Иргэд МАН-ыг аль хэдийнэ Засгаас гаргачихаж

Өнгөрсөн ням гаригт АН-ын бүлгийн гишүүд Их тэнгэрт цугларч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёртой уулзсан байна. “Тэд энэ үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн баасан гаригт гаргасан үйлдлийг буруутгаж, бид АН-ын дүрмийн хүрээнд ажиллах ёстой, Тавантолгойн асуудал дээр намын даргатай адил байр суурьтай байгаа зэрэг дотоод асуудлаа нилээдгүй ярилцсан гэнэ лээ. Энэ үеэр байр суурийн зөрүүтэй харьцаа 3:32 (гурав гэдэг нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гурван гишүүн 32 гишүүнийхээ ярианд нилээн дурамжхан байсан) байсан. Харин Ч.Сайханбилэг төгсгөлд нь “За одоо улс төржилтөө болье” гэснээр тэдний уулзалт өндөрлөсөн гэнэ лээ” гэж Төрийн ордонд өчигдөр амтай болгон ярьж байв. Энэ нь нэг талаар хаалттай уулзалтаар ийм зүйл болсон байж магадгүй гэсэн хүмүүсийн ам дамжсан яриа төдий зүйл шүү. Ямартай ч АН-ын бүлгийн гишүүд энэ амралтын өдөр Их тэнгэрийн аманд уулзацгааж нэгдсэн нэг шийдэлд хүрсэн нь ойлгомжтой боллоо. -МАН-ЫН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРАЛДСААР- Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газарт “яв гээд байхад явахгүй гээд байгаа” МАН-ыг яаж эвтэйхэн явуулах вэ гэдэг асуудал л тулгараад байна. Цахилгааны мөнгөө ч төлж чадахгүй байгаа мэт МАН-ын төв байрны гурван давхарын цахилгаан нь тасарсан, харанхуй өрөөнд М.Энхболд тэргүүтэй хэвлэлийн багийнхан өчигдөр өдөржин хуралдсан сурагтай байна лээ. Бодвол тэд МАН-ыг засгаас гаргах гээд байгаа нэр бүхий хүмүүсийн эсрэг хэрхэн хэвлэлээр дайтах тухайгаа л боловсруулсан байх. -ИРГЭДИЙН 70 ХУВЬ "МАН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЗАСАГТ ОРСОН" ГЭЖ ДҮГНЭЖЭЭ- Харин хачирхалтай нь иргэд аль хоёр сарын өмнө МАН-ыг Засгийн газраас гаргачихаж. Учир нь МРО судалгааны төвийн судалгааны дүнгээс үзвэл, МАН-ыг засагт хамтраад удаагүй байх үе буюу энэ оны хоёрдугаар сард хийсэн “МАН-ын Засгийн газарт хамтарсан шалтгааныг хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн асуултад судалгаанд хамрагдсан иргэдийн 46 хувь нь Улс орны эрх ашгийн төлөө хамтарсан гэж хариулсан бол 44 хувь нь Эрх мэдэл хуваалцах гэж Засгийн газарт хамтарсан гэж хариулж байжээ. Гэтэл саяхан буюу зургадугаар сард хийсэн судалгаагаар иргэдийн 70 хувь нь “МАН эрх мэдэл хуваалцах гэж засгийн газарт орсон байна” гэж дүгнэжээ. Тэгэхээр АН, МАН-ыг Засгийн газраас гаргасан тохиолдолд нийгмээс ямар ч эсэргүүцэлтэй тулгарахгүй, харин тэд дотоод эв нэгдлээ л сайн хангах ёстой мэт харагдаад байгаа юм. Иргэдийн дээрх дүгнэлтэд хэд хэдэн зүйл нөлөөлсөн байх талтай. Үүнд: Засгийн газарт хамтарсан даруйдаа Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОНХАЖ-ын сайд Ц.Оюунхорол нар ёстой л хөл, гар хүрэх газрынхаа бүх хүнийг халж оронд нь МАН-ын гишүүдээ томилсон. Тэр битгий хэл Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нэг аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв (МСҮТ)-ийн захирлыг дуудаж нэгдүгээр ээлжинд ажлаас нь халах хүмүүсийн жагсаалтыг гарга гэж үүрэгдсэн удаа ч бий. Мөн 2012 оны орон нутгийн сонгуулиар АН-ын ялсан зарим сумын удирдлагуудад МАН-ын гишүүд “Дээрээ хамтарсан юм чинь одоо Засаг даргаа, эсвэл ИТХ-ын даргын суудлаа манай намд өгчих” гэсэн санал ч гарч байсан гэдэг. Одоо Ардчилсан намд ухрах зам байхгүй. Урагшаа л зүтгэх хэрэгтэй. Энэ ард түмэн дээрээ суудлаа олохгүй байгаад таагүй л хандаж байгаа.

2015.08.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147