Ерөнхий сайдад "сонголт" байсан

УИХ-ын өчигдрийн чуулган цаг сунгаж хуралдаж МАН-аас томилогдсон зургаан сайдыг огцруулах тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр хоёр намын хооронд байгуулагдсан “Харилцан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээ” дуусгавар болж байгаа юм. Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн зүгээс АН-ын удирдлагуудад хандаж “Ямар шалтганаар сайд нарыг огцруулж байгаа юм бэ” гэх асуултыг нэлээдгүй асууж байлаа. Харамсалтай нь Их хурлын дарга болон Ерөнхий сайдын хариулт төдийлөн таарч өгөхгүй байлаа. Тодруулбал, Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболд “Хамтарсан гэрээг цуцлах асуудлаар гурав, гурван гишүүнтэй ажлын хэсэг гараад дүгнэлт хийсэн. Ингээд сайд нар муу ажилласан учраас огцруулах шийдвэр гаргасан” гэв. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Зургаан сайдыг огцруулах асуудал бол цэвэр улс төрийн шийдвэр. Зургаан сайд өөрсдөө огцрох бичиг өгөх эсвэл огцруулах гэсэн хоёр л зам байсан. Мөн хамтарсан ЗГ яаж ажилласан талаар ярих боломж байна. ЗГ танхимын зарчмаар л ажилласан. Энэ зургаан сайдыг тэр нь сайн энэ нь муу ажилласан гэж би хэлэхгүй. Муу ажилласан учраас өргөн бариагүй. Намын шийдвэрээр оруулж ирсэн” гэсэн юм. Ерөнхий сайдын хэлж буйгаар сайд нараа муу ажилласанд нь биш зүгээр л улс төрийн шийдвэрээр “хөөж” байгаа бололтой. Одоо бүх юм дууссан хоёр нам хагаралдсан, хамтарч барьсан “гэр”-ээ тараасан. Эргэж нийлэх гээд ч нийлж чадахгүйгээр хагаралдаж саллаа. МАН төрхөмдөө буцсан. Одоо АН үлдсэн бүх муу муухай, сайн сайхнаа дангаараа нуруундаа үүрнэ. Харин Ерөнхий сайд маань л “эрийн хугархай” байж чадсангүй дээ. Тэрбээр муу ажилласан хэмээх шоовдорлогдсон сайд нар болон өөртөө итгэл үзүүлэхийг их хурлаас хүсч болох л байсан. Гишүүд итгэл үзүүлбэл итгэлийг нь даахын тулд дахиад нэг багаараа зүтгээд үзэх боломж байсан. Хэрвээ итгэл үзүүлэхгүй гэвэл улс төрийн соёл гаргаж танхимаараа огцорч өөрийгөө хэн гэдгээ харуулах байлаа. Гэвч одоо бүх зүйл дууссан. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа хамгаалан үлдэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж явсан журмын нөхдөө золигт гаргалаа гэдгийг ард түмэн харлаа. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд хэр удах бол гэдгийг харж л суухаас даа. Ер нь бол энэ удаагийн ээлжит бус чуулганы гол зорилго биелэлээ оллоо. "Өргөс" шиг үзэгдсэн сайдуудыг ажилгүй болгож орхилоо. Өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийнхаа эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мэдээж батлагдах нь тодорхой. Г.Ган Zaluu.com

2015.08.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Элэгний С вирүсийн эмийг эмч эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Даварсан “МИН ТРАНС” компанитай хариуцлага тооцсон төрийн байгууллага буруутан болох уу?

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Мянга сонсохоор нэг үз”

...

Дэлгэрэнгүй » 2015.09.18

П.Эрдэнэбат: Бидэнд жолооч нарт өршөөл үзүүлэх талаар ямар ч үүрэг, чиглэл өгөөгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Б.Дэлгэрмаа сайдын “хаанчлал” Москва хотод тогтсон уу

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Бог малын халдварт мялзан өвчний тархалтыг яаралтай таслан зогсооно

...

Дэлгэрэнгүй » 2017.01.12