Тэгш ой тойрсон таагүй мэдээллүүд

Үндэсний их баяр наадам эхлэхэд найм хоног үлдлээ. Хангайн бүсийн аймгуудад зуншлага сайнгүй, тэр хэрээр айраг, цагаан идээ ч ховор байгаа дуулдана. Гэсэн хэдий ч ойн баяр тэмдэглэж, одон түгээхийн тулд хүмүүн биеийг олсон мэт хэв шинжид орсон монголчууд хэдийнэ наадамдаа бэлтгэж эхэлжээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал энэ зун тэгш ой, тэмдэглэлт наадам ховор байх дүр зураг гарчээ. Гэхдээ л Ховд аймгийн Буянт сум ирэх есдүгээр сарын эхээр 90 жилийн ойн баяраа Ардын хувьсгалын ойтой хамт тэмдэглэнэ гэсэн албан ёсны мэдээллээс харвал түмний цэнгэл бүтэн улирал орчим үргэлжлэх нь тодорхой боллоо. Тэр дундаа Увс аймгийнхан өнөө жил өргөн дэлгэр наадах төлөвтэй. Учир нь тус аймгийн 90 жилийн ойтой зэрэгцэн Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давст гэсэн зургаан сумын иргэд ойн баярын “бялуу” хүртэнэ. Мөн Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дундговь аймгийн нийт 20 орчим сум наадмын буянаар өвлийн бэлтгэлээ хойшлуулахаар болоод байна. Үүнээс гадна Булган аймгийн хоёр сум тэгш ой тэмдэглэхийн зэрэгцээ Сайхан сум 40 гаруй мянган адуу тоолуулсан тул “Дөрвөн түмэн” адууны баяр тэмдэглэхээр болжээ. Өнгөрсөн жил Төв аймгийн Өндөрширээт сум түүхэн ойдоо зарцуулж 330 орчим сая төгрөг хоёр өдрийн дотор үрж дуусгасан, үүний 130 орчим сая төгрөгийг Орон нутаг хөгжүүлэх сангаас гаргасан гэдэг баримтаар тооцвол энэ жил тэгш ой, тэмдэглэлт баяр хийх сумууд ойролцоогоор 6.6 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Энэ нь 120 хүүхэдтэй таван цэцэрлэг бүтээн байгуулах хөрөнгө юм. Үүнээс гадна өнөө жилийн тэмдэглэлт баяр УИХ-ын сонгуулиас өмнө болж буйгаараа ихээхэн онцлогтой. Учир нь нэр дэвшигчид, УИХ- ын гишүүний суудалд горилогчид ирэх жилийн наадмаар иргэддээ таалагдана гэвэл дэндүү хожимдсон зүйл болно. Тийм учраас ойн баяр, олон наадмуудын бай, шагнал өмнөх жилүүдээс өсөх магадлал өндөр байгаа юм. ТЭГШ ОЙГООР БИД ХЭДЭН СУРГУУЛЬ “ЗАЛГИВ” Ардын хувьсгалын он жилүүдэд амны цаас шиг дэмий үрсэн их хөрөнгийг тооцох ямар ч боломжгүй. Мөн энэ мөнгөөр хэдэн эмнэлэг барьж, хэдэн ажлын байр бий болгох байсан тухай ч судлах аргагүй. Тиймээс өнгөрсөн жилийн наадмын төсвийг тойрч цөөн тоо бодож үзье. Өнгөрсөн жилийн хувьд 160 сум тэгш ойн баяр тэмдэглэсэн. Эдгээр сумын баяр наадмын төсвийг судалгааны байгууллага ойролцоогоор 51 тэрбум төгрөг хэмээн тооцон гаргажээ. Үүнээс үндэсний бөхийн бай шагналд нийтдээ хоёр тэрбум 550 сая төгрөг зарцуулсан байх юм. Харин энгэрийн тэмдэгт нийтдээ 127 сая 500 мянган төгрөг зарлагаджээ. Тодруулбал Булган өнгөрсөн жил аймгийн баяр наадам, сумын наадам / аймгийн төвийн наадам/ гэсэн хоёр баярыг нэг цэнгэлдэхээ долоо хоногийн дотор хийхдээ 300 гаруй сая төгрөг зарцуулсан байх юм. Энэ мэтээр тооцож үзэхээр өнгөрсөн зун бид багаар бодоход 24 дунд сургууль, 25 цэцэрлэг барих хэмжээний зардлыг задгай мөнгө шиг цацаж дуусгажээ. Итгэхгүй бол та өрсөлдөх чадвараараа улсдаа тэргүүлдэг Орхон аймгийг 2013 онд 217.3 сая төгрөгөөр наадсан тухай баримтыг дурын цахим хуудсаас хайлт хийгээд үзэж болно. Энэ бол ард түмний татварын мөнгө, сум орон нутгаа гэсэн сэтгэлтэй иргэдийн халуун сэтгэлийн хандивыг ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулдгийн тод жишээ юм.