Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медаль хүртээлээ

Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүмүүсийг төрийн өндөр дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордонд боллоо. Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, эдийн засаг, байгаль орчин, хууль эрх зүй, барилга, худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүст шагнал гардуулсан нь энэ юм. Соёл урлагийн салбарт 60 жил ажиллаж, сонгодог, үндэсний урлагийг хөгжүүлсэн Ардын жүжигчин Б.Зангадад Хөдөлмөрийн баатар цол, Төрийн их хан хуурч Ц.Цэрэндоржид Ардын жүжигчин цол олгосон юм. Мөн дараах хүмүүст Монгол Улсын Гавъяат цол хүртээлээ. Үүнд, Аж үйлдвэрийн гавъяат цолоор Д.Шагдар, “Эрдэнэт” үйлдвэрийн орлогч дарга Д.Даваасамбуу нарыг, Гавъяат багш цолоор СЭЗДС-ийн багш Б.Зууннаст, ХСИС-ийн багш С.Бадарчи, Булган аймгийн багш Г.Банзрагч, МУБИС-ын салбар сургуулийн захирал Д.Цэцэгээ нарыг, Гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Д.Долгор, Ховд аймгийн Чандмань сумын малчин Ж.Дулам нарыг, Гавъяат механикчаар Төв аймгийн иргэн М.Баатаржавыг, Гавъяат тээвэрчин цолоор Н.Цэрэндолгорыг, Гавъяат уурхайчин цолоор Дархан-Уул аймгийн уурхайчин Л.Батсуурийг, Гавъяат тамирчин цолоор “Хүч спорт хороо”-ны тамирчин С.Мияарагчааг, Гавъяат уурхайчин цолоор Л.Батсуурийг, Гавъяат зүтгэлтэн цолоор орчуулагч, яруу найрагч, Ж.Нэргүй нарыг, Гавъяат жүжигчин цолоор дуучин Л.Болдбаатарыг Гавъяат зүтгэлтэн цолоор “Монгол кино” нэгтгэлийн кино операторч Л.Шаравдоржийг Үйлчилгээний Гавъяат ажилтан цолоор ОБЕГ-ын аврагч С.Баавгайг Хүний Гавъяат эмч цолоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн тасгийн эрхлэгч Ч.Лхамсүрэн, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн их эмч Д.Санжаа, Увс аймгийн эмч Н.Чадраабал нарыг, Эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан цолоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын их эмч Д.Ичинноров нарыг шагналаа. Шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дээд одон, медалиар шагнуулсан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонслоо. Ардын жүжигчин Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж:- Туйлын их баяртай байна. Би ардын урлаг, морин хуур, ерөөл магтаалаас амьдралынхаа туршид нэг ч удаа холдсонгүй. Ариун сайхан энэ урлагийг ард түмэндээ өвлүүлэх, сурталчлах, түгээж ирсэн. Үүнийг минь төрөөс үнэлж шагнал хүртээлээ. Монголын морин хуур минь үүрд мөнх уянгалж байх болтугай. Морин хуурандаа мөргье. МУГТ С.Мияарагчаа:- Маш их баяртай байна. Миний амжилтийг үнэлснээс гадна манай тамирчдын шагнал шүү. Та бүгдийн минь хүч хөдөлмөр шүү. 17 жил жүдо бөхөөр хичээллэсэн. Энэ хугацаанд бас чамгүй амжилт гаргасан. Монголын хүчтэй тамирчдад хүчтэй өрсөлдөгч байж, ард нь бэлдэж өгч байсныг минь үнэлж энэ шагналыг өгсөн болов уу. Гавъяат багш Хууль сахиулах их сургуулийн зөвлөх профессор С.Бадарчи:-Энэ салбарт 66 жил ажиллаж байж өнөөдөр төрийн өндөр шагнал авлаа. Их баяртай байна. Гурван зүйлийг онцолж хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт өндөр хангай, өргөн далай нутаг хошуундаа залбирч байна. Хоёрдугаарт түмэн олон шавь нартаа их баярлаж байна. Өдий зэрэгт хүргэсэн Хууль сахиулахын их сургууль, төрийн байгууллгага, төрдөө, түмэн олондоо, Ерөнхийлөгчдөө баярлалаа. Гавъяат хуульч О.Зандраа:- Монгол Улсын дээд шүүхэд 15 жилиийн турш тасралтгүй ажилласан. Харин хууль, шүүхийн байгууллагад ажилласнаас хойш эдүгээ 34 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хамтран ажилласан хүмүүстэй баярлалаа гэж хэлье гэсэн юм. Үүний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэгдлээ хэлснийг бүрэн эхээр нь хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:- Монгол улсын ард иргэдээ. Хүндэт хатагтай ноёдоо. Монгол улсын Тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг есөн хөлт их цагаан сүлдний цэнгэн орших их өргөөнөөс зон олныхоо амар мэндийг айлтган мэндчилье. Төрт ёсны уламжлал, түүх соёлын чуулган, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Тулгар төрийн 2224 жил, Их монгол улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эх орныхоо нэрийг даянд дуурсгаж яваа урлаг, соёл, спортын зүтгэлтнүүд хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амьдралаараа Монголын шинэ түүхийг бүтээж буй багш, эмч, малчин, уурхайчин, цагдаа, шүүгч, орчуулагч, аврагч, сувилагч зэрэг олон салбарын гавъяат үйлсийн эзэн иргэд маань Төрийн эрхэм дээд цол одон медаль хүртэж байна. Монгол улсын соёл урлагийн салбарт бүтэн жарны туршид зүтгэж, ард түмний сэтгэлд шингэсэн олон дууг дуулан өөрийн өвөрмөц дэг сургуулийг буй болгож 1962 оноос хойш өнөөг хүртэл 10000 гаруй тоглолтод оролцон сонгодог болон үндэсний урлагийг хөгжүүлэх, суртчлах их үйлсэд он удаан жил онцгой гавъяа байгуулан ажилласан Ардын жүжигчин, нэрт дуучин Б.