А.Сүхбат, Г.Өсөхбаяр нараар Монгол наадам дутахгүй

Монгол Улсад долоо түрүүлсэн Ш.Түвдэндорж аваргын ид цагийг үеийн үед дурссаар ирсэн. Өдгөө ч дурссаар. Өнөөдөр түүнгүйгээр Монгол наадам болж л байна. Улсын наадамд тав түрүүлсэн Д.Дамдин аваргыг дурсаж л сууна. Өдгөө түүнгүйгээр наадамд болдгоороо болж байна. Улсад 10 түрүүлсэн Х.Баянмөнх, зургаа түрүүлсэн Ж.Мөнхбат, 12 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ нарыг барилдсангүй гээд цэнгэлдэхийн сандал хоосон байсангүй. Монгол наадам цагийн цагт болдгоороо болж, өргөн түмэн цэнгэдгээрээ цэнгэж ирсэн. Тэгэхээр чавганц шиг хэрүүл хийж байгаа Г.Өсөхбаяр, А.Сүхбат хоёр барилдахаа болчихуул яасан юм. Та хоёртой хоёргүй ард түмэн цэнгэж л таарна. Хотлоороо цэнгэдэг Монгол түмний наадам болох гэж байна. Бүстэй бүхэн хусуур хавчуулж, булчинтай бүхэн зодог өмсмөөр тийм л цаг үе. Эрдэмт уяачид уяан дээр морьдтойгоо зогсоо зүүрмэглэж байгаа сайхан цаг санж. Өдийд эрхий мэргэн харваачид тэнгэрийн өехий ширтэж, ур ухаанаа ид жагсаасан, иртэй бөхчүүд нь хурд баяраа битүүхэн тандаж, хэнийг хэрхэн давах тухай л бодож суугаагаас биш унах тухай боддог цаг биш аж. Ийм л дулаахан цагийн хөлд дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар хэвлэлээр дайтаж байна. Дайны утга учир нь зүүний магнайг булаалдаж байгаа юм байх. Цагтаа уран мэхийг уралдуулж байсан хоёр сайхан аварга маань дөч шүүрсэн насандаа авгай хүүхнүүд шиг хэрүүл хийж байгаа нь Монгол наадмын сүрийн баахан дарж байна уу даа гэмээр. Энэхүү хэрүүл нь сүүлдээ баахан улстөрийн шинж чанартай болж байгаа нь бүр ч эмэгнэлтэй. А.Сүхбат аварга нам эвсэл ч ярьж байх шиг. Өнөөх Г.Өсөхбаяр нь ч Бөхийн холбоо энэ тэр гээд сүрхий улстөржих янзтай. Та нарт улстөр ямар хамаатай юм бэ. Ер нь тэр дүрэм журам байдаг бол түүгээрээ л баруун зүүнээ магнайлна биз дээ. Нэг нь Бөхийн холбоон дээр гүйж очоод л нөгөөдөх нь хэвлэлийн хурал зарлаад л хөл болох хэрэг байна уу. Түмний элэг доог л болж байна шүү дээ. Ид цагаа өнгөрөөсөн хоёр аварга ахиад түрүүлнэ гэж юу байхав. Баруун зүүнээ магнайлаад л начинаа төрүүлчихвэл болоо юм биш үү. Ер нь та хоёр барилдахгүй байвал яасан юм. Та хоёроор Монгол наадам дутахгүй шүү дээ. Цаана нь жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийсэн хангал буга шиг залуус дүүрэн байна. Тэднийгээ хараад цэнгэчих түмэн нь байна. А.Гал

2015.07.08

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Босго давах боломж

...

Дэлгэрэнгүй » 2018.06.20

Д.Хосбаяр: “Атмор” илүү нээлттэй улам өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг компани болохыг зорьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Их түмэн санаачилга” хөтөлбөрийн Зөвлөлдөх хорооны уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж нэг хүүхэд амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Б.Лхагважав: Бидэнд эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

Хоёр хөршийн төмөр замын бодлогоос Монголд ирэх хонжоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.19

“Ишиг эврээ ургахаар” эхийгээ байтугай мөргөх юм даа

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Саналын хуудас, техник хэрэгслийг хүргүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.18

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, экспортлохыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 72 дугаар байрт жагсав

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Оюутнуудын хичээлдээ ирж, явах нийтийн тээврийн зардлыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Оргилсон сэтгэлийн утсыг рокоор хөндөн зугаацагч

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

“Бид нэг гэр бүл” хандивын аян үргэлжилсээр байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.05

ДОХ-оор нас барагсдын тоогоор Монгол улс Азид сүүлээсээ нэгдүгээрт бичигдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.26

С.Жавхлан: Би найман жил балай, мэдрэл муутайгаараа дуудуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

416.5 мянган мал хорогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Солонготын даваанд урссан химийн бодисуудыг саармагжуулж, нөхөн сэргээлт хийжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.25

Хүнсний аюулгүй байдал- Хүн бүрийн зүтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

Аавуудад өгөх алтан зөвлөгөө

...

Дэлгэрэнгүй » 2017.01.19

Хятадын Шенхуа Группийн дэд дарга амиа хорлов

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02