АН-ынхан Ерөнхий сайдыг шахаанд оруулж байна

Ардчилсан намынхан мэдэгдэл гаргажээ. Тэд мэдэгдлээрээ дамжуулан Ерөнхийлөгчийн үгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэрхэн шахаанд оруулж буйгаа илтгэлээ. Уг нь хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардын намтай байгуулсан гэрээгээ үргэлжлүүлээд хамтраад ажиллах хэрэгтэй. Намууд эв нэгдлийг сахиж, улс орны өмнө тулгамдаад байгаа ажлаа хийх ёстой гэдгийг ярьсан. Гэвч түүний энэ үг АН-ынхны чихний хажуугаар л өнгөрлөө. МАН-тай байгуулсан гэрээгээ цаашид үргэлжлүүлж чадахгүй, шийдвэрээ нэгэнт гаргачихсан гэж мэдэгдэв. Нэгэнт гаргасан шийдвэрийг хэн нэгний үүрэг даалгавар, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч нарын хүсэл сонирхолд нийцүүлэн хүчингүй болгож, МАН-тай хамтран ажиллах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна хэмээжээ. Энд дурьдсанаар хэн нэгний үүрэг даалгавар гэдэг нь Ерөнхийлөгч, намын дээд байгууллагын шийдвэрийг огоорогч гэдэгт Ерөнхий сайдыг хэлж буй нь мэдээж. Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг МАН-ын талд илэрхийлсэн бол Ерөнхий сайдын хувьд мөн л МАН-ын 6 сайдыг засгаас гаргаж чадахгүй, энэ асуудлыг тавихгүй гэдгээ намынхаа даргын өөдөөс харж байгаад хэлчихсэн. Одоо нэгэнт асуудал хаашаагаа эргэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүслээ. МАН-ынхан 6 сайдын асуудлыг танхимынх нь тэргүүн нь Их хуралд оруулах ёстой гэчихсэн. Тэгэхээр АН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шахаанд оруулах тактикаа ашиглахаас өөр арга байхгүй. Тэд ч үүний эхлэл болгож, мэдэгдэл гаргалаа. Харин дараа нь яах бол. Магадгүй 6 сайдынхаа асуудлыг бүрэн эрхийнхээ дагуу оруулж ирэхгүй гээд байгаа бол Ч.Сайханбилэгийн дараагийн хүнийг хайж эхлэж ч мэднэ. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ямар үйлдэл гаргах вэ. Тэр намынхныхаа шахаанд ороод байдаг. Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ямар үйлдэл гаргах вэ. Тэр намынхныхаа шахаанд ороод байдаг. Нөгөөтэйгүүр засаг толгойлж буй хүн байж танхимынхаа асуудлыг ч өөрөө толгой мэдээд шийдэж чадахгүй байгаа нь түүнд хүндхэн нөхцөл байдлыг бий болгосоор байна. Шахаанд орсон Ч.Сайханбилэгийн үгийг хүлээж байна. Тэр намаа дагах уу, аль эсвэл гэдэг сонголт түүнд бий.

2015.07.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Азийн АШТ-д эх орноо төлөөлөх 18 жүдочийн нэр тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Ж.Мөнхжаргал: Вьетнамаас ажиллах хүч авах тухай яриа хэлэлцээр хийгдээгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

Б.Хурц хошууч генерал цол хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28

Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу? II

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

Г.Буянтогтох: Танай охиныг олимпод оролцуулахын тулд 42 сая төгрөг зарсан, төлөөрэй гэсэн

...

Дэлгэрэнгүй » 2016.05.12

Наадмын хамгийн чухал гангараа бол дээл

...

Дэлгэрэнгүй » 2016.07.18

Энэ шинэ жилээр "Сайн аав" МУСК үзэгчдийг байлдан дагууллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.03