Туг ч барина тугал ч хариулна

Ж.Батзандан гишүүн жагсаал хийдэг тэмцэгчээс УИХ-ын гишүүн болж чадсан нь түүний хувьд үнэхээр том амжилт. 2008 оны сонгуульд өрсөлдсөн ч туршлага дутсан. Ерөнхийдөө нэгэн үе жагсч, тэмцэж явсан нөхдүүдээс цөөнгүй хэд нь гишүүн болж, зарим нь дээгүүр албан тушаалд очсон ч хүн бий. Тиймдээ ч одоо Ж.Батзандан гишүүн тэргүүтэй хүмүүсийн гаргасан замаар явахыг хүсэгчид олон болж. Нэг талаараа намынхаа нөхдийн дургүйг хүргэж, нэр хүндээ алдсан үйлдэл гэж хэлэх хүмүүс байгаа ч түүний зоригтой, шударга үйлдлүүд, үгс ард түмэнд таалагдсан гэдэг нь эргэлзээгүй. Түүний нэг сайн тал эсвэл давуу тал нь намаа сайн шүүмжилж чаддагт байгаа юм. Намын гишүүн гээд үг дуугарахгүй, алдаатай зүйл дээр нь ус балгасан юм шиг суудаггүй, шударга нэгэн. Олон ч буруу зүйл дээр нь шүүмжилж, зөв шударгаар дуугарч байсан. Тухайлбал, “давхар дээл”-ийн асуудал дээр хамгийн хүчтэй эсэргүүцсэн нэгэн. Өөрөө ч гэсэн “Би сайд болохгүй. Намайг сайд бол гэсэн ч би хүлээж авахгүй. Давхар дээлгүй байцгаая” хэмээн уриалж байсан удаатай. Энэ мэтээр намынхаа бурууг шүүмжилснийхээ төлөө хөөгдөх дээрээ хүртэл тулсан ч гандан бууралгүй “Хөөвөл хөө” хэмээн хэлж, үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулсан. Ямар сайндаа хуучин ерөнхий сайд нэг удаагийн намын хурал дээр “ Чи муу дуугүй байгаарай, дургүй хүргээд байвал зодчихно шүү” гэж хэлсэн хэмээн нэг хэсэгтээ л цахим сайтуудаар давалгаалсан. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Н.Алтанхуягт захиа бичин “эдийн засаг ийм болтлоо хямарчихаад байгаа нь Шинэчлэлийн Засгийн буруу, тэд л бодлогогүй, ойворгон зангаасаа болж өнөөдөр ийм байдалд хүргэлээ” гэдгийг хэлсэн. Тэрээр захианыхаа эхэнд ““Зуун ямаанд 60 ухна гэдэг шиг гурван caя хүрэхгүй хүн амтай Монгол оронд 16 яам, 18 сайд, 21 аймаг, 330 гаруй сум, 130 мянга гаруй төрийн албан хаагч тэжээдэг үр ашиг муутай, үрэлгэн, социалист хэв маягийн захиргааны тогтолцоо юм. Өнөөдрийг хүртэл ний нуугvй хэлэхэд манай төсвийн зардлын 50 орчим хувийг захиргааны зардал эзэлсээр л байна” хэмээн тун чиг шийдэмгий бичжээ. Нэг талаараа намынхаа нөхдийн дургүйг хүргэж, нэр хүндээ алдсан үйлдэл гэж хэлэх хүмүүс байгаа ч түүний зоригтой, шударга үйлдлүүд, үгс ард түмэнд таалагдсан гэдэг нь эргэлзээгүй. Түүний улстөрийн кареерт сайнтай муутай олон зүйл байдгийн нэг нь долоон жилийн өмнөх долоон сарын нэгний үйл явдал. Түүнчлэн тэр үед жагсаал цуглаан зохион байгуулж, олон түмнийг үймээнд уриалан дуудсан гэдгээр буруутгагдсан тэрээр “Ганц худаг”-ийн шоронд өлсгөлөн зарлаж байсан. Тэр үед өөрийн өмгөөлөгчөөр төрсөн эгч Ж.Баттуяагаа сонгосон. Түүний эгч Австри улсад доктор хамгаалсан хуульч хүн. Тэрбээр ганц худагт хоригдож байхдаа ард түмэнд хандаж нэгэн захидал илгээж байв. Захидлын эхэнд, "21-р зууны Монголд улсад төрийн хэлмэгдүүлэлт, төрийн хүчирхийлэл газар авч эхэллээ. Хийгээгүй хэргийнх нь төлөө улс төрийн шалтгаанаар олон зуун хүнийг хоморголон баривчилж, тарчлаан зовоож, ямар ч үндэслэлгүйгээр ял тулгах явдал дэлгэрч байна гэсэн байдаг. Харин төгсгөлд нь: Миний амь нас эрсдэхэд "Ганц худаг"-ийн Урьдчилан хорих төвийн удирдлагууд болон надтай хамт тэмцэж явсан нөхдүүд, ар гэрийнхэн минь ямар ч буруугүй болно. Гагцхүү хилс хэрэг тулгаж буй цагдаагийн байгууллага, энэхүү хэргийг улс төржүүлэн бидэнд улс төрийн хавчлага, шахалт үзүүлж буй МАХН-ын өнөөгийн удирдлагууд буруутай.Тодорхой хэлбэл, Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга Ч.Амарболд нар миний амь насыг хөнөөсөн хэрэгт шууд холбоотой гэдгийг мэдэгдье" гэж бичиж байлаа. Шоронгоос гарсныхаа дараа ч гэсэн тойрч гараагүй, туулж үзсэн болохоор тэнд хоригдож байгаа хүмүүст хандаж: “Хэрвээ хэн нэгэн хүн шүүх цагдаагаар шалгагдаж байгаа бол шалгуулсан шиг шалгуулах хэрэгтэй. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Тэгээд эцсийг нь үзэх ёстой” хэмээн хал үзэж, халуун чулуу долоосон хүн шиг хэлээд амжсан. Ямартай ч ирэх сонгуульд ард түмэн түүнд дахин итгэл хүлээлгэх нь дамжиггүй биз.

2015.07.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

МАН: Хүн нэмбэл хэрүүл нэмнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.05

Баабар: Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Д.Оюунхорол: УИХ-аас Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан учраас Монгол улсын бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.06.05

15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Corporate кино театр Орос киногоор нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.09.15

Л.Эрхэмбаяр дэмжигдсэн дэд сайдынхаа нэрийг мартаж жиргэжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.28

Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

С.Жавхлан: Монголоороо байгаасай

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04