Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна

Хонь: Долоо хоногийн эхэн үед тийм ч таатай бус. Ажлын асуудал таны санааг зовоох бололтой. Төсөөлөөгүй нөхцөл байдал үүсч, та буруу шийдвэр гаргаж болзошгүй нь. Энэ нь таны амьдралд сөрөг үр дагавар дагуулж магадгүй. Анхаарал болгоомжтой байж, жижиг сажиг гэлтгүй алдаа гаргахаас сэргийлээрэй. Хов жив, хэрүүл маргаанаас хол байхыг хичээгээрэй.

Үхэр: Өөдрөг долоо хоног. Энэ тааламжтай байдал бүтэн долоо хоногийн турш үргэлжилнэ. Таныг хаана ч очсон таатай уур амьсгал, өөдрөг байдал угтах болно. Уулзсан, танилцсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээрэй. Хувийн асуудлаа шийдэхэд тохиромжтой үе байх болно. Аливаа асуудлыг сайтар тунгааж байж шийдвэр гаргахыг хичээгээрэй. Санхүүгийн байдалдаа хямгач хандах хэрэгтэй.

Ихэр: Тааламжтай долоо хоног. Таны ажил мэргэжил, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Цалин нэмэгдэх, тушаал дэвших таатай нөхцөл бүрджээ. Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Ажил хайж байгаа бол таатай хариу хүлээн авна. Гэр бүлийн харилцаанд ээдрээтэй нөхцөл байдал үүснэ.

Мэлхий: Аливаа зүйлд төвлөрөх чадвар өндөр байх болно. Ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндлэлийг хүлээнэ. Санхүүгийн хувьд тааламжтай нөхцөл бүрдэх боловч хамаагүй зардал гаргах хэрэггүй. Найзуудтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Арслан: Таны ажлын бүтээмж өндөр байна. Аливаа ажлыг хийж гүйцэтгэхэд төвөггүй байх бололтой.  Шийдвэр гаргах чадвар өндөр байх тул сонголт хийхдээ өөртөө итгэлтэй байж болно. Гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй, дотно ярилцсанаар үл ойлголцлыг даван туулж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Охин: Ажлын ачаалал ихтэй байна. Бүхнийг зэрэг амжуулж хүч хүрэхгүй тул зарим зүйлийг хойш тавихад гэмгүй. Ажлыг аль болох өөрт төвөггүй, бусдын тусламжаар гүйцэтгэх арга замыг хайх хэрэгтэй. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Хайр дурлал бүтэмжтэй байна. Харин санхүүгийн алдагдал хүлээж магадгүй.. Өөртөө цаг зав гаргаж, амьдралын сайхныг мэдрээрэй.

Жинлүүр: Гэр бүлдээ бүхнээ зориулах долоо хоног. Гэр бүлд чинь таны анхаарал халамж үгүйлэгдэж байгааг анзаараарай. Тэр тусмаа хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсч, тэдний ирээдүйг чиглүүлж өгөх хэрэгтэй. Ажил дээрээ залхуурах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдалдаа санаа зовох хэрэггүй.  Таны орлого тасрахгүй.

Хилэнцэт: Ажлын ачаалал их байна. Биеэ хоёр хуваасан ч таны ажил цагтаа амжихгүй. Зарим зүйл дээр бусдаас тусламж хүсч болох юм. Аялал зугаалгад явж магадгүй. Холын аялалд гарах бол бэлтгэлээ сайн базаагаарай. Стрессээ тайлснаар эрч хүчээ нөхөж чадна. Хосуудын харилцаанд тааламжтай. Мөнгө санхүүгийн асуудал таны санааг зовоох бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.

Нум: Өөрийгөө таних долоо хоног. Таны эргэн тойронд бүх зүйл дэндүү хурдтай өрнөж буй мэт санагдана. Энэ долоо хоногт та мэдлэг боловсролоо дээшлүүлэх сургалт семинарт хамрагдаха үр дүнтэй. Найз нөхөд чинь танд том тус хүргэнэ. Гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгө зарлагадах шаардлага гарч болзошгүй.

Матар: Хэвийн өдрүүд үргэлжилнэ. Зугаа цэнгэлд эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, чамлахааргүй орлого олж чадна.  Гэр бүлд бусдын сөрөг үгнээс болж маргаан гарч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарч, бэртэж, гэмтэхээс сэргийлээрэй. Хангалттай унтаж амрах хэрэгтэй.  Ганц бие хүмүүс хостой болох магадлал өндөр байна.

Хумх: Сүүлийн үед завгүй хөдөлмөрлөсөн таны хичээл зүтгэлийг удирдлагууд чинь  үнэлнэ. Санхүүгийн хэрэгцээ өндөр байх боловч танд мөнгөтэй холбоотой хүндрэл үүсэхгүй. Амралтаа авч, салхинд гарах эсвэл аялалаар явж болох юм. Романтик зан чанар чинь  илүүтэй тодрон гарна. Хосуудын харилцаа тааламжтай байж, итгэлцэл нэмэгдэнэ.  

Загас: Мөнгөтэй холбоотой асуудал үүснэ. Гэр бүлийн зүгээс санхүүгийн тусламж ирнэ. Хүмүүсийг сайн танихаасаа өмнө хэт дотносох хэрэггүй. Ажил дээрээ удирдах хүмүүстэй болгоомжтой харьцахыг сануулж байна. Ажлаа гээд гэр бүлийн асуудлаа орхигдуулж болохгүй.  Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай.

2015.07.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Хамгийн найдвартай хаалгыг “Эльбор”-оос

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09

Бүргэдчин охин Монголыг дэлхийд гаргах нэг гүүр

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Ч.Батсансар: Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Дэлхийн кино одуудтай Монгол бүсгүйчүүд анх удаа улаан хивснээ хамт алхлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.04

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Улсын хэмжээнд 15 сая төл бойжиж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.14

УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.13

Найралт эх одтой, цагаагчин тахиа өдөр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.13