Баян-Өлгийчүүд өмхий дунд зусаж байна

Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ өдрүүдэд Америкаас ирсэн найз маань холын зочидтойгоо төрсөн нутгийнхаа зүг аялалд гарцгаажээ. Увс тийш хүлгийн жолоо залсан америкчууд Ховд, Баян-Өлгийг ч төлөвлөгөөндөө оруулж. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн төв дэх “Тирлик” зах болон түүний эргэн тойрны байдал тэдний нүдийг орой дээр нь гаргаж орхижээ. Ингээд Баян-Өлгийн албан тушаалтнуудад хаягласан захидлыг бидэнд илгээсэн юм. Үндэсний бэлэг дурсгал, гар урлалын сонин содныг хайсан тэднийг захын үүдээр ороход л өмхий үнэр угтлаа. Үргэлжлүүлээд хэд алхвал зэрэгцэн орших хоолны газруудаас угаадсаа хэнэг ч үгүй цацчихаад яваад орчихлоо. Ер нь энд ажиллах хоолны газруудад стандарт, эрүүл ахуйн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь үүдээр ороход л харагдана. Увс, Ховдоос ирж ажиллах оюутнуудаас сонсох нь ээ өмнөх хүний идсэн аяга тавгийг усаар зайлаад л дараагийн үйлчлүүлэгчид өгдөг, үнэр орсон махаа амтлагчаар “зодоод” хоол хийдэг, мэргэжлийн тогооч байхгүй, бэлтгэлийн өрөөний ариун цэвэр тааруу талаар ярих нь тэр. Хэдийгээр холын замд хээгүй нь дээр гэдэг ч ёстой л дотор эвгүйтүүлсэн мэдээ байлаа. “Хэрэглэгч хаан” энэ тэр үгийг энд хэрэглэх ч хэрэггүй юм байна. Бүүр нойлын хажуухан талд цайны газар ажиллаж байхыг ч харлаа. Түүнчлэн нойл хүрэлцээгүйгээс захын эргэн тойронд “морь харах” нь ичмээр зүйл биш. За ингээд тоочоод байвал өөрийн эрхгүй эгдүүцэл төрүүлсэн зүйл нэлээд урт болох янзтай. Цайны газар ажиллуулдаг хүмүүсээс ажиллах орчныхоо тохижилтыг сайжруулах талаар захын удирдлагуудад ханддаг эсэх талаар асуувал зундаа өмхий, өвөлдөө битүү мөсөнд сүүлийн хориод жил ажиллаж байгаагаа ярина лээ. Уг нь хэдэн жилийн өмнө шинэ захтай болсон ч Өлгийчүүд аймгийн төвөөсөө зайтай болохоор ойрыг нь бодоод “Тирлик”-ийг л зорьдог гэнэ. Харин өнөө шинэ захад нь сар бүр олон улсын үзэсгэлэн гардаг ажээ. Тэгэхээр аймгийн удирдлагууд, болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилд дүн тавьчихаж болмоор ч юм шиг. Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрынхан энд анхаарал хандуулах цаг хэдийнэ болсныг ийнхүү хаяглах байна.

2015.08.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Монголоо аваръя хөдөлгөөний зохицуулагчийг баривчлав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Асашёорюү Д.Дагвадорж Улаанбурхан өвчний эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Өдгөө цагийн амьдралын нийгэм зүйн төлөв байдал

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

“Эрх чөлөөт” иргэдийн хяналтгүй үйлдлийн золиос болсоор байх уу ?

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

”Явуулын хүн” МУСК Москвагийн 39 дахь кино наадамд шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.06.21

Япон бөх Эзэн хааныхаа цомыг 60 башён дараа хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

”Өргөө” кино театраас хайрын баярт зориулсан багцын сугалааны азтан шагналаа гардлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

Эдийн засаг хямраагүй!!!

...

Дэлгэрэнгүй » 2015.08.11

“Петростар” ХХК-ийн бүх шатахуун түгээх станц төлбөрийн баримт олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Н.Алтанхуяг: Ууланд авирахыг хориглох биш хөгжүүлэх шаардлагатай

...

Дэлгэрэнгүй » 2017.10.31