Д.Баярсайхан: Тухайн зээлийн 60 хувьд батлан даалт гаргаж болно

Манай улсын санхүү, бизнесийн салбарт зээлийн батлан даалтын тогтолцоо шинээр нэвтэрч, энэ харилцааг төлөвшүүлэх үүднээс Азийн хөгжлийн банкнаас төсөл хэрэгжүүлж байгаа юм. Энэ талаар зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхантай ярилцлаа. -Юуны өмнө зээлийн батлан даалтын талаар ойлголт өгөх нь зөв байх. Түүний цаад агуулга нь юунд чиглэж байна вэ? -Аливаа улс орон жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжиж, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэхийг чухалчилж, төр ч бодлогодоо тусгаж явдаг. Энэ явцад бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээний санхүүгийн бэрхшээл тулгарах нь дамжиггүй. Банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө нь хүрдэггүй ч юм уу янз бүрийн асуудал гарна. Тэгэхээр барьцааны хөрөнгө дутагдалтай иргэн, бизнес эрхлэгчдийн энэ орон зайг нөхөж үйлдвэрлэлийг нь дэмжиж тэтгэхэд манай сангийн зорилго чиглэж байгаа юм. Зээлийн батлан даалтын сангийн хуулиар банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж бид батлан даалт гаргадаг. Иймд бизнес эрхлэгчид маань юуны өмнө банк, санхүүгийн байгууллагад хандаж зээл авах хүсэлт, материалаа бүрдүүлж өгч таарна. Тухайн байгууллага, таны авах зээлийн баталгаа хөрөнгө хүрэлцэхгүй байна гэвэл бид түүнийг нь батлан даах юм. Жишээ нь, 100 сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргатал 20 саяын хөрөнгө дутагдалтай байна гэж тооцоолбол түүнд нь бид батлан даалт гаргаж өгнө гэсэн үг. -Нийт зээлийн хэдэн хувьд нь баталгаа гаргаж өгөх эрхтэй байдаг юм бэ? -Тухайн бизнес эрхлэгчийн хүссэн зээлийн 60 хүртэл хувьд батлан даалт гаргах эрхтэй. Батлан даалт гэдэг нь иргэний эрх зүйн маш том ойлголт л доо. Батлан даалтын гэрээнд манайхаас гадна зээлдэгч буюу бизнес эрхлэгч, зээлдүүлэгч буюу банк, санхүүгийн байгууллага гэсэн гурван субъект оролцоно. -Сангийн хөрөнгө санхүүжилт нь хаанаас ордог юм бэ. Ер нь Зээлийн батлан даалтын сангийн үүх түүх шинэхэн байна л даа? -Зээлийн батлан даалтын сангийн үүсгэн байгуулагч нь төр. Энэ санг анх таван тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулсан. Засгийн газар давхар батлан даагч гэдэг утгаараа бид дүрмийн сангийн хөрөнгөөс 20 дахин их төгрөгийн батлан даалт гаргах эрх нь бий. Өөрөөр хэлбэл, 100 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаж болно гэсэн үг. Хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо манай санд хяналт тавьж байгаагийн хувьд дүрмийн сангаа арав дахин өсгөсөн дүнтэй тэнцэх хэмжээний буюу 50 тэрбум төгрөгийн батлан даалт гаргах зөвшөөрөл олгосон байгаа. -Одоогийн байдлаар хэдэн төгрөгийн батлан даалт гаргасан бэ? -Өнөөдрийн байдлаар 364 зээлд 24.4 тэрбум төгрөгийн батлан даалт гаргачихаад байна. Үүний цаана бидний хийсэн судалгаагаар 1300 ажлын байр шинээр бий болгож, 3000 ажлын байрыг хадгалж байна гэсэн үр дүн харагдаж байгаа юм. Манай сан нэгэнт ашгийн бус учраас нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр өгөөжийг нь л чухалчилж байдаг. Таны түрүүний асуусан зүйлд нэмж хариулт өгөхөд, Зээлийн батлан даалтын тухай хууль 2012 онд батлагдсаны дараа зохион байгуулалт, санхүүжилтийн асуудлаа цэгцэлж шийдээд 2013 оны зургадугаар сараас батлан даалтаа гаргаж эхэлсэн. Энэ ажил