М.Даваажаргал башё дуусгаад Ичиножёог "Алгадсан" талаар хэвлэлийн хурал хийнэ

Нагоя хотод үргэлжилж буй долдугаар сарын башёо өндөрлөхөд зургаан өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөрийн барилдааныг үеэр ёкозүна Хакүхо сэкивакэ Ичиножёог давснаар ес дэх даваагаа авлаа. Гэхдээ энэхүү барилдааны төгсгөлд Хакүхо Ичиножёог нүүр рүү нь алгадаж түлхсэн нь олны анхаарлыг ихэд татав. Хүмүүс ч өөр өөрийн зүгээс бодлоо хуваалцаж байна. Тиймээс энэ талаар 69 дэх их аваргатай фейсбүүкээр холбогдож, ямар учираас “таван салаа боов” өгснийг нь асуух гэсэн боловч барилдааны үеэр холбогдох боломжгүй гэсэн юм. Тиймээс түүний менежрээр ажиллаж байгаа Рюүо Э.Санчирболдоос дараах асуултад тодруулга авлаа. -Та сайхан зусч байна уу? -Сайхан. Та бүхэн сайхан зусч байна уу. -Аваргын бэлтгэл хэр хангагдсан бэ. Ер нь манайхан энэ башёд таны бодлоор хэр хүч үзэж байна вэ? -Аварга сайн байгаа. бусад монгол сүмочид маань ч хэмжээндээ л үзэж байна. -Гэхдээ сэкивакэ Ичиножёо А.Ичинноров энэ сар тааруу барилдаад байна уу даа ... -Түүний бэлтгэл тааруу байгаа юм уу даа. Гэхдээ одоо зургаан барилдаан үлдсэнээс тавд нь ялвал 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжтой. -Таньтай холбогдсоны гол ажил өчигдөр болсон Хакүхо Ичиножёо нарын барилдааны тухай юм. Аварга түүнийг яагаад алгадсан юм бол ... -Тэр барилдааныг хүн болгон янз янзаар л бодож, фейсбүүк, твитертээ бичсэн байна билээ. Гадныхны нүдээр харахад мэдээж эвгүй харагдаж байгаа байх. Гэхдээ тэмцээний тойрог дотор юу ч болж болно. Тэр ч утгаараа сүмогийн сонирхолтой хэлбэр. Монгол, Японы сүмоч гэлтгүй бүгд адилхан ганц ч болтугай давааны төлөө хамаг бие сэтгэлээ зориулж байгаа. Ирээдүйтэй хэрнээ хүчээ бүрэн дайчлахгүй байгаа бөхийг дээд цолтнууд нь ингэж зодож, загнадаг. Тэглээ гээд тухайн бөх мууддаггүй. Хор шар гж байдаг бол улам л дээшээ гарч барилдахыг хичээнэ. Санасандаа ч хүрнэ. Зарим хүн энэ хоёр бөхийг хараад “Элэг нэгт байж дээрэлхлээ” гэж бичсэн байна билээ. Дэвжээн дээр алалцахаас наагуур юм болдог шүү дээ. Гэхдээ дэвжээнээс буугаад ах дүү, найз нөхөд хэвээрээ л байдаг. -Тэгэхээр аварга түүнийг хурцлах гэж тийм үйлдэл гаргасан гэсэн үг үү? -Тийм. Би аваргаас орой асуухад тиймэрхүү үг хэлж байна билээ. Энэ хоёр сайн барилдаж багаа сүмоч. -Гэхдээ дэвжээн дээр ийм авир гаргадаг нь зөв үү. Сүмогийн холбооноос ямар нэгэн зэмлэл хүлээхгүй биз дээ ... -Буруу нь буруу л даа. Аварга өөрөө ч мэдэж байгаа. Гэхдээ башё дууссаны дараа сэтгүүлч нарт энэ барилдааныхаа тухай хэвлэлийн бага хурал зарлана гэсэн. Сүмогийн холбооноос одоохондоо ямар нэгэн зэмлэл ирээгүй байна. Өрсөлдөөн дунд иймэрхүү юм байх ёстой юм чинь гайгүй байх аа.

2015.07.22

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Цементийн галзуурсан үнэ буурч, тогтворжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Ж.Ганхуяг: 60 тэрбумын замыг гурван өөр санхүүжилтээр уйгагүй хөөцөлдөж байж тавьж чадлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

АН-ын ҮЗХ дахин хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

“Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147