Сайн дурын уран сайханчид

Хөдөө сум, аймаг, хот суурин гээд ер нь хаа л бол хэсэгхэн сайн дурын уран сайханчид байдаг даа. Ямар ч урилгагүй хэрнээ тайзан дээр гарчих гэж гүйгээд, эсвэл найрын хойморт суучих гээд байдаг. Хэрвээ тайзан дээр гаргачихвал дуулж чадахгүй. Бараг солгой хоолойтой хэрнээ их дуртай нөхөд байдаг шүү дээ, хаа газар. Нөгөө талаар огт боловсроогүй сэрүүн зүүдэлсэн сайн дурын уран сайханчид алийг тэр гэхэв ээ. Гэтэл энэ маань улстөрд олшрох төлөвтэй болчихлоо. Албан тушаал, айсуй сонгуулиар мандат горилсон бүлэг хүмүүс нэгдээд сайн дурын хамтлаг байгуулчихаж байгаа харагдах юм. Нөгөө талаас ийм дуртай урансайханчдыг ах нар нь турхирч, нийгмийн өнгөн дээр гаргаад байдаг бололтой юм. Өөрсдөө ил гарч болохгүй болохоор нь дарга нарынхаа өөдөөс нохой шиг тавьчихаад л инээж суудаг аж. Цаадуул нь ч “Нохойд барьдаг мод” болчихсон гэдгээ мэдэхгүй зангиа зүүж хоолой засаад л дайраад байхыг нь яана,аа. Тухайлбал, АН-ын шинэчлэлийн хөдөлгөөн гэж нэг сайхан дурын уран сайханчид байна,аа. Бүр нэг дуртай гарууд. Муусайн сайн дурынхны шинэчлэл хийнэ гэж юу байна вэ. Дүрдээ орчихсон нөхдийн албан тушаалын хэнээрхэлийг л ах нар олж харчихаад хөөргөөд байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш тэдэнд мэдэх чадах юм байдаггүй нь илт. Миний санаж байгаагаар энэ “уран сайханчид” АН-ын 25 жилийн ойн баяртай зуузай холбох шахам гараад ирсэн. “Энэ намд шинэчлэл хэрэгтэй”, “Нам дотоод ардчилалгүй болчихлоо”. “Дарга цэргээ солино” гээд баярын хурал үймүүлснээр эхэлсэн санагдана. Уг нь шинэчлэл хийх гэж байгаа бол дарга нараа хөөх биш, эгэл гишүүдийнхээ дунд ажиллаж, тэдний санаа бодлыг сонсож нэгэн зорилгын дор хөдөлмөөр юм. Гэтэл тэд тэгсэнгүй. Сайн дурын уран сайханчид маань шууд л баярынхаа хурал дээр дарга нараа хөөж, улмаар удаа дараа хэвлэлийн хурал хийж, намынхаа хэдэн дарга нарыг л хэвлэлээр зүхээд байв. Ингэж лав шинэчлэл хийхгүй нь ойлгомжтой. Сайн дурын уран сайханчдын багт П.Галиндэв, Л.Наранбаатар, М.Мөнхжаргал, С.Мөнхбаатар, М.Алзахгүй, Э.Бямбацэрэн гээд жийгдчихсэн гарууд байдаг бололтой. Бас нэг аймгийн уяачдын холбооны тэргүүн ч нэмэгддэг шиг санагдаж байна. Эд нар яг л дээр дурдсан шиг тайзан дээр гарчих гээд солгойроод байгаа сайн дурынхан, өөр юу ч биш гэдгээ удаа дараа харууллаа. Гэтэл сайн дурынхан бүр ч оодров. З.Энхболд, Ч.Сайханбилэг, Л.Эрхэмбаяр нарын өмнөөс ажлыг нь хийгээд л яваад байх юм. Өнгөрөгч долоо хоногийн нам гүмийг эвдэж, сайн дурынхан МАН-ыг сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгааг шүүмжлэн Засгийн газраас гарах ёстой гэв. Тэр сайн дурын зохицуулагч П.Галиндэв нь өөрийгөө ерөөсөө л АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд гээд итгэчихсэн бололтой. Юу гэсэн гээч. “МАН-ыг сөрөг хүчний ажлаа хий хяналт тавьж ажилла гэдэг сонголт хийсэн. Гэвч шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар сөрөг хүчин МАН-тай хамтран эдийн засгаа босгож, олон жил ярьсан томоохон хуулиудыг батлах зорилтууд тавьсан боловч нэг ч ажил хийгдсэнгүй.” Гэх зэргээр авч өгөв. Ерөөсөө л З.Энхболдын ажлыг шуудхан хийчих юм. Н.Дөл

2015.07.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Хаврын чуулган нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Нийгмийн маркетинг 2017 форум болно

...

Дэлгэрэнгүй » 2017.05.11

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Монгол хүний нэр хүнд амь наснаас ч үнэтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21

УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно

...

Дэлгэрэнгүй » 2015.12.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18