Савны хий гэж юу вэ?

Савандаа асуудалтай, үрэвсэлтэй, өндгөвчний үрэвсэл, киста уйланхай, хагалгаагаар төрсөний дараа, төрсний дараа гам алдах, доороосоо даарах, аарцаг ясны гажигтай эмэгтэйчүүд савны хий үүсэх магадлал өндөр болдог. Савны хийтэй байх үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 1.Савнаас хийх гарах: Явж алхахад хий гарах, босож суухад хий гарах, секс хийх үед хий гардаг. 2.Савны хийтэй эмэгтэйчүүд сав давсгаар хөрдөг шинж тэмдэгүүд байдаг. Саваар дүүрээд байдаг. Нэг ёсондоо давсаг хийгээр дүүрээд байгаа юм шиг байна гэж ярьдаг. 3.Сарын тэмдэг ирэхдээ цус нь хар бараан өнгөтэй ирдэг. Мөн гарч байгаа цус нь хийн бөмбөлөгтэй байдаг. 4.Сарын тэмдэгийн ирэлтийн хугацаа хойшлогдох, эсвэл биений юм ирэхээ больдог. 5.Цагаан юм гарахдаа хийн бөмбөлөгтэй гадагшилдаг. 6.Саваар үе үе хатгана. Энэ мэтчилэн шинж тэмдгүүд гарвал савны хийтэй болсон байна гэж үзнэ. Савны хий үүсэх шалтгаан 1.Улирлын чанартай: Хүйтэн юман дээр суух, чийгтэй газар хэвтэх, нуруу ууцаараа салхи жавар авах, доороосоо хүйтэн авах. Ялангуяа охид бүсгүйчүүд суудал багатай, сав, нуруугаа гаргасан өмд их өмсдөг болсон. Үүнээс болж саваараа хүйтэн авдаг. Хүнтэй гадаа юм ярихдаа хүйтэн цементэн дээр сууж байгаа харагддаг. Энэ бас их сөрөг нөлөөтэй. Савны хийтэй эмэгтэйчүүд цестит амархан хүрээд байдаг талтай. 2.Идээ, ундааны байдал: Амтлаг юм их идэх, хүйтэн зүйл их идэх зэргээс үүсэж болно. 3.Явдал суудал талаасаа: Саваа доргиох, унаж бэртэхтэй холбоо хий үүсэж болдог. 4.Бас нэгэн шалтгаан бол төрсний дараа хий суудаг. Учир нь төрсний дараа цусыг тогтоохын тулд саван дээр хүйтэн жин тавьдаг. Үүнээс болж үүсэх боломжтой. Мөн гам сайн бариагүйгээс болдог. Чих, толгой тархиа боохоос гадна бөгсөн биеэрээ огт даарч болохгүй. 5.Биений юм: Сарын тэмдэг ирж байгаа үед эмэгтэй хүн гам хэрэгтэй байдаг юм. Хүйтэн усанд орох, даарч хөрөхөд хий үүснэ. Савны хийг эмчлүүлэхгүй удвал бусад эрхтэнд нөлөөлж эхэлдэг. Бөөрний хий, зүрхний хий гэх мэт… Эмэгтэй хүний хамгийн гол эрхтэн бол сав юм. Савнаас шалтгаалж олон өвчин үүсдэг. Тиймээс бүсгүйчүүд минь саваа эмчид үзүүлж эрүүлж байлган, доороосоо даарч хөрөлгүй байгаарай. Савны хийг арилгаж болдог бөгөөд Европын анагаах ухаанд савны үрэвсэл гэж оношлон эмчилдэг бол Төвд анагаах ухаанаар зүү, төөнүүр тавьж эдгээдэг. Учир нь саванд хүйтэн үүссэн учир хийтэй болдог бөгөөд хүйтнийг халуунаар эдгээдэг учиртай юм.

2015.08.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Ганга нуурыг хамгаалах асуудлаар санал солилцлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

YЗХ-ны хурлын ирц АН-ын даргад “ухамсрын шанаа” өгөв үү

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Цахим картаар зорчиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.24

Зайсан дахь барилгуудыг бүгдийг нь буулгая

...

Дэлгэрэнгүй » 2018.06.05

Шатахууны үнээр шоу хийж эхлэв үү

...

Дэлгэрэнгүй » 2015.11.19

20 жилийн өмнөх хүн амины хэргийг шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчиллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.12.07

ХҮН-ын дотоод асуудал шийдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

“Амар түвшин” дуугаар О.Амартүвшин ядарсан пиар хийж эхлэв үү

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08