П.Очирбат ММС-ээс цалин авч, хууль зөрчсөн болохыг АТГ-аас тогтоожээ


Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат хуульч биш боловч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр олон жил ажиллаж буй нэгэн. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ эд маргаан дэгдээж байх үед түүнийг Кайманы арлын “Монголиан майнинг" корпорациас ( ММС ) цалинждаг гэсэн мэдээлэл цацагдаж, багагүй хэл ам дагуулж байсан.

Саяхан АТГ-т УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб" ТББ-аас “Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат нь "Монголиан майнинг корпораци"-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллаж уг компаниас цалин хөлс авч байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгуулах тухай албан бичиг хүргүүлжээ.

Энэ дагуу АТГ-аас зохих хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат “Монголиан майнинг корпораци”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажилласны урамшууллыг мэдүүлгийн “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт мэдүүлсэн байжээ.

"Монголиан майнинг корпораци”-ийн хувьцаа эзэмшигчдийн 2010 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн томилсны дотор хараат бус бие даасан гишүүнээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ажиллуулахаар шийдвэрлэн хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Улмаар Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хорооны гишүүн, Урамшууллын хорооны даргаар ч томилогдон ажиллаж байжээ.

Мөн экс ерөнхийлөгч П.Очирбат “Монголиан майнинг корпораци"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус бие даасан гишүүнээр ажиллуулах тухай гэрээг 2012 оны аравдугаар сарын 12, 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр тус тус 2 жилийн хугацаагаар дахин байгуулсан байжээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд “Зохих албан тушаалтан нь аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн ажээ. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг албан тушаалаас нь бууруулан, хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон байна. Энэхүү хяналт шалгалтын дагуу П.Очирбатад хариуцлага тооцуулах тухай албан тоотоо АТГ-аас зохих албан тушаалтуудад хүргүүлээд байгаа юм байна.

2015.07.01

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

“Алтан жолоо” группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар БНСУ-д өвлийн олимпийн бамбар буухиаллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Бидний өрийг хэзээ тэглэж өгөх вэ, Ерөнхийлөгч өө? Олон хүн өр тэглэх асуудлыг хүлээж байгаа шүү

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Хотын даргын суудал ганхаж эхлэв үү?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ипотекийн зээлийн урьдчилгаа 25, хүү 7.5 хувь болно

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Фэйсбүүк хаагдахгүй, шинэчлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.23

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Утаагаа санаж дуугарцгаав

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Малын буян барагддаггүй, харин эзний буян л барагддаг...

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Иргэдээ хуурсан Ипотекийн Зээл

...

Дэлгэрэнгүй » 2016.01.18

Жүжигчин Н.Ялалтын залуу амраг

...

Дэлгэрэнгүй » 2015.07.15

МАН, МАХН-ыг УИХ-ын 2016 оны сонгуульд хамтарч орохыг хүслээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Кан Сонэ : “Этүгэн”, “Кимчон” хоёрт адил төстэй зүйл олон байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.25

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Ц.Цолмон: УИХ-ын гишүүдийн утасны төлбөрт нэг ч төгрөг зарцуулдаггүй

...

Дэлгэрэнгүй » 2018.01.08

Улаанбаатарт болох “The first - Last-Chance” тэмцээнээс олимпийн 42 эрх олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

”Сайн аав” кино хөдөө орон нутгаар гарах хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2017.02.19