И.Дорж: Болц нь гүйцээгүй самар өвчин тараах нөхцөл болдог

Долдугаар сарын сүүлээс эхлээд хувь хүмүүс хууль бусаар самар жимс их хэмжээгээр нь түүж борлуулдаг нь байгальд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ойн дагалт баялгийн нөөцийг хэрхэн зөв зохистой ашиглах талаар БОНХАЖЯ-ны Ойн газрын мэргэжилтэн И.Доржтой ярилцлаа.

-Энэ жил самар, жимсний ургац хэр байна?

-Наймдугаар сарын 10-ны дотор орон нутагт ажиллаж байгаа ойн ангиудаас самар, жимсний ургацын талаар судалгаа хийж, үр дүнг манайд ирүүлэх ёстой байдаг. Тийм болохоор одоогийн байдлаар ургацын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Дүгнэлт хийхэд эрт байна гэж хэлж болно. Судалгаанаас өмнө мэдээлэл өгөхөөр хүмүүс самар, жимсийг боловсорч гүйцэхээс нь өмнө түүж авах асуудал гардаг. Ийм байдал үүсгэхгүйн тулд тодорхой журамд заасны дагуу мэдээлэл өгөх учиртай.

-Хувь хүмүүс аль хэдийн самар, жимс түүгээд борлуулж байна. Ер нь хууль, журамдаа юу гэж заасан байдаг вэ?

-Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын15-ны хооронд бэлтгэнэ гэсэн байдаг. Энэ нь самар бүрэн боловсорч гүйцэх хугацаа юм.

-Тэгвэл хууль бусаар түүж, борлуулж байгаа хүмүүст ямар арга хэмжээ авдаг вэ?

-Ойн тухай хуулийн 47.2.1, 47.2.4-т заасны дагуу хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

-Ер нь самар, жимсийг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь байгальд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Хугацаанаас өмнө, буруу аргаар түүж ашиглах нь эргээд байгальд хохирол учруулдаг. Түүхий, болц нь гүйцээгүй боргоцой мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул хүмүүс модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг нь хугалдаг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг. Хуш мод нь ойн усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, амьтан, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтойгоос гадна ойд амьдардаг олон зүйл, амьтан шувууны үндсэн идэш тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг. Жимсний хувьд ч мөн ялгаагүй технологийн бус аргаар мөчир, ишийг нь гэмтээж түүдэг. Уг нь тодорхой хэмжээгээр эргэж ургах үрийн жимс нь үлдэх ёстой байдаг. Мөн эрүүл ахуйн хувьд ч тохиромжгүй юм. Болц нь гүйцээгүй самар давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг. Энэ нь халдварт өвчин тарах нөхцөл болдог.

-Ойн дагалт баялгийн нөөцийг ашиглах зөвшөөрлийг яаж авах вэ?

-Тухайн газар нутгийг хариуцаж байгаа байгаль хамгаалагч,ойн ангитай газар бол тэднээс очиж дагалдах баялгийг ашиглах эрхийн бичиг авдаг. Энэ эрхийн бичгийг авахын тулд тодохой хэмжээний төлбөр төлөх ёстой.

-Хэдэн төгрөг төлж эрхийн бичиг авах вэ?

-Төлбөрийн хувьд харилцан адилгүй. Хувь хүн ахуйн зориулалтаар ашиглах эсвэл судалгаа шинжилгээний зориулалтаар хэрэглэх бол нэг кг цайруулсан самарт 500 төгрөг, үйлдвэрлэлийн чиглэлээр бол800 төгрөг төлдөг. Үр, жимс, жимсгэний хувьд мөн адил төлбөр төлнө. Төрөл зүйлээсээ хамаараад харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, монос буюу мойл, хад, улаалзгана, нэрс, аньс зэргийг ахуйн болон судалгааны зориулалтаар ашиглах бол 200-2700 төгрөг төлнө. Үйлдвэрлэлийн зориулалтаар бол 400-4000 төгрөг төлөөд эрхийн бичиг авч болно.

-Байгальд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд ойн дагалт баялгийн нөөцийн хэдэн хувийг ашиглах нь зөв бэ?

-Самрын нийт нөөцийн 40 хувийг л ашиглах боломжтой. Үлдсэн 60 хувь нь ойн амьтдын хүнс тэжээл, байгалийн нөхөн сэргээлт болдог. Бусад үр,жимс, мөөгний хувьд төрөл зүйлээс хамаараад нэг удаад түүх хэмжээг зааж өгсөн байдаг. Үүнд элбэг ургадаг үр, жимс, жимсгэний 40 хувийг ашиглаж болно. Харин ховор ургадаг үр, жимс, жимсгэний 10 хувийг л ашиглах боломжтой. Ингэхээр иргэн хүн нэг л удаа өөрийн хэрэглээний зориулалтаар 10 кг жимс, 25 кг самар түүж ашиглах боломжтой.

