Ё.Отгонбаяр: Должин, Дулмаа, Арвингууд орж ирээд ч ялгаагүй шүү дээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа. -МАН, АН хоёр хамтарсан гэрээгээ цуцлахаар болж байна. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ. Төрд тогтворгүй байдал үүснэ гэдэг үүднээсээ олон нийт бол таатай хүлээж авахгүй байх шиг байна л даа? -Би хувьдаа анхнаасаа хамтарсан Засгийн газарт орохын эсрэг байсан. Өөрөөр хэлбэл, засагт ороод хэрэггүй гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ бүлэг шийдвэрээ гаргаад орчихсон хойно нэг нэгнээ баалаад ч яах билээ. Нэгэнт л ороод явчихсан юм чинь. Угаасаа АН-ынхан ингэж хэрэгцээ нь дуусахаар өмсөөд хуучирсан хувцас шиг гаргаж шиднэ гэдгийг бид өөрсдөө мэдэж л байсан. Гэхээ манай намын бүлэг шийдвэрээ гаргасан. Ер нь энэ бол нам хоорондын гэхээсээ илүү төрийн асуудал. Тийм болохоор нэгэнт “Засагт орооч” гэж урьж, цэнхэр хадаг барьж, хайрын захиа бичээд байсан Ерөнхий сайд нь л манай зургаан сайдыг огцруулна биз. Бид бол асуудлыг шийдэхэд бэлэн байна гэсэн байр суурьтай байгаа. -Танай намын бүлгээс зургаан сайдыг огцруулах асуудлыг заавал Ерөнхий сайд өөрөө оруулж ирэх ёстой гээд байгаа. Гэтэл сайд нарыг огцруулах тогтоолыг Засгийн газрын аль нэг сайд оруулж ирж болно биз дээ. МАН-ын сайд нарын асуудлыг Ерөнхий сайдаас өөр хүн өргөн баривал хүлээж авахгүй гэсэн үг үү? -Ерөнхий сайд анхнаасаа л асуудлыг өөрөө оруулж ирсэн. Өөрөө тэр хүмүүсийг засагтаа оруулж ирсэн юм чинь өөрөө л гаргана биз дээ. Энэ чинь Үндсэн хуулиараа ч тэр Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Бид Үндсэн хуулийнхаа дагуу л явна. -АН-ынхан хэлэхдээ “МАН-ын засагт хамтрахдаа байгуулсан гэрээнээс зөвхөн албан тушаалын томилгоо л биеллээ олсон. Өөр ажил хийсэнгүй” гээд байгаа шүү дээ. Харин танай нам хамтарсан гэрээг чухам яаж дүгнэж байгаа юм бэ. Хэрэгжилт хэр байна гэж үзэж байна вэ? -Хамтарсан гэрээний хэрэгжилт муу байгаа. Гэхдээ ийм байгаагийн шалтгааныг бидэнд тохно гэвэл хүлээж авахгүй. Сонгуулийн тухай хууль яагаад гацаад байгаа юм бэ, Р.Бурмаа ажлын хэсгийн даргаар ажиллаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт яагаад гацав, Н.Батбаяр ажлын хэсгийнх нь дарга. Тавантолгой хэнээс болж гацаж байгааг бүгд мэдэж байгаа байх. Би хувьдаа З.Энхболд дарга юмуу Л.Эрдэнэчимэг гишүүнийг манай намын батлах авчихсан гэж огт бодохгүй байна. Эцсийн дүндээ энэ улсуудаас л болж дээрх хуулиуд гацаж байгаа шүү дээ. Эд чинь л хоорондоо муудалцсаар бүх ажлыг уяад байгаа юм. Тийм болохоор бидний хамтрахдаа хийнэ гэсэн асуудал бүгд АН-ын дотоод зөрчлөөс болж л гацаж байна шүү дээ. -Хоёр нам шийдвэрээ гаргаснаар МАН буцаад сөрөг хүчний байр сууринд очихоор болж байна. Үлдсэн хугацаанд хэр хүчтэй сөрөг хүчин байж чадах бол? -Бид анхнаасаа л сөрөг хүчин байх мандатыг ард түмнээсээ авсан. Түүгээрээ л байх ёстой гэж хэлж байсан гишүүдийн нэг нь би. Засагт орлоо гээд бид амаа хаалгаагүй. Би хувьдаа бол шүүмжлэх зүйлээ шүүмжилж л байсан, цаашид ч шүүмжилнэ. Гэхдээ энэ бүхний цаана харамсч байгаа юм юу вэ гэхээр МАН Засгийн газарт байна уу, үгүй юу гэдэг нэг их сонин асуудал биш. Хэсэг хүн сайд болоод болио л биз. Харин МАН-тай хамт энэ засгаас тогтвортой байдал, хөрөнгө оруулагч нь гараад явчихаж байгаа юм. Ерөөсөө л эцсийн үр дүнд нь улс эх орноо хорлож байна гэдгийг л ойлгох ёстой. -МАН засгаас гарна гэж шийдсэнээс хойш бойкот хийгээд эхэллээ, байнгын хороодын хуралд суухгүй байна гэдэг яриа гараад байна л даа. Үнэхээр тэгээд байгаа хэрэг үү? -Үгүй. Бид бойкот хийгээгүй. Хууль зүйн байнгын хороо бол улс төрийн асуудал биш. Бүх намын бүлгийн хуульч гишүүд нь Эрүүгийн хуулийг