ИНЕГ-ын Ц.Эрдэнэбилэгийн адгийн 10 баримт

ИНЕГ хэмээх ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж байдаг айлд эзэн суух гэсэн санаархал хэн бүхэнд бий. Тэгвэл энэ их айлын эзнийг түр орлон гүйцэтгэхээр Ц.Эрдэнэбилэг хэмээх нөхөр томилогдож байсан нь саяхан ч тэрээр богино хугацаанд ихээхэн “ажил” амжуулсныг эх сурвалж баримтаар өгүүлсэн юм. Тодруулбал, тэрээр өнгөрөгч хугацаанд ИНЕГ буюу төрөөс удаа дараа мөнгө завшсан “ажил” амжуулсныг дэлгэсэн хэрэг. Ц.Эрдэнэбилэгийн хувьд ИНЕГ-т цоо шинэ хүн биш, энэ байгууллагад хэлтсийн даргаас эхлээд тодорхой алба хашиж явсан туршлага бүхий хүн. Тийм ч учраас Ц.Эрдэнэбилэг нь ИНЕГ-ыг эгээ л хувийн компани шигээ санан ажиллаж байгааг ч тал талаас гомдоллох болсон. Тэгэхээр орлон тоглогчийн тухайд баримт дэлгэхээр шийдсэн хэрэг. Баримт:1, Орон сууцны хөнгөлөлт нэрээр 24 сая төгрөг авсан байна Ц.Эрдэнэбилэг нь 2009 онд орон сууцны үнийн хөнгөлөлт нэрийдлээр ИНЕГ-аас 24 сая төгрөг авчихаж. Ингэхдээ 26 хүний хамт гурван тэрбум 646 сая төгрөг байгууллагаас гаргаж авсан байдаг. Үүний баримтаас иш татвал ИНЕГ-ын даргын 2009 оны арванхоёрдугаар сарын 29-нийн өдрийн 583 тоот тушаал гарч, уг тушаалын хоёрдугаарт “Орон сууцны хөнгөлөлтөд зарцуулах 3 646 000 000 /гурван тэрбум 646 сая төгрөг/-ийг зохих журмын дагуу зарцуулахыг Санхүү төлөвлөлтийн ерөнхий менежер /Г.Наранцэцэг/-т зөвшөөрсүгэй” гэсэн өдгөө бидэнд баримтаар бий. Баримт:2, Орон сууцны хөнгөлөлт нэрээр 30 сая төгрөг авчээ Мөн 2015 онд тэрээр гурван хүний хамт орон сууцны хөнгөлөлт нэрээр 90 сая төгрөг авсан нь баримтаар бий. Ерөөсөө ИНЕГ-ын ажилчид бүгд орон сууцгүй бололтой. Алба хэлстийн даргаас эхлээд даргын орлон гүйцэтгэгч хүртлээ дэвшин ажилласан Ц.Эрдэнэбилэг яагаад байгууллагаасаа удаа дараа орон сууцны хөнгөлөлт нэрээр мөнгө аваад байдаг билээ. Амьдрах сууцгүй хүн үү гэх мэт олон асуулт ургаж таарна. Мөн албан баримт сөхвөл ИНЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Т.Лхагвасүрэнгийн 2014 оны зургадугаар сарын 11-ний өдрийн А/278 тоот тушаалаар Ц.Эрдэнэбилэг нарын нэр бүхий гурван хүнд мөн хөнгөлөлт үзүүлжээ. Үүнд дурдахдаа “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 7.1.7, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, “Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэхийн журам”-ын 2.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн тушаажээ. Ингэхдээ “Өөрийн хүсэлт эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зэргийг харгалзан Эдийн засгийн зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Эрдэнэбилэг, Шалгалтын нислэг зураглалын албаны дарга Ж.Баярсайхан, Харуул хамгаалалтын албаны жижүүр Д.Отгондулам нарт тус бүр 3000000 /гучин сая төгрөг/ олгосугай. Орон сууцны хөнгөлөлтийн үнийг холбогдох зардлаас олгохыг Санхүү, эдийн засгийн газар /Л.Нэргүй/-д даалгасугай гэжээ. Баримт:3, Албаны 300 сая төгрөгөөр орон сууц авчээ Хамгийн сүүлд буюу 2015 онд Хан-Уул дүүрэгт байх “Монгол” дээд сургуулийн дэргэд 190 метр квадрат орон сууц худалдан авахдаа мөн л албанаас 300 сая төгрөг гаргуулж авсан албан бус баримт байна. Баримт:4, Төрийн 6 сая төгрөгөөр 2 ширхэг “iphone 6” авлаа Тэрээр 2015 онд “iphone 6” хэмээх утас хоёр ширхэгийг хувьдаа авахын тулд албанаас зургаан сая төгрөг гаргуулаад авчихсан байх юм. Энэ мэтчилэн төрөөс чухам яаж их бага хэмжээгээр мөнгө хумслах тухайд олон жил суралцаж туршлага суусан нөхөр бололтой. Баримт:5, Ц.