"Буянт-Ухаа 2"-ын үнэ яагаад нэмэгдэх гээд байна вэ

"Буянт-Ухаа 2"-ын үнэ яагаад нэмэгдэх гээд байна вэ Орон сууцны үнийн хөөс хагарлаа хэмээн хэдэн сарын өмнөхөн албаныхан бахдалтай нь нь аргагүй хэлж байсан. Иргэд ч үүнийг удаан хүлээсэн учир “ашгүй дээ” хэмээн хүлээн авч байсан. Гэхдээ орон сууц, барилгын үнэ буурлаа гээд навс унасан гэсэн уг. Ерөнхийдөө яг худалдан авалт хийхэд нийт үнийн дүнгээс хямдруулж өгч байгаа шүү дээ. Гэтэл иргэдийг хямд чанартай орон сууцаар хангах зорилгоор гарч ирсэн “Буянт-Ухаа”-гийн орон сууцны үнэ өснө гэх мэдээлэл энэ оны эхнээс л яригдах болсон. Тэгэхээр иргэдийн дунд орон сууцны үнэ бага багаар унасаар байтал зах зээлийн үнээс хямдаар худалдаалагдана хэмээн гарч ирсэн Буянт-Ухаа цогцолборын орон сууцны үнэ өсөх гээд байдаг билээ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Тодруулбал, Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 05-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулсан. Тус судалгаагаар ОСҮИ тавдугаар сард 16.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.2 хувь өссөн үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -1.8 хувь, орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -5.4 хувиар буурчээ гэсэн тоо юм. Шинэ орон сууцны үнийн индекс 26.7 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -0.03 хувиар буурсан.Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 10.0 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.6 хувиар, оны эхэн үеэс -5.3, өнгөрсөн оны мөн үеэс -9.8 хувиар буурсан үзүүлэлт юм.Энэхүү судалгааг хийхдээ ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж гаргасан бөгөөд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4358 орон сууцны мэдээллийг хамруулсан аж. Гэтэл Буянт ухаа орон сууцны хорооллын үнийн хувьд нэгдүгээр ээлжийн барилга метр квадрат нь 1 сая 280 мянгаар борлуулагдаж байсан. Гэтэл Буянт ухаа орон сууцны хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцыг 1 сая 400 мянга орчим төгрөгөөр борлуулагдаж магадгүй гэх мэдээлэл байна. Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал А.Гантулгаас ийнхүү үнээ нэмэх болсон тухайгаа тайлбарлахдаа “Анх дулааны шугам сүлжээнд 210 мвт-ын хүчин чадалтай шугам татсан. Гэтэл энэ хүчин чадал нь 6500 айлыг цахилгаан, дулаанаар хангахад нь хүрэлцэхгүй, нэмж 210 мвт-ын шугам татаж байна. Эдийн засгийн байдал хүнд төсөв алдагдалтай байгаа учраас Хөгжлийн банкны зээлээр дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Өмнөх “Буян-Ухаа-1” хороололтой харьцуулахад зардал нэмэгдэнэ. Үнийн хувьд бага зэрэг өснө. Гэхдээ тухайн орон нутагт хамгийн бага өртгөөр зарах хувилбараа барина. Улаанбаатар хотод орон сууцны ам метрийн хамгийн бага өртөг 1.6 сая гэж гарсан. “Буянт-Ухаа-2” хорооллын ам метрийн өртөг энэ дүнгээс хамаагүй бага гарна. Одоогийн урьдчилсан тооцоогоор ам метрийн үнэ нэг сая 350-аас нэг сая 400 мянга гарахаар байгаа. Гэхдээ дэд бүтцийн ажил дуусахад ам метрийн үнэ өсөж ч, буурч магадгүй. Ер нь “Буянт-Ухаа-2” нийт 6500 айлын том хороолол шүү дээ. Том хэмжээний хорооллын дэд бүтцийн асуудлыг тусад нь шийдэж байгаа учраас үнэ бага зэрэг нэмэгдэж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” хэмээн хэлжээ. Тэгэхээр Буянт-Ухаа 2-ын үнэ өртөг 1 сая 600 мянган төгрөгөөс бага ч гэлээ өмнөх ээлжийнхээсээ үнэ нь өсөх нь тодорхой байна.

2015.07.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147