-Таны ярьж байгаа эдгээр хууль, журмыг хэр мөрддөг юм. Иргэд аль хэдийн хууль бусаар самар жимс түүгээд гадуур борлуулаад эхэлчихсэн байна?

-Яамны зүгээс зөвхөн тодорхой хууль журмыг баталж зохицуулалт хийдэг. Тэрнээс биш гадуур байгаа самар жимсэнд хяналт тавьж, арга хэмжээ авах эрх бидэнд байхгүй. Хяналтын асуудлыг Мэргэжлийн хяналтын газар хариуцаж ажиллах үүрэгтэй. Нөгөө талаас орон нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, улсын байцаагч нар ажлаа сайн хийх хэрэгтэй. Тэдгээр хүмүүс хариуцсан ажлаа сайн хийхгүй байгаагаас үүдэж хууль бусаар ойн дагалт баялгийн нөөцийг ашиглаж байна. Гэхдээ манай байгаль хамгаалагчдын хариуцдаг талбай их учраас бүрэн хяналт тавьж чадахгүй байдаг тал бий.

-Их хэмжээгээр түүж үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад ямар шаардлага тавьдаг вэ?

-Өмнө нь самрын нинжа нар гэж нэрлэдэг байсан хүмүүс их хэмжээгээр түүж байгальд хохирол учруулдаг байлаа. Бид энэ асуудлыг зохицуулахын тулд их хэмжээгээр, үйлдвэрлэлийн зориулалтаар түүх ажлыг эзэнтэй болгосон. Өмнө нь хэн ч хамаагүй очоод түүж борлуулж, хил дамнуулан зардаг байсан. Одоо бол үйлдвэртэй, боловсруулалт хийдэг хүмүүс гэрээ байгуулж тухайн газар нутгаа хамгаалж, тогтвортой ашиглах боломжтой болсон. Ийм чиглэлээр гурван газар ажиллаж байна. Мөн ойн санг гэрээгээр эзэмшдэг аж ахуйн нэгжүүдэд их хэмжээгээр түүх эрх өгдөг. Ойн дагалт баялгийн нөөцийг ашиглахын тулд тэдгээр газрууд мэргэжлийн боловсон хүчин, тодорхой арга зүй, техник, тоног төхөөрөмжтэй байх ёстой. Эдгээр нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зэрэг гэсэн шаардлага тавьдаг.

-Ургац муу жилүүдэд самар, жимс түүх хугацааг нь хойшлуулдаг байсан. Энэ журам хэвээрээ байгаа юу?

-Өмнө нь нэгээс гурван жилийн хугацаагаар түүх, үйлдвэрлэх, экспортлохыг хориглодог байсан. Гэтэл хөрөнгө мөнгө зараад гадаадаас үйлдвэр оруулаад ирсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүнд тусдаг. Энэ үүднээс2014 оны шинэчилсэн журмаар уян хатан бодлого гаргасан. Үүнд бага ургацтай газруудад хориг тавьж, дунд ургацтай газар зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацтай газар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрх олгодог зохицуулалт хийсэн. Өнгөрсөн жил таван суманд үйлдвэрлэлийн зориулалтаар түүх зөвшөөрөл олгосон. Гэтэл тэр таван сумнаас улсын төсөвт хамгийн доод тал нь 100 гаруй сая төгрөгийн орлого орсон. Экспортлоход тэрбум орчим төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ингэхээр хаа хаанаа ашигтай байгаа юм.

-Манай улсын хушин ойн нийт талбай ой нөөцийн хэдэн хувийг эзэлдэг вэ?

-Самар ургадаг хушин ойн нийт талбайн 683,9 га, нөөц 120,8 сая шоометр бөгөөд Монгол Услын байгалийн ойн 5,6 ойн нөөцийн 9,2 хувийг эзэлдэг.

-Яамны зүгээс иргэдэд чиглэсэн сурталчилгаа хийдэг үү?

-Яг иймэрхүү ажил одоохондоо хийгээгүй байна. Өнгөрсөн жил дагалт баялгийн нөөцийг хэрхэн ашиглах, хамгаалах талаар телевизийн богино сурталчилгаа бэлтгэж цацсан явдал бий. Түүнээс өөр тодорхой юм алга.

Б.Золжаргал

- See more at: http://www.unen.mn/content/52834.shtml?alias=unen#sthash.KolKwWy1.dpuf

-Төлбөрийн хувьд харилцан адилгүй. Хувь хүн ахуйн зориулалтаар ашиглах эсвэл судалгаа шинжилгэ

2015.08.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Хавдартайгаа хэвээр хардсаар байх уу ???

...

Дэлгэрэнгүй » 2018.07.31

Galaxy S7” гар утсыг энэ сард танилцуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Бэлэг бүхний дээд ном болой

...

Дэлгэрэнгүй » 2016.02.05

Даруухан найруулагч Б.Чингүүний хайрт

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

З.Лайла: Ерөнхийлөгч таныг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

ЗТЯ-наас 160 ам.долларын сэтгүүлийн талаар албан ёсны тайлбар хийв

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28