улс орноо ломбарданд тавьж орхилоо. Тэгвэл өнгөрсөн намар уг үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж Шинэчлэлийн засгийг унагаж оронд Ч.Сайханбилэгээр тэргүүлүүлсэн Шийдлийн гэх засгийн газрыг байгуулсан юм. Шинэ Ерөнхий сайд гарч ирсэн даруйдаа нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг гэсэн сүржин уриа дэвшүүлж эдийн засаг хямарсан гэдгийг хүлээн зөвшөөрье гэж олон нийтэд уриалсан. Энгээд л эдийн засаг гүн хямралтай байгаа гэсэн төсөөлөл бидний оюун санаанд гүн бат шингэж орхив. Гэвч өнөөдөр байдлыг харахад эдийн засаг огтхон ч хямраагүй бололтой. Засаг төр нь тогтворгүй болж, өдөр шөнөгүй эдийн засгийн төлөө зүтгэхээр ам тангараг өгөн байж байгуулсан хамтран ажиллах гэрээгээ АН-ынхан дангаараа цуцалж төрөө бусниулчихлаа. Сайд нар огцрсон. Шинээр томилогдох сайдууд өмнөх сайдын хүмүүсийг цомхтгож өөрийн хүмүүсээ тавьдаг сонин зарим хэрэгжиж л таараа. Энэ хэрээр төрийн албан хаагчид ажилгүй болно. Бас л хэдэн зуун хүмүүс ажил амьдралгүй болж ажилгүйдлийн тэтгэмж гэхчилэн баахан мөнгө урсана. Шинэ сайдуудыг их хурлын танхимаасаа тодруул гэсэн даалгаварыг АН-ын бүлэг гаргасан. Хэрвээ зургаан сайд их хурлаас тодорвол гурван жилийн хугацаанд УИХ-ын 30 гишүүн сайд хийж үзнэ гэсэн үг. Цаашид юу ч болж магадгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар оны өмнөхөн танхимаараа "ойчиж" болох ч талтай. Засаг төр нь ийм тогтворгүй байхад эдийн засгийн сайжирах тухай бодоод ч хэрэггүй. Эдийн засаг хямраагүй гэж хэлэх болсон дараагийн нэг шалтгаан гэвэл дуусашгүй их найр наадам. Сая л гэхэд даншиг наадам хийж маш их хэмжээний мөнгө үрэн таран хийлээ. Тодруулбал, даншигт зориулж 560 сая төгрөг зарцуулна гэсэн төсөв баталсан. Даншигт уралдсан хурдан морь, түрүү бөх, сурын харвааны шилдэгүүдэд төрийн наадамтай ижил бай шагнал өгсөн. Хотын дарга хэлэхдээ энэ зардлаа 1 сая жуулчин Улаанбаатарт авч ирж нөхнө гэсэн. Саяын даншигт нэг сая байтугай 1000 жуулчин л ирсэн бол их юм. Ингээ л төсвийн мөнгө харамсалтайгаар найр наадам, зугаа цэнгэлд урсах нь тэр. Үүгээр ч зогсохгүй 70 сая төгрөгийн усан хөшиг хэмээн хүүхдийн тоглоомыг энэ зун барьлаа. Наадмын дараа тууз хайчлан сүртэй нээлт хийсэн Арслантай гүүрийн усан хөшиг иргэдийн шүүмжлэлийг хангалттай амссан. Өмнөд Солонгосын Вапро гүүрийн усан хөшигийг дуурайсан ч харамсалтай нь дөхүүлж ч чадаагүй. Бас л татвар төлөгч бидний хуруу хумсаа хугалан байж цуглуулсан татварын мөнгийг Хотын дарга тэргүүтэй дарга нар үр ашиггүй зарцуулчихлаа. Одоо дарга нар АСЕМ хэмээх дэлхийн хэмжээн уулзалтад зориулж асар их хэмжээний зардал зарцуулах гэж байна . Зөвхөн зочид хүлээн авах буудлын төсөвт зориулж 197 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүн дээр нэмэгдээд нэг бүр нь 300 000 еврогийн үнэтэй бенз маркын машин 50 ширхэгийг худалдаж авч 15 сая еврог Герман улсад төлжэээ. АСЕМ бол дэлхийн хэмжээний уулзалт. Спортоор бол “Улс төрийн олимп” л гэсэн үг. Гэхдээ асуудалд хоёр талтай хандаж улс орныхоо нөхцөл байдлыг бодох хэрэгтэй. Баян царайлаад баахан зээл тавиад АСЕМ зохион байгуулдаг. Дараа нь улс орны данс улайж жинхэнээсээ элгээрээ хэвтэх вий дээ. Г.Ган Zaluu.com

2015.08.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр” компани Шороон гахай жилийг угтаж хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгт ажилдаа орлоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Оюун-Эрдэнэ: Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл гаргасан бол М.Энхболд дарга танаас уучлалт хүсч байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Хаянхярваа нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Сэтгүүлч Д.Майцэцэгт гомдсон УИХ-ын гишүүн Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Элчин сайдын яамны ажилчидтай хариуцлага тооцно гэдгээ Солонгосын талаас мэдэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Л.Болд гишүүний шаардсан шударга ёс гэж юу вэ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.12

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Монголын хөлбөмбөгчид дэлхийн тавцанд гарахад дахин нэг шат ахилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг хууль бусаар хил гаргадаг эгч дүүс баригджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.27

Хотын даргын томилгоог энэ сарын 28-нд хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.30

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Засгийн шуугиан

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

У.Хүрэлсүх: Улаанбаатарыг утаагүй болгох асуудлыг Н.Цэрэнбат, С.Батболд хоёрт үүрэг болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06

Утааны хор уршиг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

Монгол туургатны боксын анхдугаар наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.14

АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05