эсэргүүцээд Хууль зүйн байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн. Хуульчид нь Эрүүгийн хуулийг хэлэлцэхэд байхгүй бол мань мэт нь очиж хэлэлцэж хэлэлцэж болохгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр үүнийг улстөржүүлж харахаасаа илүүтэй яагаад насаараа хуульч, прокурор, шүүгч хийж байсан хүмүүс энэ хуулийг эсэргүүцээд хурал хаячихав гэдгийг бид эргэж харах ёстой. Эрүүгийн хуулийн яг ямар заалт нь болохгүй байгаа юм бэ гэдгийг тэр хүмүүстэй очоод ярих ёстой болохоос хуралдаа ирсэнгүй гэж баалаад байх шаардлагагүй. Би бол очихгүй гэдгээ байнгын хорооныхонд хэлсэн. Хэрэв хуульч гишүүд чинь ирэхгүй бол би очихгүй гэдгээ шууд хэлсэн. -Хаврын чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ удаагийн чуулган хэр үр дүнтэй болсон гэж дүгнэх вэ? -Би хувьдаа үнэхээр сэтгэл дундуур байгаа. Хамгийн гол асуудлуудаа шийдэж чадсангүй. Баахан аахар шаахар хууль л хэлэлцээ д явлаа. Хэлэлцдэг л хуулиуд шүү дээ. Энэ Тавантолгойгоо шийдчихгүй яасан юм бэ. Улс орон сөхөрлөө, эдийн засаг уруудлаа л гээд байх юм. Тэгсэн хэрнээ гол асуудлаа шийдэхгүй юм. Ер нь би хувьдаа эрх барьж байгаа АН-ыг ойлгохгүй байна. Ерөнхий сайд нь хорвоогоор тэнээд гуйлга гуйгаад л явах юм. Эзгүйд нь гэрээ бусниулж, бэрээ хөөчихөөд л, хийх гэж байсан хоолных нь материалыг хөрш рүүгээ буцаагаад шидчих юм. Үүний дараагаар яах гээд байгаа улс юм бүү мэд, одоо тэгээд өлсөж үхэх гээд байгаа юм уу хаашаа юм. Сайн ойлгохгүй л байна. -Тавантолгой одоо ямар байдалд орчихов. Засгийн газар буцаагаад татчихсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт дахин шинэ хувилбарыг нь өргөн барих гэсэн болоогүй гэдэг яриа гарсан. Энэ ямар учиртай юм бэ? -Энэ төслийг дахин боловсруулаад, шинэ хувилбарыг нь УИХ-д оруулах гэтэл Засгийн газар хүлээж авахгүй байна гэсэн. Одоо чуулган завсарлах нь. Худлаа л болж байна л даа. -Өнгөрсөн намрын чуулганаар МАН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй байна гэдэг шүүмжлэл их гарч байсан. Хаврын чуулганы хугацаанд энэ байдалд өөрчлөлт оров уу? -Манай бүлгийн зүгээс өргөн барьсан хуулиудад улстөржөөд хэлэлцэхгүй байгаа нь хэвээрээ. Миний гарын үсэг зурсан лав есөн хуулийн төсөл бий. Өргөн барьчихаад байдаг, бүгд л орж ирэхгүй байгаа. Өчигдрийн /уржигдар/ Хууль зүйн байнгын хороон дээр намайг байхгүй байхад Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл орсон. Уг нь энэ хуулийг өмнө нь хэлэлцэх нь зүйтэй гэж шийдсэн. Гэтэл дахиад байнгын хороон дээр хэлэлцээд хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байх жишээтэй. Ингэж улстөржиж болохгүй шүү дээ. -АН-ынхан 10-ны дотор дараагийнхаа сайд нарын нэрийг өргөн барихыг Ерөнхий сайдаас шаардаад байгаа. Гэтэл ердөө ганц хоног үлдсэн байна. Энэ хэр боломжтой хугацаа вэ? -За яах вэ дээ. Должин, Дулмаа, Арвингууд нь орж ирнэ л биз дээ. Ямар ялгаа байх вэ дээ. М.ӨНӨРЖАРГАЛ

2015.07.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.20

Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

“Насны хишиг”-ийг сар шинээс өмнө олгоно

...

Дэлгэрэнгүй » 2017.02.20

“Их хайрын зөрөг”-өөр ижилдэн алхаарай

...

Дэлгэрэнгүй » 2016.10.24

"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2016 оны 10 дахь дугаарын тойм

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

АН-ынхан өөрсдөдөө хэрэгтэй гэж үзвэл хууль зөрчөөд ч хамаагүй "тоглоомын дүрмийг" өөрчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Вакцинд хүүхдээ сайн хамруулахыг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.11

Чуулганаар АТГ-ын даргыг чөлөөлөх эсэхийг шийднэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14