Зангад гуай Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Үндэсний язгуур урлагийг өвлөн уламжлах, судлан шинжлэх, суртчилан таниулах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй МУСГЗ морин хуурч Ц.Цэрэндорж гуай МУАЖ цол хүртлээ. Монгол улсын Ардын цолтнуудын эгнээ ариун үйлсээрээ манлайлж яваа шилдгүүдээр өргөжиж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын хүн эмнэлгийн эрхлэгчээр 34 жил ажиллаж ардынхаа эрүүл, энхийн манаанд 57 жил зүтгэж буй ахмад эмч Н.Чадраабал бусад олон эмч гавъяат цол хүртэж байгаа. Энд гавъяат цол хүртсэн хоёр хүнийг онцолж хэлье гэж бодож байна. Дорнод, Ховд аймагт олон жил мал, маллаж олон сайхан хүүхэд өсгөж, төрүүлсэн хоёр сайхан ээж малчин Монгол улсын гавъяат цол хүртлээ. Мөн онцгой байдал улс оронд тохиолдож буй хүнд хэцүү зүйлийн эсрэг тэмцэж явсан манай онцгой байдлын ажилчин аврагчдын дундаас анхны гавъяат цолтон төрснийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Уул ,уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж үйлдвэрлэлийн техник, технологийг боловсронгуй болгох үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлого боловсруулах мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд манлайлан ажиллаж буй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, уулын инженер Д.Даваасамбуу Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртлээ. Монгол хүний тэвчээр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг бөхийн спортоор тив дэлхийд дамжуулж олон түмний итгэл хүндлэлийг хүлээсэн олон тамирчнаа төлөөлж бөхийн жүдо барилдааны мастер тэмцээний хошой аварга С.Мияаэрагчаа МУГТ цол хүртэж байна. Монгол төр хөдөлмөр бүтээлээрээ манлайлагч иргэдийнхээ гавъяа зүтгэлийг Үндэсний их баяр наадмын босгон дээр ийнхүү үнэлэн урамшууллаа. Шагнал хүртсэн иргэддээ, тэдний ард байсан бүх хүнд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол төрийн өндөр, дээд гавъяа шагналаар олон иргэд шагнуулж байна. Бусад хүмүүс шагналуудаа зохих хүмүүсээс нь хүртээх болно. Монгол хүн Төрийн их баяр наадмаа бүтэн жил хүлээдэг. Өнийн түүхийг сануулж, өрнөх ирээдүйг бүтээх урам зориг хайрладаг Үндэсний их баяр наадам бол Монгол соёлын төгөлдөр их ёслол юм. Хотол олноороо сайхан наадаж улам ихийг хийж бүтээхийн бэлэг ерөөлийг өргөе.

2015.07.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин О.Гансувдын " Миний ээж хөөрхөн " тоглолт 4 сарын 27нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Д.Алтангэрэл: Гүүр ашиглалтад орвол түр гармыг татан буулгана

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Титаник” хөлөг онгоцны анхны үдийн зоогны цэсийг 140 мянган ам.доллароор худалдан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Дуучин О.Гансувдын " Миний ээж хөөрхөн " тоглолт 4 сарын 27нд болно

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

“Элэгний эмгэггүй Архангай" төслийн үр дүнгийн танилцуулга уулзалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Видео тоглоомын хувь заяа хаашаа эргэж байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Дэлхийд байхгүй тэнэглэлээ болиоч

...

Дэлгэрэнгүй » 2018.04.25

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.26

З.Энхболд: 21 аймагт ипотекийн зээлийн хүү 5 хувь боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнайг ажлаас нь чөлөөллөө

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Ардчиллын анхны ялалт, анхны суурь Эрдэнэтээс эхтэй

...

Дэлгэрэнгүй » 2015.12.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

MAGIC CHOICE сургалтын төв шинэ жилийн урамшуулал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.19

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

Ц.Оюунбаатар: Улаанбурхан есдүгээр сараас дахих магадлалтай

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07