Залуудаа хамгийн өндөр үнээр зарагдсан 10 хөлбөмбөгч

20 настай Рахим Стерлингийг “Манчестер Сити” 49 сая паундаар авсан нь хөлбөмбөгийн түүхэнд 20 орчим насандаа хамгийн өндөр үнэтэйгээр зарагдаж байсан бусад наймаануудын талаар сануулахад хүргэлээ. Рахим Стерлинг Манчестерийн багаас долоо хоногийн 180 мянган паундын цалин авна. Ингээд бусад өндөр үнээр зарагдсан залуусын тухай www.horom.mn цухас өгүүлж байна.

Рахим Стерлинг

ats14

Үнэ: 49 сая паунд

Нас: 20

Цалин: 180 мянга /долоо хоногийн/

Английн “Ливерпуль”-ээс 20 настай Рахим Стерлингийг “Манчестер Сити” 49 сая паундаар худалдан аваад хэдхэн хонож байна. Түүнд долоо хоногийн 180 мянган паундын цалин өгөх юм.

Неймар

ats13

Үнэ: 48.6 сая паунд

Нас: 21 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 150 мянган /долоо хоногийн/

Бразилийн “Сантос”-оос Каталоны “Барселона”-д Неймарын ирсэн албан ёсны үнэ нь 48.6 сая паунд. Гэхдээ үүнийг их дарсан үнэ гэж сүүлийн үед яригдаж байгаа. Неймар 21 настайдаа 48.6 сая паундаар ирсэнээс гадна долоо хоногийн 150 мянган паундын цалин авахаар тохиролцсон байна.

Эден Азар

ats03

Үнэ: 32.5 сая

Нас: 21 /Наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 150 мянга /долоо хоногийн/

Францын “Лилль”-ээс бельги хагас хамгаалагч Эден Азарыг 21 настайд нь Английн “Челси” 32.5 сая паундаар авсан. Тухайн үедээ долоо хоногийн 150 мянган паундын цалин өгөхөөр амласан байна.

Марио Гетце

ats11

Үнэ: 32 сая паунд

Нас: 20 /Наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 115 мянга /долоо хоногийн/

Марио Гетцег 20 настайд нь Дортмундын багаас “Байерн” 32 сая паундаар худалдан авч, долоо хоногийн 115 мянган паундын цалин амласан.

Лукас Моура

ats12

Үнэ: 31.8 сая

Нас: 19 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 82 мянга /долоо хоногийн/

Бразилийн “Сан Паулу”-гаас 19 настай Лукас Моураг Францын “Пари Сен Жермен” үнээр зодон, 31.8 сая паундаар авсан юм. Түүнтэй долоо хоногийн 82 мянган паундын цалин тохирчээ.

Хавьер Савиола

ats06

Үнэ: 29 сая паунд

Нас: 19 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 90 мянга /долоо хоногийн/

Аргентиний “Ривер Плейт”-ээс Хавьер Савиолаг 2001 онд Каталоны “Барселона” 29 сая паундаар авч байлаа. Тэгэхэд 19 настай байсан Савиолад долоо хоногийн 90 мянган паундын цалин амласан байна.

Ромелу Лукаку

ats15

Үнэ: 28 сая паунд

Нас: 21 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 75 мянга /долоо хоногийн/

Английн “Челси” залуу довтлогч Ромелу Лукакуг “Эвертон”-д 28 сая паундаар зарсан. Бельги залууд Ливерпуль хотын баг долоо хоногийн 75 мянган паундын цалин өгөхөөр болсон.

Люк Шоу

ats07

Үнэ: 27 сая паунд

Нас: 18 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 120 мянга /долоо хоногийн/

“Саутхемптон”-оос ердөө 18-хан настай Люк Шоуг “Манчестер Юнайтед” 27 сая паундаар авсан юм. Түүнтэй долоо хоногийн 120 мянган паундын цалин тохирсон.

Уэйн Руни

ats10

Үнэ.: 27 сая паунд

Нас: 18 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 50 мянга /долоо хоногийн/

2004 онд “Эвертон”-оос 18 настай Уэйн Руниг 27 сая паундаар “Манчестер Юнайтед” худалдан авчээ. Тухайн үед долоо хоногийн 50 мянган паундын цалин амласан байна.

Андерсон

ats09

Үнэ: 25 сая паунд

Нас: 18 /наймаа хийгдэх үеийн нас/

Цалин: 80 мянга /долоо хоногийн/

2007 онд Португалын “Порто”-гоос 18 настай бразил хагас хамгаалагч Андерсоныг “Манчестер Юнайтед” 25 сая паундаар авсан байна. Түүнд долоо хоногийн 80 мянган паундын цалин өгөхөөр тохиролцжээ.

Дээрх наймаануудын үнэ, цалинг Их Британийн паундад шилжүүлж тооцсон.

2015.07.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Хаврын улиралд ашигтай 5 дасгалыг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

KFC хэдий болтол иргэдийг хохироох вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Б.Жаргалсайхан: УИХ-ын гишүүд "завсарлага" нэрээр зальдан морь малаа эргэсээр байх уу...

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Н.Оюунцэцэг: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Нара: Батцацралаа чи ичиж амьдар

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

Монгол Улс эдийн засгийн цагаачтай орон болов уу

...

Дэлгэрэнгүй » 2019.03.21

4,9 тоогоор төгссөн дугаартай машины татварыг энэ сард төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

ТАНИЛЦ: Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

АСЕМ-ийн үеэр 1500 орчим сайн дурын ажилтан ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Зайсангийн уугуул иргэдийн төлөөлөгчид БОНХАЖЯ-ны сайдтай уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Э.Батболд: Бид энд хэн нэгнийгээ шүүмжлэх бус хамтдаа сайжрах ёстойгоо ярьж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

Д.Нандин-Эрдэнэ: Монгол өлгийний стандартыг үйлдвэрийн технологитой уялдуулан хөгжүүлсэн

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Аймаг бүрт давж заалдах шатны шүүхийг хуралдуулах боломжтой болжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.22

Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорлов

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Ирландын Парламентын Доод танхимын дарга Монголд айлчилна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

200 тэрбумын боломжийг алдах харамсалтай

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

Ж.Хайрулла: Хүний уураг тархи олон мянган төвтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Тоосжилт арилгах төхөөрөмжийг амжилттай туршлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.17