Япончууд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүдийг дэмжив

Энэ оны 7-р сарын 25-аас 8-р сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадамд Монгол улсаас 14 тамирчин оролцох гэж байна. Энэ Наадамд оролцох дэлхийн 177 орны 7000 тамирчин дасгалжуулагч нарын дотор Монголын тамирчид гүйлт, бөөрөнцөг шидэлт, ширээний теннис, жүдо гэсэн 4 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Тусгай Олимп бол оюуны бэрхшээлтэй тамирчдын дунд зохион байгуулагддаг олон улсын томоохон тэмцээн бѳгѳѳд 1968 оноос 2 жил тутамд өвөл, зуны олимп ээлжлэн явагдаж иржээ. Манай орон Тусгай Олимпийн хөдөлгөөнд 2013 онд элсэн орж, 2014 онд Тусгай Олимпийн Үндэсний Анхдугаар Их Наадмыг зохион байгуулж, тус тэмцээнээс 14 тамирчин шалгарч Дэлхийн Олимпийн Наадамд оролцохоор болсон юм. Монголын Аутизмын Холбоо манай оюуны бэрхшээлтэй тамирчдын бэлтгэл хийх орчин нѳхцѳл, хангамж дутмаг байгааг харгалзан Японы Ширээний теннисний Холбоонд хүсэлт тавьсны үндсэн дээр Японы Sport for Tomorrow нийгэмлэгээс зохион байгуулан Монголын ширээний теннисний баг тамирчдыг дэмжихээр болсон юм. Ингээд Японы Аsics компани манай ширээний теннисний багийн (4 тамирчин, 1 дасгалжуулагч багш) хувцсыг ивээн тэтгэж бүрэн хангахаар болсон ба Японы Ширээний Теннисний Холбоо (Japan Table Tennis Association) Тусгай Олимпод одоо болон ирээдүйд оролцох Монголын тамирчдад зориулан 4 ширээг бусад хэрэгслийн хамт бэлэглэсэн юм. Дээрх тусламжийг хүлээн авах ёслолын ажиллагаа Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай дунд сургуульд болж, Монголын Аутизмын Холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл Японоос ирсэн хандивыг Монголын Тусгай Олимпийн Хорооны дарга П.Болормаад гардуулж өглөө. Монголын Тусгай Олимпийн Хороо Японоос ирсэн хэрэгслүүдийг тусгай сургуулиудын сурагчдын бэлтгэл сургуулилалт хийхэд зориулж ашиглах болно. Хандивыг гардуулах ёслолд Дэлхийн Тусгай Олимпод оролцох Монголын ширээний теннисний баг тамирчид, 25 дугаар сургуулийн захирал Гэрэлмаа, 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, 63 дугаар сургуулийн захирал Эрдэнэбаатар нараас гадна тусгай Олимпод бусад төрлөөр оролцох тамирчдын төлөөлөл эцэг эхийн хамт оролцлоо. Монгол улсын хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хэрэгцээт боловсрол олгодог 4 сургууль байдаг бөгөөд эдгээр сургуулийн сурагчид цаашдаа ширээний теннисээр хичээллэж, бие бялдраа хөгжүүлээд зогсохгүй үндэсний ба олон улсын хэжээний тэмцээнүүдэд оролцох бэлтгэл хангах нөхцөлсбүрдэж байгаа юм. Японы ард тvмний сайхан сэтгэл Монгол дахь Тусгай Олимпийн хөдөлгөөнийг дэмжих төдийгүй оюуны бэрхшээлтэй тамирчдын ирээдүйг гэрэл гэгээтэй болгож урам зориг өгөх нь дамжиггүй .

2015.07.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол прагматизмыг санал болгоё

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

М.Даваажаргал: Тэнгэрт морилсон аавдаа том амжилттай ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Хуан Лерма: Тархи судлал XXI зуунд хамгийн чухал үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.09.25

Б.Батбаяр: Монгол ноолуураар дэлхийд тэргүүлэх тоглогч болох суурийг бэхжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийт 660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Туулын эргийг айлуудад биш аялагч нарт зориулъя

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Соёмбот ууланд ухсан газрыг нөхөн сэргээж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.06.08

Монгол наадам дээр монгол уяач өвгөний уйлахыг хараад..

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Допингийн төрөлд багтах шинэчилсэн эмийн жагсаалт гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14