маань цаашид улам өргөжиж, бизнес эрхлэгчид энэ үйлчилгээнд хамрагдсанаар санхүүгийн бүхэл бүтэн тогтолцоо болно гэдэгт итгэлтэй байна. -Батлан даалт гэдэг цэвэр итгэлцэл дээр суурилсан ажил байх. Бизнес эрхлэгчдэд тавьдаг шалгуур үзүүлэлт гэж байдаг. Бас аль салбарыг түлхүү анхаарах вэ гээд бодлого байгаа болов уу. Энэ талаар товчхон танилцуулна уу? -Манайд мөрдөж байгаа ЖДҮ- ийн тухай хуульд тэдгээрийг ангилсан байдаг. Энэ нь үндсэн үзүүлэлт болохоос гадна бодлогын баримт бичгийг баримжаа болгоно. Гэхдээ үүний дотор уул уурхай, архи, тамхины үйлдвэрлэл болон хууль бус зүйлд зарцуулах хөрөнгө мөнгөнд батлан даалт гаргахгүй. Харин чиглэл нь тодорхой, үр ашигтай, зорилтот бүлгийн эрхэлж байгаа үйлдвэрлэлд аль болох илүү анхаарахыг хичээнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн бүлгийн бизнес, хөдөө аж ахуйд жимс, жимсгэнийн үйлдвэрлэл гэдэг ч юм уу. Үүнээс гадна 3, 5, 10 гэхчлэн янз бүрийн хугацаатай зээлд батлан даалт гаргачихсан нөхцөлд энэ үйл ажиллагаа зогсох ямар ч боломжгүй. Тиймээс байнгын тогтвортой санхүүжилттэй байж гэмээнэ зээлийн батлан даалтын тогтолцоо нь санхүүгийн системд өөрийн орон зай, байр суурьтай болно. Цаашдаа манайхтай адил үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэх, хамтран ажиллах замаар улам өргөн хүрээг хамрах юм. -Азийн хөгжлийн банк / АХБ/-наас “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх” гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Манайд хэрэгжүүлж байгаа энэ төсөл 15-18 жилийн хугацаатай, 60 сая ам.долларын санхүүжилттэй бөгөөд манай улсын зээлийн батлан даалтын тогтолцоог төлөвшүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн үр дүнд бидний ажлын цар хүрээ өргөжиж, хүртээмж нь нэмэгдэнэ гэж харж байна. -Танай сангийн батлан даах хэмжээ нь тухайн бизнес эрхлэгчийн хүссэн зээлийн 60 хүртэл хувь байна гэсэн. Харин зээлийн дээд хязгаар нь хэд байж болох вэ? -Санхүүгийн зохицуулах хороо- ноос олгосон зөвшөөрлийн дагуу нэг зээлдэгчид дээд тал нь 500 сая төгрөгийн л батлан даалт гаргах эрхтэй. Энэ нь нэг талаас эрсдлийг харгалзах, нөгөө талаас хүртээмжтэй холбоотой. Дээр дурдсан нийт батлан даалтад зарцуулсан мөнгийг зээлдэгчийн тоотой харьцуулаад үзвэл дундаж нь харагдах байх. Үүнийг л хүртээмж гэж яриад байгаа юм. -Зээлд батлан даалт гаргахдаа эрсдэлийг хэрхэн тооцож байна вэ. Манайхан ч яаж ийгээд зээл авчихвал гээд байхаас ар талаа тооцоолохдоо маруухан улс шүү дээ? -Сангийн хуулийг хэлэлцэж байх үед энэ талаар нэлээд ярьж байсан. Засгийн газар үүсгэн байгуулаад хөрөнгө оруулж, давхар батлан дааж байгаагаас гадна зөвхөн энэ санд үйлчлэх Зээлийн батлан даалтын тухай хууль баталсан. Нөгөө та лаар бусад банк, санхүүгийн байгууллагыг “татаж унагах” магадлалтай учраас эрсдэлийг маш сайн тооцсон гэдгийг хуулийн төсөл дээр эхнээс нь ажиллаж, батлуулсан хүний хувьд итгэлтэй хэлж чадна. Бас батлан даалтынхаа 60 хувийг давхар даатгуулд хамруулж байгаа нь баталгаа болно. Үүнээс гадна нийт батлан даасан хөрөнгийнхөө 10 хувийг бэлэн мөнгөөр байлгана гэсэн заалт хуульд бий. Эрсдэлийг хязгаарлаж байгаа хамгийн гол хамгаалалт нь бид банк, санхүүгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж батлан даалтаа гаргадаг явдал юм. Нэлээд нарийн шүүлтүүртэй гэж хэлж болно. Банкны дүгнэлтийг үндэслэхийн