ОХУ, БНСУ руу зорчих иргэдийн урсгал нэмэгдсэнээс гадаад паспортын эрэлт ихэсчээ

Урин дулааны цаг ирж, аялал зугаалаар явах иргэдийн тоо нэмэгддэг. Монголчууд бид эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгалиар аялах төдийгүй гаднын оронд амарч, юм үзэж нүд тайлдаг болоод нэлээдгүй жилийн нүүрийг үзэж буй. Жил бүрийн өдийд иргэд“Иргэний бүртгэл, гадаад паспортын газар ачаалалтай ажиллаж байна. Захиалсан гадаад паспорт хугацаандаа гарсангүй. Хоёр өдөр дугаарлаж байж арайхийж авлаа” гэх гомдлын үгс унагадаг нь нууц биш. Үүнийг мэргэжлийн байгууллага ч хүлээн зөвшөөрдөг. Гэвч үүний хажуугаар иргэний бүртгэлийн ажиллагсдын хариуцлагагүй байдал гал дээр тос нэмж байдаг нь харамсалтай. Утай гүмбэн явах гэж байсан Д.Долгорын гадаад паспорт дээр ажилтан буруу сунгалт хийснээс болж, хилээс буцаж иржээ. Ирсэн даруйдаа паспорт олгосон ажилтнаас ямар учиртайг нь тодруулахад“Та хянаж, шалгаж авахгүй яасан юм. Тавин хувь нь таны буруу” гэх үгээр амыг нь таглаад өнгөрсөн гэнэ. Уг нь иргэд гадаад паспорт захиалахад иргэний үнэмлэх, цээж зураг, төлбөр төлсөн баримт л өгдөг. Харин ажилтан хянаж, шалгаад хэдэн өдрийн дараа ирж авахыг хэлдэг. Гэтэл өөрсдийн бурууг“Та хянах ёстой байсан” гэх үгээр далайлган хаацайлж болохгүй байлтай. Энэ мэтчилэн ёс зүйгүй үйлдэл, ажиллагсдын хүнд суртал Иргэний бүртгэл, гадаад паспортын газарт дарангуйлал болж хувирсныг шүүмжлэх хүн олон байдаг. Тиймээс бодит байдалтай танилцахаар тус газрыг зорилоо. 11.00 цагийн үед “Гадаад паспортын захиалга”, Сунгалт, Олголт” гэсэн цонхонд100 гаруй хүн уртаас урт дараалал үүсгэжээ. “Ямар халуун юм бэ. Битгий дараалал дайраад байгаарай. Хурдан үйлчлээч ээ. Хэдэн цаг хүлээлгэх гэсэн юм бэ. 30-40 хүний паспортыг ганц хүн тараахаар удах нь ойлгомжтой. Ганц хүний паспорт олж өгөх гэж энд тэндээс хайчих юм. Техник технологи хөгжчихсөн байхад өөр аргаар паспортыг олгож болно шүү дээ” гэж уцаарлаж, бухимдсан хүмүүс өөр хоорондоо ярилцах аж. Хүлээлгийн танхимд суух сандал байхгүй учир иргэд урт дараалал үүсгэж зогсохоос өөр ямар ч сонголт байхгүй гэмээр. Нөгөө талаас нь харахад ажлын ачааллыг хэт нэмэгдүүлээд байгаа гол шалтгаан нь бид өөрсдөө ч юм шиг. Учир нь, монголчууд цагийг нь тулгаж аливаа ажлыг хийдэг муу зуршилтай. Аяллаар явах өдрөөсөө хэдхэн хоногийн өмнө гадаад паспортоо захиалах жишээтэй. Нэг үгээр хэлбэл, визээ авчихаад гадаад паспортоо захиалдаг муу жишиг хэвийн үзэгдэл мэт бидний амьдралд тогтчихсон. Хоногийг нь тулгачихаад“Хурдан гаргаад өг. Та нар бидэнд үйлчлэх хэрэгтэй” гэж шаардахын дээр ажилтныг элдэв бусаар доромжлох энүүхэнд гэнэ. “Энэ байдлыг л халахгүй бол хэн хэнийх нь ажил урагшлахгүй. Бид амралтын өдөр ч гэсэн ажилладаг. Аль болох хурдан шуурхай үйлчлэхийг зорьдог. Өдөрт2000-2400 орчим хүнд үйлчилдэг” гэв. Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс ОХУ руу 30 хоногийн хугацаатай визгүй зорчих болсноор хилийн дээс алхах хүний тоо эрс нэмэгджээ. Өдөрт хэчнээн хүн гадаад паспортын захиалга өгч байгааг УБЕГ-ын улсын ахлах бүртгэгч Л.Энхбаяраас тодруулахад “Өдөрт 1200-1300 орчим хүн паспортынхоо хугацааг сунгуулж, мөн тооны иргэн шинээр захиалга өгч байна. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар 75.000 орчим паспорт шинээр олгосон. Захиалга нэмэгдсэн нь ОХУ руу визгүй зорчих болсонтой холбоотой. Наад зах нь Итгэл хамба руу мөргөх мөргөлчдийн цуваа нэмэгдчихлээ шүү дээ. Мөн Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэлсэн нь ачаалал үүсгэх нэг шалтгаан болж байна. Иргэд гадаад явах гээд бэлдэж, судалж байгаа бол гадаад паспортоо эртхэн захиалсан нь дээр. Жишээ нь, зарим эцэг, эх өнөөдөр захиалга өгчихөөд маргааш паспортоо авч болох уу, визийн ярилцлагад орох гэсэн юм, онгоцныхоо тасалбарыг захиалчихсан зэрэг асуудал ярьдаг. Нэг өдрийн дотор паспорт гарна гэж байхгүй. Захиалга өгсний дараа бид бүх мэдээллийг цэгцэлж дуусгаад, хэвлэх үйлдвэр рүү явуулна. Хэвлэх үйлдвэрт захиалга очсоны дараа хамгийн багадаа хоёр хонож байж хэвлэж ирдэг. Харин энгийн захиалгын хугацаагаар ажлын арав хоногт паспортыг хэвлэж өгнө. Мөн гадаад паспортыг захиалахдаа тухайн иргэн заавал өөрийн биеэр ирэх, хэвлэсэн паспортоо мөн л өөрийн биеэр ирж авах ёстой” гэв. Захиалсан паспортоо авахдаа олон цаг дугаарлахгүй байх бас нэг сонголт бий. Энэ нь 3500 төгрөг төлөөд Улаанбаатар хотод 24 цагийн дотор гэрт тань хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ. Захиалга өгсөн өдрөө та Иргэний бүртгэлийн газарт байрлах “Монгол шуудан” компанийн цонхон дээр очиж хаягаа бүртгүүлээд төлбөрөө төлөхөд л хангалттай. Он гарсаар дээрх үйлчилгээг6000 орчим иргэн авчээ. Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын ахлах мэргэжилтэн Ө.Өнөрлхамаас зарим зүйлийг тод рууллаа. -Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэлээ. Захиалсан паспорт хугацаандаа гарахгүй байна гэсэн иргэд олон байна. Ажлын ачаалал ямар байна вэ? -Захиалсан паспорт нь хугацаандаа гарахгүй байгаа юм биш. Гарч л байна. Яаралтай захиалсан бол ажлын гурван хоногт, энгийнээр бол 10 хоногтоо багтаж гардаг. Ажлын ачаалал их байгаа нь үнэн. Механик ачааллыг иргэд үүсгэж байгаа. Ямар ч төлөвлөгөөгүй нь харагддаг. Гадаад паспортын хугацаа 1-5 жил байдаг. Захиалахдаа хэдэн жилээр захиалахаа сайн бодох хэрэгтэй. Мөн хугацаа нь хэзээ дуусахыг хүртэл мэдэж байх ёстой. Захиалсан паспортоо авахгүй их уддаг. Тэгэхээр олголтын ажил саатдаг талтай. -Танайхыг дотоод зохион байгуулалт муутай. 60-80 хүнд нэг хүн үйлчилдэг. Хүлээлгийн танхим суух сандалгүй гэж шүүмжилж байна. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Хүн, хүч дутмаг байгаа нь үнэн. Цонхон дээр ажилладаг ажилчдын тоог нэмэгдүүлэх талд анхаарал хандуулж байна гэлээ. Ямартай ч нэг үеэ бодвол гадаад паспортын захиалга, сунгалтын ажлын ачаалал багасчээ. Гэхдээ л багахан танхимын бачуухан зай, уур уцаартаа бухимдсан иргэд хэрүүлийн үг чулуудалцсаар биднийг үдсэн юм. С.Ичинхорлоо

2015.07.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Амьдралыг хайрлаж, амьдрал бэлэглэе " МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ " тоглолт

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Мэтгэлцээнд ялагч болох хөөрхөн пиар

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Д.Оюунхорол: Хориотой үед ч иргэд байгаль хамгаалагчийн шаардлагыг тоолгүй аялж, гал алдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Д.Отгондалай: Намайг шүүмжилж, хурцалсан хүмүүст баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн суудал ганхаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.02

“Тэсо” компани түмний ходоод, төрийн хөрөнгөөр тоглоод байна уу

...

Дэлгэрэнгүй » 2016.12.14

УИХ-ын гишүүн А.Бакей гавьяат эдийн засагч болов

...

Дэлгэрэнгүй » 2015.12.28