Юу болоод өнгөрөв өө буюу Чингис хааныг “тодруулалт”

Өчигдөр буюу ням гарагт фэйсвүүк, твиттерээр  “сонин хачин” зүйл ихтэй байлаа.  Эгээтэй л  наадмын нээлттэй андуурмаар үйл явдал Төв цэнгэлдэхэд боллоо. Учирыг нь ухаагүй зарим хүмүүс энэ арга хэмжээг Соёлын яамнаас  жуулчдад  үзүүлж буй үзүүлбэр үү гэж байхад нөгөө хэсэг нь наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл ажил гэж андуурах явдал ч гарлаа.

Гэтэл эдгээрийн аль нь ч биш, харин  өнөөгийн хөгжил дэвшлийн 21-р зуунд тэртээх 800 гаруй жилийн өмнө амьдарч байсан Их эзэн Чингис хааныг дахин тодруулах үйл ажиллагаагаа гэнэ. Та буруу уншаагүй, үнэхээр Их хааныг “дахин  тодруулах” үйл ажиллагаа өчигдөр болсон юм шүү.

Бид  нэгэнтээ далай ламыг дахин тодруулах үйл ажиллагаа гэж сонсож байсан. Энэхүү үйл явц нь олон шат дараатай үйлдэл байхаас гадна  3 настай балчир хүүг  насан эцэслэсэн  Далай ламын хойд дүрээр тодруулдаг гэнэ билээ.

Харин манай Их хааныг тодруулалт түүнээс  шал ондоо. Мөнх тэнгэртэй холбогдсон “Мөнх тэнгэрийн оньсыг тайлагч” гэж өөрийгөө нэрлэсэн И.Мөнхсаруул гэх цэцэрлэгийн багш асан эмэгтэй  энэ бүхнийг гардан зохион байгуулжээ.

Тэрбээр өчигдөр төв цэнгэлдэхэд Их хаан тодруулах арга хэмжээндээ  өөрийн нь нэрлэснээр  Дайчин цагаан Дарь эхүүд, Эрдэмт мэргэн болон  Эрч хүчтэй бурхад, Ариун дагшин хутагт найман гэгээнтэн, Их хааны 5 хатад тэргүүтэй олон хүн алгыг нь тосуулан зогсоож өөрөө 2 цаг орчим  уяруулан хайлууланхан, учиглан учирланхан ерөөл айлдвараа цээжний гүнээсээ  уншин, олныг хэдэнтээ хурайлуулан хайлуулжээ.

Уншлагын цэцэн, үгийн мэргэн нь үнэхээр бишрүүлэм. Түүний дэргэд “Болор цом”-ын яруу найрагчид ч “жулдана”. Ерөөл айлдвараа толгой холбон унших түүний үгэнд “Чин монголын …, Чингис хааны …” гэх үгс байн байн сонсдоно. Түүний айлдварыг сонсоод зарим хүн нүднээ нулимс унагаж байхыг  харлаа. Их эзэн хаан тодроогүй атал түүнд өгөхөөр 5 хатныг нь аль хэдийнээ тодруулсан нь сонирхол  татлаа.

Хэрэв их хаан тодроод,  тодорсон хаан маань насанд хүрсэн  хэн  нэгэн бие хүн байх юм бол  тэр нь өнөөгийн гэр бүлийн  хуулийг  зөрчиж  5 эхнэртэй    байж таарах гээд байна. 5  хатад /эхнэрүүд/ нь түүнийг хүлээн зөвшөөрөөд, хувь заяатайгаа эвлэрсэн болтой Их хаанаа тодрохыг хүлээн сууна билээ.

Хөдөө гадаанаас  найз нөхөд, ахан дүүс утсаар ярьж “Чингис хаанаа тодруулах гэж байна, ETV үзээрэй…” гэж үнэн сэтгэлээсээ итгэлтэй нь аргагүй хэлэхийг сонсоод гайхах, айх зэрэгцлээ.

Сэтгүүлчийн,  судлаачийн сонирхол төрж ETV -ийг дуустал нь үзлээ. Муухан наадмын нээлтээс ч Их хааны тодруулалт илүү болсон гэхэд хилсдэхээргүй юм билээ. Дээр нь тэр олон хүмүусийн  хувцас хунар, зохион байгууллатын зардлыг Оньс тайлагч аниа хэрхэн олсон бол гэдэг нь сонирхол татлаа. Хөгжмийн аялгуу, айлдварын  хэмнэл зэрэг нь хүний сэтгэлийг хөдөлгөх түвшинд хосолж байсан нь айлдагчийг илтгэх урлагийн талаар чамгүй мэдлэгтэйг нотлосон хэрэг боллоо.

Чингис хааны тодруулах үйл явцын гэрч болохоор 45-ээс дээш насныхан  голдуу очсон ч үнэндээ тэд нарийн ширийн учрыг тэр бүр ухаж ойлгоогүй болтой юм билээ.

Гэвч Чингис хаан тодорсонгүй, Хааныг тодруулагчийн  айлдснаар ирэх 9 сарын  22-ны өдөр  хаан тодрохоор болсноор арга хэмжээ өндөрлөжээ.

Мэдлэгийн орон зай хаана дутна, тэнд итгэл бишрэл өөрийн байр сууриа эзлэнэ гэдэг үг бий. Хэдийгээр монголчууд бид нийтээрээ бичиг үсэг тайлагсан гэж ярьдагч бичиг үсэгтэй атлаа  бичиг үсэггүй, балар харанхуйн соёлд итгэгчдийн нэгэн адил тодорхой зорилго, тодорхой ашиг хонжоо хайсан “хагас галзуучуудын арми”-д итгэсээр өдийг хүрлээ.

Толгой хоосон, гэдэс өлсгөлөн ард түмнийг улс төрчид нь хуурч, хулхиддаг байсан бол одоо тэдэн дээр өөрийгөө “гэгээнтэн, их хааны хойчис” гэж нэрлэгдэгчид нэмэгдэн нэрмээс боллоо .

А.Гал

Ugluu-logo2015

 

2015.07.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Монголоо аваръя хөдөлгөөний зохицуулагчийг баривчлав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19

Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой мэдээллийг авч эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Хөгжлийн банк хариуцлагатай хяналттай болсон

...

Дэлгэрэнгүй » 2017.07.24

Асашёорюү Д.Дагвадорж Улаанбурхан өвчний эсрэг арга хэмжээ авахыг уриаллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.15

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

“Ардын элч”ард түмний санал асуулга дуусахад хоёр хоног үлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Оюутолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд хэн хэн багтав

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Түрээсийн орон сууцны мкв-ыг 6500 төгрөгөөр тооцно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.14

26 холбогдогчтой, 400 тэрбум төгрөгийн хохиролтой хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын "аврагдах" сүүлийн гарц Өршөөлийн хууль

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Б.Нарантуяа: Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг

...

Дэлгэрэнгүй » 2016.11.09

Мисс Т.Батцэцэг кино урлагт хүч үзэж анхны гол дүрээ бүтээжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.12

“Үлэмжийн гоо”-д саатахад 1 хоног үлдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.07