Үүний цаана маш олон сумын төв нүүрэн талын хашаануудаа өнгө ижилсүүлэн будаж, баярын талбайн дотор талд шавар нялахаас өөр олигтой зүйл хийж амжилгүй айраг цагаа, мах шөлөнд хамаг төсвөө баржээ. Үнэндээ ийм хэв шинж өмнө ч байсан. Одоо ч энэ байдал яг хэвээрээ. ТЭМДЭГЛЭЛТ ОЙГООР БИД ЮУ БҮТЭЭВ Тэмдэглэлт баяраар далимдуулж Орон нутаг, Сум хөгжүүлэх санг дундлах их үйлсэд ханцуй шамлан орцгоов.Улсын хэмжээний бизнесмэнүүдээс төрөлх сумынхаа ойд зориулсан мөнгөн хандив гуйхад мэргэшив. Нийслэлд оршин суугаа уугуул иргэдээс урлагийн тоглолт гэсэн сайхан нэрээр халхавч хийж, мөнгө “сааж” гаршив. Хөрөнгө босгох зохион байгуулалттай их ажлыг орон нутгийн цөөн удирдлага төрийн ажлаас илүүд үзэв. Жирийн малчин өрхөөс багаар бодоход таваг ааруул авч байж салдаг арга барилаа уламжлал болгов. Хурааж, хуримтлулсан бүхнээ хэдхэн хүн суугаад хуваахад мэргэшив. Айл бүхэнд “Ойн тэмдэг” төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Энэ бүхний эсрэг талд тэрбум төгрөгөөр бүтсэн нохойн хөшөөтэй, эс бөгөөс дэлхийд байхгүй шийдвэр гаргаж Халх голын хөвөөнд Шумуул гэдэг биологийн амьтанд зориулж хөшөө босголоо. Ийм өвөрмөц хийгээд ямар ч ашиг тусгүй гэнэтийн “бэлэг”-ээ сумын удирдлагууд “Ялалтад хүрэхэд энэ амьтан хамгийн их тус хүргэсэн” гэсэн тайлбар хийж, телевизээр гарахыг илүүд үзэх болов. ТЭМДЭГЛЭЛТ БАЯРЫН ДАРАА БИДЭНД ЮУ ҮЛДЭВ Үнэндээ энэ бол маш ойлгомжтой асуулт. Уг нь, Орон нутаг хөгжүүлэх сангаас хөрөнгө гаргасан, хандив тусламж гуйсан зэргээр тооцвол сумын дэд бүтэц өдийд чамлахааргүй хэмжээнд хүрэх байлаа. Ядахад л сумынхаа төвийн ойролцоо байдаг зам, гармаа аюулгүй болгож дөнгөхөөр байв. Мөн нурах дөхсөн сургууль, цэцэрлэгтээ урсгал засвар хийж, хүн эмнэлгээ өргөтгөхөд ч боломжтой хугацааг ардаа үдлээ. Улсаас төсөв гаргавал нийтийн өмчийг засварлана гэдэг сэтгэлгээгээ аль эрт халчих боломж ч хангалттай байлаа. Гэтэл ард түмний нийтийн мөнгийг ингэж хайр гамгүй зарж, цалгиасны дараа аймгийн төв, сумын баяр наадмын талбайн эргэн тойрны дүр зураг ямаршуу болж үлддэг тухай ярихын ч хэрэггүй болжээ. Маш товчхондоо ийм байдал руу орон нутгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хангалттай хол түлхжээ. Гэтэл бодит байдал дээр овоолж үзвэл овоо толгод шиг болохоор их хэмжээний хог, согтууруулах ундааны савнаас өөр юу ч үлддэггүй Монгол наадам, тэгш ойн баяр хэвээрээ л байна. Ядахад хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэртэй сум өнөөгийн Монгол Улсад алга. ТЭМДЭГЛЭЛТ БАЯРААР ХЭН ХӨРӨНГӨЖИВ Сумын заан цолны үнэмлэхийг суудлын машинаар “тулдаг” болсон сайхан цаг үед, үгүй бол үрээ түрүүлүүлж, үүцээдүүргэдэг томхөөрөгтнүүдийнэрэнүедэнэболбаслхэн бүхэнд ойлгомжтой асуулт. Тиймгүйсэн бол төрийн наадмын түрүү бөхийн тааварт нэр нь “дэвшиж” яваа шилдэг харчуул тэмдэглэлт ойн тавын давааг гэтэлж чадахгүй олноор өнхрөх байсан нь эргэлзээтэй. Гал уяагаараа нийлж, багаар бодоход 3-5 машины тэвш дүүрэн морь ачиж, газрын холыг ганц нэг алхмаар барах байсан гэдэг нь ч эргэлзээтэй. Мөн наадмын талбайдаа будаг нялахаас өөр бүтээн байгуулалт хийж амжаагүй байтал наадмын төсөв нь алга болчихдог байдал бүр ч эргэлзээтэй. Гэсэн атлаа сумын иргэдээс “босгосон” хөрөнгийг нь хамжиж халаасандаа хийчихээд, хүний урманд хүмүүнлэгийн үйл хийсэн түүх бүр ч эргэлзээтэй...

