Зодоон хийсэн бөхийг яах гэж байна вэ?

Үндэсний бөх гэдэг бол монголчууд бидний ямагт хайрлаж хүндэтгэж явах гайхамшигтай өв соёл шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ нандин өв соёлоо гутаагчид олширчээ. Бөх хүний ёс жудаг гэж хир халдаашгүй зүйл байдаг. Тийм байтал амин хувиа хичээсэн атгаг санаатай бөхөнцрүүд бөхийн дэнжийг бузарлаж байна. Сая л гэхэд Увс аймгийн 90 жилийн ойгоор тус аймгийн харъяат, улсын арслан Н.Батсуурь зургаагийн даваанд амлаж авсан бөхөө шанаадан дэлсэж унагахаа шахсан төдийгүй улмаар зодох гэж хөөгөөд нутгийнхаа наадмыг ёстой гутааж өглөө шүү дээ. Тэнд наадам төдийгүй бөхийн баяр хийж байсан цаг. Энэ явдлын тухай нуршаад яахав. Нэгэнт цэнхэр дэлгэцээр монгол даяараа үзсэн юм чинь. Хүмүүс ер нь дэндүү танхай явдал гэж харж байгаа. Иймээс бөхийн дүрмээ бид чанд сахьдаг гэдэг Монголын Үндэсний бөхийн холбооныхон ямар арга хэмжээ авах бол гэж олон түмэн харж байна. Цаг алдах ч хэрэггүй юм. Үйлдсэн хэрэг тодорхойн учир Н.Батсуурийг хоёр жилээс доошгүй хугацаагаар барилдах эрхийг хасвал таарна. Урьдынх шигээ зарим бөхөд оноосон зургаан сараар гэвэл хоёрын хооронд “танхайрч байх чинь зөв” гэсэн мэт толгойг нь илсэн явдал болно. Бас найраа гэж юу байдгийг Увсынхан харуулав даа. Н.Батсуурьт зодуулсан улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлэх од нь гийсэн байлаа. Түүнийг үзүүр, түрүүнд улсын харцага Ө.Бат-Оршихтой үлдэх үед найраадаж байж нутгийн бөх түрүүлсэн нэр зүүв. Б.Пүрэвсайхан тавын даваанд улсын начин С.Батсуурийг, зургаагийн даваанд улсын арслан Н.Батсуурийг, долоод улсын аварга С.Мөнхбатыг хаяад Ө.Бат-Оршихтой үлдсэн л дээ. Тэгээд найрааны хүчинд зүгээр л хүүхэд шиг өнхөрч өгнөлээ. Ер нь заавал нутгийн бөх түрүүлэх ёстой юм гэж үү?

2015.08.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Засгийн газар ирэх даваа гарагт хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Дордохын долоогийн долоон булчирхай

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

Б.Сайнбаяр: Төрийн нэрийг гутаасан хүмүүс төр барьж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04

Монголоо аврах хөдөлгөөн үүсгэн байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.30

“Сайн хашаа” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банкнаас иргэдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх Засгийн газрын ажлын хэсэг хуралдлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.26

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир: Хотын дарга хариуцлагаа хүлээх ёстой

...

Дэлгэрэнгүй » 2015.10.21