Байрны урьдчилгааг 10 хувь болгох журмыг баталлаа

Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлж, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар тусгажээ. Хөгжлийн банк нь ипотекийн зээлийн баталгаа гарган хамтран ажиллахаар санхүү, төсвийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банкуудтай гэрээ байгуулах бөгөөд зээлдэгчийн сар бүрийн үндсэн төлбөрөөс эхний ээлжинд Хөгжлийн банкны баталгааны дүнтэй тэнцүү хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дуусмагц баталгаа дуусгавар болох юм. Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлтийг анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авч буй, тогтмол орлоготой, сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн, ипотекийн зээлийг эргэн төлөх орлого нь банкны шалгуураар нотлогдсон, “Өрхийн мэдээллийн сан”-ийн VII-XV бүлгийн иргэн байхаар тодорхойлжээ. Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэний хүсэлтийг хянан шийдвэрлэх, ипотекийн зээлийн баталгааг тайлагнах, хяналт тавих үйл ажиллагаа болон бусад холбогдох асуудлуудыг журамд оруулсан байна. Энэ журам батлагдан гарсантай холбогдуулан Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д “Ипотекийн зээлийн хугацаа 20 жил хүртэл байна” гэсний дараа “Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувийн баталгаанд хамрагдсан иргэний ипотекийн зээлийн хугацаа нь 30 хүртэл жил байна” гэж нэмэхээр боллоо. “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д өөрчлөлт оруулах санал боловсруулж, энэ оны 10 дугаар сард багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.

2015.07.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

“Улаанбаатар хотын банк” 5 жил эзэмших эрхтэй газарт 26 давхар барилга барих гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.11

Яагаад эмэгтэйчүүд архичидад татагддаг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

МҮХАҮТ-аас УИХ-ын гишүүдэд хандан мэдэгдэл гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.21

“Фортуна”-гийн хийрхэл буюу ТОО БҮХЭН УЧИРТАЙ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

Наадмын хамгийн чухал гангараа бол дээл

...

Дэлгэрэнгүй » 2016.07.18

Улсын арслан Э.Оюунболдод хоёр өрөө байр бэлэглэжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.13

Гал үндэстэн холбооныхон Ерөнхий сайдын зургийг шатаалаа

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

Ж.Нурлан Монгол Улсын Гавьяат тамирчин боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22