Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр, маргааш өдөр Хөвсгөл, Архангайн зүүн, Булганы хойд хэсгээр их бороо орно.

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: 

Өнөө маргаашдаа Дорнод, Монголын нутгаар халж, нутгийн төв хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 2015 оны 07 дугаар сарын 12-ны 21 цагаас 07 дугаар сарын 13-ны 21 цаг

 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 21-26 градус, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 13-18, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 9-14 градус, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 градус, өдөртөө Хэнтийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 16-18 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.  14-нд ихэнх нутгаар, 15,16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн төв хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

2015.07.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Зээл өгөхөөр нь буцааж төлдөггүй, зээл өгөхгүй болохоор нь элдвээр давшилдаг чинь ариун явдал уу

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

"Зөв амьдрах ухаан" ТББ-д 40.5 сая төгрөгийн санхүүжилт олгов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Нэрт уран барималч Даши Намдаков Их аварга Д.Дагвадоржид “Агуу аварга” баримлаа гардуулж өгөхийг хүсчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.11.17

“Жаргалан” сургууль, цэцэрлэг элсэлтээ авч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.03

Улс төрчид залуужсаны тод жишээ буюу үнэгүй хуушуур

...

Дэлгэрэнгүй » 2018.05.22

Ноён Бондгор ээжүүдэд дээл бэлэглэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.09

Үргээлэг хийх цаг болсныг сануулсан “Үргээлэг-2”

...

Дэлгэрэнгүй » 2016.03.28

Замын хөдөлгөөний түр зохицуулалтыг бямба гаригаас эхлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19