2015.07.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх өөрөө “ЖДҮ-чдийн "загалмайлсан эцэг" юм байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Х.Баттулга: Бид дайны нөхцөлд амьдарч байгаатай нэгэн адил болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгожээ, Улсыг хэн хохиролгүй болгох вэ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

10 жил утаатай ингэж "тэмцсэн", үр дүн хаана байна?

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

20 жилийн өмнөх хүн амины хэргийг шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Хулгай хар мөртэй гэдэг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Тариалан эрхлэлтийг дэмжих санд шинэ тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.18

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

Байнгын хороодын дарга нар томилогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Хулгайн гэмт хэргийн хохирогчдыг хайж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

НӨАТ-ын сугалааны өчигдрийн тохирлоос 17447 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.07

П.Лхагвасүрэн:Оюутны үндэсний тэтгэлгийг ирэх сарын дундуур улирлаар нь олгоно

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Улаангом сумын удирдлагууд: Бид зөвхөн тээврийн зардал олох гэж л зарсан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Ерөнхий сайд 11 сайдын нэрийг өргөн барилаа

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Д.Амарбаясгалан: Нийслэлийн нам асуудлаа шийдэж чадахгүй бол Удирдах зөвлөл хуралдана

...

Дэлгэрэнгүй » 2018.06.06

Г.Занданшатар: Нүүрсний хулгайчдад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгох шаардлагыг тавьж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.10.24

Гудамж зам талбайд энэ онд 500 хогийн сав, 500 сандал шинээр байршуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

“ХАБЭА, Мэргэжлээс шалтгаалах өвчний оношлогоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хурал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Орхон аймгийн ЗДТГ-ын ажилтны мөнгө “идсэн” түүх АТГ-ынхны чихэнд хүрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Нисдэг камер ашиглаж эргүүл хийж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Цаг үе үзэл бодол. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03