Иргэд “Монгол төрийнхөө далбаа” -г мэддэггүй юу!!!

Баяр наадам ойртсон энэ өдрүүдэд гудамж, зах дээр "Төрийн далбаа"-г худалдаалж эхэлжээ. Тэгвэл жилийн жилд сөхөгддөг нэг асуудал бол хуурамч төрийн далбааг оруулж ирэн худалдаалж буй явдал. Энэ асуудлыг ярилцаж, хэлэлцдэг ч эрээнээс буруу хийсэн "Монгол төрийн далбаа"-г ганзагын наймаачид оруулж ирсээр байгаа нь асуудлын гол болоод байгаа билээ. Хэрэв зээ уг хуурамч төрийн далбааг наймаачид оруулж ирэхгүй байвал болчихмоор. Гэтэл иргэд үүнийг нь худалдан авч байгаа нь тэднийг өөгшүүлж буй хэрэг. Угтаа бол төрийн далбаагаа мэддэг хүмүүс нь авахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэсэн хэдий ч хуурамч төрийн далбааг худалдан авагчид байгаа болохоор наймаачид урьд хөршөөс буруу хийгдэж бүтээгдсэн төрийнхөө далбааг зарж борлуулах нь буурахгүй байгаа юм. Эх орныхоо жижиг дунд үйлдвэрлэлд оёх эрхийг нь төрөөс өгчихөж болдоггүй юм уу гэсэн асуултыг дэшүүлье. Тэрхүү оёх эрхийг нь авсан үйлдвэр нь стандарт, хуулийнхан дагуу төрийн далбаагаа үйлдвэрлэж дотооддоо хөрөнгө оруулалт хиймээр байх юм. Хоёр хоногийн дараа буюу энэ сарын 10-ны өдөр Төрийн далбааны өдөр тохионо. Энэ өдрөөр байгууллага, аж ахуй нэгжүүд төрийн далбаагаараа бахархаж гаднаа байршуулдаг. Гэтэл төрийнхөө хуурамч далбааг намируулсан байх нь олонтаа. Ганц үүгээр ч зогсохгүй төрийн томоохон айлчлалын үеэр Монгол улсын төрийн далбааны гал, дөлийг буруу зөрүү хийсэн асуудал гарч байдаг нь эмгэнэл болсон. Иргэдийн хувьд Монгол төрийнхөө далбааг мэддэггүй, эсхүл мэдсэн ч мэдээгүй дүр эсгэдэг үү гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Учир юу гэхээр худалдаалж байгаа төрийн далбаа байна гээд авах биш. Харин төрийн далбаагаа стандартын шаардлага хангаж уу гэдгийг эхлээд харчих хэрэгтэй.Хамгийн наад зах нь соёмбо тэмдэг, дөл нь зөв байгаа эсэхийг л мэдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хуурамч төрийн далбаагаа залах ирээдүй биднийг тосож байж ч мэдэх нь ээ. Х.Даваа

2015.07.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Хүртээмжтэй боловсролыг хос мэргэжилтэй эзэмшээрэй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Малайзад хар тамхины хэргээр цаазын ял сонссон Н.Золзаяагийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.27

Өршөөлд хамрагдаагүй Н.Энхбаяр Засгийн газрыг огцруулж "өшөөгөө авна"

...

Дэлгэрэнгүй » 2015.10.30

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

Ерөнхийлөгчийн хоригт УИХ-ын Тамгын газар засвар хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.24

Орхон аймгийн ЗДТГ-ын ажилтны мөнгө “идсэн” түүх АТГ-ынхны чихэнд хүрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Өмнөх засгийн газар маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Ж.Мөнхжаргал: Вьетнамаас ажиллах хүч авах тухай яриа хэлэлцээр хийгдээгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29