М.Амарсанаа: Замын насжилтыг уртасган, сайн арчлахын тулд төлбөр авахаас аргагүй

-Ховд аймгаас бэлтгэв-

Ховд аймагт өвөл өнтэй болж, өнгөрсөн хавар 500 мянган төл хүлээж авчээ. Бүтэн жилийн хугацаанд унадаг хур тунадасны 80 хувь нь эхний 6 сард унасан болохоор ганц хоёр суманд үер болсныг эс тооцвол энд зуншлага сайхан болж байгаа аж. Тэгэхээр намрын ургацаа ч бүрэн авна гэсэн үг юм.  Аймгийн ДНБ-ий 50 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Хамгийн сүүлд 2.5 сая толгой мал тоолуулжээ. 

Ховд аймгийн нэг жилийн төсөв 60 тэрбум төгрөг байдгаас 50 тэрбум төгрөгийг нь хөрөнгө оруулалтад зарцуулдаг аж. Орон нутгийн хөгжлийн санд нь 8 тэрбум төгрөг баталснаас 5 тэрбум төгрөг шилжүүлжээ. Газарзүйн байрлал, зам харилцаа буюу дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүстээ тэргүүлж буй тул Ховд аймаг бүсийн тулгуур төв болон хөгжих алсын зорилготой. Баруун 5 аймгийн яг голд нь оршдог тул бүх аймагтай зэрэг хиллэдэг онцлогтой.

Энэ жил нийт Ховдчуудын хувьд ихээхэн чухалд тооцогдох үйл явдал болсон нь аймгийн төвийг урд хил дээрх Яргант боомттой холбосон, олон улсын авто зам ашиглалтад орсон явдал юм. Олон улсын хэмээн тодотгосны учир нь хятад компани замыг барьж, солонгос компани замын чанарт хяналт тавин ажилласан. Мөн Монгол, АНУ, БНХАУ-ын замын стандартын дагуу босоо тэнхлэгийн замыг барьжээ. Энэ талаар Ховд аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаатай  ярилцлаа.  

-Замыг өнгөрсөн аравдугаар сард олон нийтэд нээсэн юм байна. Гэхдээ бид Ярант боомт ороод буцаж ирэх хүртэл төдийлөн олон машин таарсангүй.  
-БНХАУ-ын Шинжаан Уйгар  муж, ОХУ-ын Алтайн хязгаарыг холбосон зам Ховд аймгаар дайран өнгөрч байна. Иймд бид аймагтаа ложистикийн төвүүд байгуулахаар зорьж байна. Эндээ ОХУ-аас ирэх том хэмжээтэй, ачааны машинуудыг хүлээн авах юм. Зам ирэх намар бүрэн хэмжээгээр ашиглалтад орсноор аймгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Одоогоор Ховдоос Ярантын боомт хүртэлх зам ашиглалтад орчихлоо.

Мөн бид энэ жил 1000 орчим жуулчин хүлээж авах болов уу. Өвөл болохоор Хар ус нуурыг үзэхээр жуулчид их ирдэг. Хөх Сэрхийн дархан цаазат газар, Үенчийн хавцал, Одончийн хавцал, Булган, Ховд голын ай сав гэх мэт үзэсгэлэнт газруудыг үзэхээр гадаад гэлтгүй дотоодын жуулчид их ирдэг.  Одоо замтай болсон болохоор жуулчдын тоо өсөх байх.    

Ховд аймаг дахь Тэмээн хүзүүнээс Бага улаан хүртэлх 110 км замд 800 орчим эргэлт бий. Зарим газарт голын голдрилыг өөрчлөн, зам барьжээ. Зам дагуух 200 км тутамд нэг амрах талбай бий. Эдгээрийн ойролцоо бид зоогийн газар, зочид буудал, авто засварын  зэрэг үйлчилгээний газрууд байгуулна. Төлөвлөгөөг ИТХ эцэслэн батална.

-Танай аймагт өрнөж буй өөр ямар бүтээн байгуулалтын ажил бий юу?
-Эрчим хүчний эх үүсвэрээ шийдчихвэл аймгийн эдийн засгийн байдал илт сайжирна. 60 мегаваттын усан цахилгаан станц байгуулахаар төслөө боловсруулж байна. Төслийн нэгж байгуулагдсан. Цаашдаа үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл энэ мэт суурь дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Баруун бүсийн аймгууд нийт цахилгааныхаа 70 хувийг ОХУ-аас, үлдсэн 30 хувиа Дөргөний усан цахилгаан станцаас хангадаг.

Авто зам ашигласны төлбөр авах уу. Та бүхэн энэ замыг орлогын эх үүсвэр гэж харж байна уу?
-БНХАУ-ын жишгийг харахад 200-300 км тутамд төлбөр авдаг цэгүүдтэй байдаг. Бид замынхаа насжилтыг уртасган, арчлалтыг нь сайн хийхийн тулд төлбөр авахаас аргагүй.

2015.07.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчийг энэ сарын 26-нд сонгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Их жанжин Дамдины Сүхбаатар Хамниган хүн

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Өнөөдөр Монголд өчүүхэн хүмүүсийг боловсролын системээр дамжуулан масс массаар нь үйлдвэрлэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Гандантэгчинлэн хийдийн орчмын цэцэрлэгийг иргэдийн амралт зугаалгын төв болгоно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Хордлого гарсан Зайсан дахь KFC сүлжээ хоолны газар хаалттай байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлахаас татгалзсанаа албан ёсоор мэдэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.16

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд БНСУ-тай хамтарна

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Допингийн төрөлд багтах шинэчилсэн эмийн жагсаалт гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Шагнал хийгээд цоорхой дээл

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26

Лу.Болдын “Бодь ” даатгал луу унжихын учиг

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Хөгжлийн Банк “ТОП 100 ААН”-ийн нэгээр дахин шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30

ШӨХТГ-ын даргад шатахуун импортлогчдыг хаацайлах шалтаг байв уу

...

Дэлгэрэнгүй » 2018.05.23

Кассын машин, хэвлэх төхөөрөмжийн үзэсгэлэн явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.10

Т.Аюурсайхан гишүүнд захидал илгээдэг шигээ бай л даа, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

...

Дэлгэрэнгүй » 2016.11.16