М.Энхболд дарга АН-ын даргын мэдэгдэлд хариу өглөө

МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдоос ирүүлсэн "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-г цуцлах тухай мэдэгдлийн хариуг өглөө. Уг хариу албан бичигт “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “хангалтгүй” гэж дүгнэн цуцалж байгаа тухай таны мэдэгдэлтэй танилцлаа. Аливаа гэрээ, түүний хэрэгжилт нь хоёр талын хүсэл зориг, хүчин чармайлтын үр дагавар байдаг. Энэ ч утгаараа гэрээний хэрэгжилт "хангалттай", “хангалтгүй” гэсэн дүгнэлтийг гэрээ байгуулсан хоёр тал л үнэлж дүгнэх ёстой. Учир нь Та бид гарын үсгээ зурж хамтран байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.3-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно” гэж заасан. Гэтэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гэрээ цуцлах шийдвэрийг дангаар гаргаж, энэ тухай үүргийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт өгснөөр “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” цуцлагдах бололтой. Тиймээс Монгол Ардын нам гэрээг хоёр талын оролцоотой зөвшилцөх "Ажлын хэсэг"-ээр хэлэлцэн бодитойгоор дүгнэлт өгч цуцлахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье. Энэхүү гэрээг анх байгуулахдаа мэдээлэн тайлбарласан шигээ хэрэгжилтийг нь ч хоёр тал хамтран дүгнэж ард түмэндээ тайлагнан асуудалд ажил хэрэгч байдлаар хандах ёстой. Гэрээ байгуулахад ч, гэрээг цуцлахад ч хариуцлага гэж бий. Улс үндэстнийхээ нийтлэг эрх ашгийг умартаж, харилцан итгэлцэлгүй, зөвшилцөх ардчилалгүй, хүч түрсэн хариуцлагагүй үйлдэл гаргаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Монгол Ардын нам гэрээг зөрчсөн мэт сурталчлах явдлыг хатуу эсэргүүцэж байгаа болно. Хамтарч байгуулсан гэрээг хамтдаа бодитойгоор дүгнэж, тайлагнах нь зүйд гэж үзэж байна" гэжээ.

2015.08.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

"Лондоны гүүр нурвал юу болох вэ" буюу Хатан хааны оршуулга

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Эх, үрсийн хагацлаар улстөржөөд яах вэ, Ерөнхий сайд аа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

”Ардчилсан сайтуудын клуб”-ийнхэн ногоон ирээдүйн төлөө ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

УИХ дахь АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

The Global Times: Хятадын эсрэг үзлээр сонгогчдын санал авах нь Монголын улстөрчдийн нэг арга зам болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.06.30

Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн цагдаагийн албанаас авч гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.03.05

Гүүр яагаад нурав

...

Дэлгэрэнгүй » 2019.01.29