дээр бид бас давхар хяналт хийнэ шүү дээ. Гэхдээ энэ нь хүндрэл бэрхшээл учруулна гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. -Зээлд батлан даалт гаргаад хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд практик дээр учир дутагдалтай зүйл юу ажиглагдаж байх юм бэ? -Засгийн газраас батлах учиртай Давхар батлан даалтын журам хүлээгдэж байна. Үүнийг батлаад гаргачихвал даатгалын компаниудтай хамтарч ажиллах боломж нээгдэх юм. Дээрх журмыг баталчихвал хууль, түүний хэрэгжилт бүрэн утгаараа цогцоор явагдах болно. Одоогоор энэ журам, бэлэн мөнгөний сангийн асуудал хүлээгдэж байгаа ч бид ажлаа явуулаад эхэлчихсэн. Ажлын явц боломжийн байгаа гэж хэлж болно. -Ямар нэг сан гэхээр л эрх мэдэл бүхий хүмүүс нь эргэлдүүлж, ашиг олчихдог мэтээр олон нийт ойлгоод байдаг. Хадгаламж зээлийн хоршоо шиг юм болох вий ч гэж болгоомжилж, бас харддаг. Танай сангийн хувьд? -Манай сан хэдийгээр батлан даалт гаргадаг ч бид бэлэн мөнгөтэй харьцдаггүй. Сангийн хөрөнгө гээд банкинд мөнгөө байршуулчихсан байдаг. Түүнийг хөдөлгөх ч ёсгүй. Харин бидний батлан даасан зээлдэгч төлбөрийн чадваргүй болж, баталгаа хөрөнгөөс нь төлбөрийг барагдуулаад ч хүрэлцэхгүй болсон тохиолдолд бид зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллагад нь түүний өмнөөс зээлийг барагдуулах юм. Хуулийн зохи цуулалтаар өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэсэн зүйл бидэнд одоохондоо алга. Хугацаа хэтэрсэн ч юмуу цөөн зээлийн тохиолдол бий. Гэхдээ бид оролцох хэмжээнд хүрсэн чанаргүй зээл байхгүй. Нэгэнт төр итгээд бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж тусалж байгаа болохоор манайхан бас хичээж зүтгэж ажилладаг байх л даа. -Санхүүгийн шинэ арга хэрэгсэл болох зээлийн батлан даалтын цаашдын ирээдүйн тухайд та ямар бодолтой байна вэ? -Зээлийн батлан даалтын тог- толцооны маргаашид би итгэл- тэй байгаа. Учир нь СЗХ-ны дарга байхдаа Зээлийн батлан даалтын тухай хуулийн төслийг боловсруулахад оролцож, өөрөө ахалж орж УИХ-аар батлуулсан учраас цаад агуулга, ач холбогдлыг нь илүү ойлгож байна. Манайд зайлшгүй шаардлагатай тогтолцоо. Мөн гаднын улс орны олон туршлага байна. Үйл ажиллагаа явуулаад хоёр жил болох хугацаанд болох, болохгүй зүйлээ эргэж харж дүгнэх болол- цоотой болсон. Гаднын зөвлөхүүд ажиллаж эхэллээ. Ийм сайхан цаг үе, нөхцөлийг алдаж болохгүйн дээр өөрийгөө харуулах боломж гэж харж байна. Д.МӨНХЖАРГАЛ

2015.07.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Ноосны урамшуулал малчдын дансанд орж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

ФОТО СУРВАЛЖЛАГА: "АЛТАН САРНАЙ-2015"

...

Дэлгэрэнгүй » 2016.01.02

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Залуус хөгжлийн форумыг Залуучуудын утга учиртай оролцоог хангах зорилготойгоор зохион байгуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.15

Тайзны засал, танилцуулж байгаа бүтээгдэхүүнээрээ онцлог компани

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

29 дэх Ерөнхий сайдыг томилно

...

Дэлгэрэнгүй » 2016.07.08

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

“California fitness club” хямд үнийн стандарт тогтоолоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06

Согтуу жолоочийн эрхийг гурван жил хүртэл хасна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.09