Эрдэнэбиэгийн хүү төрийн мөнгөөр гадаадад сурдаг Ц.Эрдэнэбилэг өөрийн төрсөн хүүгээ Канад улсад “Агаарын хөлгийн хөдөлгүүр ашиглалтын инженер” мэргэжлээр сургаж байгаа аж. Дашрамд дурдахад ганц Ц.Эрдэнэбилэг ч биш ИНЕГ-ын алба хаагчид төрийн мөнгөөр өөрсдийнхөө хүүхэд болон ах дүү, амраг садангуудаа гадаадад сургадаг баримтыг бас дэлгэсэн юм. Баримтаас дурдвал, АНУ болон Канад улсад зургаан мэргэжлийн дагуу 48 оюутныг гадаадад төрийн мөнгөөр сургаж байгаа аж. Баримт:6, Мөнгө идэх арга Ц.Эрдэнэбилэг ИНЕГ-ыг түр орлохоор ирсэн даруйдаа шууд лого-г солих ажиллагаа явуулж, төд удалгүй өөрийнхөө суудаг өрөөг ихээхэн хэмжээний мөнгө гаргуулж, танилынхаа компаниар засуулахын зэрэгцээ Иргэний нисэхийн ойн хүрээнд хэмээн актлагдсан онгоцыг гадна талбайд байрлуулах мэтээр шоудаад эхэлжээ. Энэ бол бага ч гэсэн мөнгө идэх арга хэмээн үзэж байна. Баримт:7,Хувцас шинэчлэх 11 сая төгрөг хаашаа орох вэ Мөн л тэр даруйдаа Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарын хувцасыг шинэчлэх нэрээр тендерийн хууль зөрчин “Шилмэл загвар” агентлагт захиалж, 11 сая төгрөгөөр оёулжээ. Энэ мөнгийг “Шилмэл загвар” компанид шилжүүлээгүй бөгөөд чухам хэд нь хаашаа орж хэсэг нь хэнд очихыг мэдэхгүй байгаа аж. Үнэн хэрэгтээ энэ хувцасыг солих шаардлагагүй байсан гэдэг. Баримт:8, Туршлагатай ажилчдаа халж байна Хамгийн аюултай нь тэрээр өндөр хариуцлага бүхий энэ салбарын туршлагатай алба хаагчдыг дарамталж, өөрөөр нь өргөдлийг нь бичүүлж халсаар байна. Харин хаана ямар алба хашиж байсан нь үл мэдэгдэх нөхдийг олноор авчирсан нь тус байгууллагад сөргөөр нөлөөлж байгааг ч нуугаагүй. Нисэх гэдэг бол өндөр хариуцлага, хамгийн чухал салбар. Уг нь агентлагийн орон тоо нь 106 алба хаагчаар батлагдсан ч Ц.Эрдэнэбилэгийг очсоноос хойш даруй 130 болж өссөн нь цалингийн давхардлаас эхлээд ихээхэн асуудал үүсч байгаа аж. Баримт:9, ОХУ-д онгоц саатжээ Нийгмийн чухал салбарт ийнхүү доголдол үүсч байгаагийн нэг том илрэл нь саяхан Германаас ирж байсан онгоцонд техникийн зөрчил гарч, улмаар ОХУ-д 60 зорчигчийг буулган орхиж, ихээхэн бухимдал үүсгэжээ. Баримт:10, Төрөөс жилд есөн тэрбум төгрөг авна гэнэ Гэтэл төрөөс хумслахын дон туссан Ц.Эрдэнэбилэг “Сум дундын нислэлийг сэргээх төсөл” хэрэгжүүлээд хологбдх хурал болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар оруулахаар чичэрч байна. Энэ төсөлд жилд төрөөс есөн тэрбум төгрөгийн татаас авахаар тусгаж өгчээ. Жич:Дээрх бүхэн баримтаар байгааг дуулгах нь зүйн хэрэг байх Ийм л идэж уухын арвин туршлага бүхий нөхөр Ц.Эрдэнэбилэгийг ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж байдаг төрийн өмчит байгууллага толгойлуулна гэдэг яавч болохгүй асуудал. Тэр өнөөдөр албан ёсоор энэ айлын эзэн болоогүй, түр орлон гүйцэтгэж байгаа. Гэтэл түр орлож байхдаа ийн аяглаж байгаа нөхөр жинхэнэ албан ёсны эзэн болчихвол өөрийнхөө хувийн компани шиг санах бололтой. Тиймээс ИНЕГ хэмээх өндөр хариуцлагатай хийгээд ихээхэн мөнгө эргэлдэж байдаг байгууллагыг ийм хүнд хэрхэвч даатгаж боломгүйг салбарын сайд, бусад эрх мэдэлтнүүд анхаарахад илүүдэх юун. А.Гал

2015.07.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хэдий болтол азанд найдаж амьдрах вэ, Монголчууд аа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147